Монголын эдийн засагч, нягтлангууд ОУ-д зөвшөөрөгдөнө
Өнгорсон хугацаанд их, дээд сургуулиудыг зэрэгпэж магадлан итгэмжлэл олгосон бол орчин үед хөтелборийг нь магадлан итгэмжлэх боллоо. Эдийн засаг, бизнесийн сургуулиудаас анхлан Санхүү, эдийн засгийн дээд сургуупийн үндсэн хвтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн байна. Эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр хөтөлбөрийн үнэлгээ хийх Мэргэжлийн зөвлелийн дарга Д.Батжаргалтап энэ талаар ярилцлаа.
Хөтөлбөрийн үнэлгээ хийх Мэргэжлийн зовлол ямэр бүрэлдэхүүүнтэй ажиллаж байгаа бол. Мэргэж¬лийн сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийхэд нэлээд онцлог бий байх л даа?
Эдийн засаг, бизнесййн удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн хөтөлбөрт мэргэжлийн үнэлгээ хийж магадлан итгэмжлэх мэргэжлийн орон тооны буе байгууллага 2002онд байгуулагдсан. Бүрэлдэхүүний хуеьд энэ чиглэлийн судлаач эрдэмтэд, ажил олгогчид, мэргэжлийн олон нийтийн байгууллага, боловеролын асуудал эрхэлеэн төрийн төв байгууллагын төлеөллөөс бүрдсэн 21 гишүүнтэй байгууллага.
СЭЗДС хөтелбөр нь мэргэжлийн үнэлгээгээр магадлан итгэмжлэгдсэн анхны сургууль болжээ.
Харин та өөрөө тус сургуулийн захирал. Бас үнэлгээ хийх мэргэжлийн зөвлөлийг даргалдаг. Энэ хооронд ямар нэгэн хамаарал байгаа эсэхийг эхлэзд сонирхож болох уу. Мөн хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шаардлагыг та юу гэж үзэж байна вэ?
Зөв л асуулт байна. Мэргэжлийн зевлөлийн ажлаас гадна би эдийн заегийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын Консерциумын гүйцэтгэх захирлын албыг давхар хашиж байна.
Сургалтын чанарыг хянадаг тогтолцоог орчин үеийи боловсролын дэлхийн жишиг биднээс шаардаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс боловсролоо дэлхийн жишигт ойртуулах цаг болсон. Тиймээс тус консерциумаас эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжил эзэмшүүлэх сургалтын чанарыг хянадаг тогтолцоог хэрхэн оновчтой бий болгох вэ гэдэг талаар сүүлийн жилүүдэд нэлээд судалгаа хийсэн. Ер нь сүүлийн арав гаруй жилд энэ чиглэлээр суралцах хүсэлтэй залуусын тоо улам нэмэгдэх боллоо Мөн энэ чиглэлээр чадварлаг ажилтан авч ажиллуулах эрэлт хэрэгцээ ч маш их байна. Өнөөдөр боловсролын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж буй180 гаруй их, дээд суургууль, коллеж байна. Эдгээрийн 110 гаруйд нь эдийн засаг, бизне
сиин удирдлага, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэятгэж байгаа. Энэ хоёрын хзмаарлыг бо~ доод үз дээ. Хамгийн олон сургуульд хамгийн олон тоогоор бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ яагаад хангагдахгүй байсаар байна аэ гэдэг анхаарал татаж буйгаа биз. Чухам яагаад энэ чиглэлийн чадварлаг мэргэжилтэн ажилд авах зар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс салахгүй, эдийн засгийн мэргэжилтэй ажилгүйчүүд олшроод байна ва гэдгийг бо доцгооё п доо. Чухам иймээс л сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн тогтолцоог нэвтрүулэх шаардлага урган гарсан гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол нарийн мэргэшсэн, хөндлөнгийн, бие даасан шинжээчид тухайн хөтөлбөрийн чанар стандар¬тын шаардлага хангаж байгаа эсэхэд шинжилгээ хийсний үүдсэн дээр магадлан итгэмжлэл олгож буй хэрэг. Өөр нэг гол зүйл нь. ямар нэгэн хувийн болон бүлгийн ашиг соиирхлын төлөөлөл энд огт байхгүй. Тиймээс энэ бол сургалтын чанарт хяналт тавих хамгийн эрүүл тогтолцоо гэж үзэж байгаа.
Өнгөрсөн хугацаанд сургуулиудыг магадлан итгэмжилсэн нь нэг таяаар элсэгч, суралцагчдад сонголтоо зев хийх боломжийг нээсэн мэт харагддаг. Гэтэл төгсч байгаа мэргэжилтнүүд ер нь сулхан баигаа ньхэн; ч ажиглагддаг шүү дээ. Хө төлбөрийг магадлан ит гэмжлэх нь үүнээс юугаар ялгарч, байдлыг сайнааг өөрчлөх бол?
Сургуулийн магадлан итгэмжлэл нь тухайн сургуулийг дээд боловсрол олгс нийтлэг стандартад хүрсэн эсэхийг тогтоодог бол хөтөл бөрийн магадлан итгэмжлэсэн нь тухайн мэргэжлээр бэлтгэг дэж байгаа мэргэжилтний чанар чансааны шалгуур боля байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн мэргэжлээр оюутан элсуүлэх бодлогоос эхлээ; тодорхой эрхэм зорилго, зорилтуудад нийцсэн багшлах боловсон хүчний бүрэлдэхүүнтэй, тэднийгээ тасралтгүй хөгжүүлж байх бодлого төлөвлөгөөтэй, сургалтын төлөелөгөө, хичээлийн хөтөлбөр, аргЁ зүйн материалаа суралцагч төгсөгч, ажил олгогчдын сэтгэл ханамж, хөгжлийн чиг хандлага зэрэгт нийцүүлсэн, тэр чанараараа байнга ажилладаг тогтсон системтэй байх. нийгэмд үзүүлэх үйлчилгээ нь тодорхой тогтсон байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан эсэхийг магадлан итгэмжилж байна гэсэн үг.
Мэргэжлийн, хөндлөнгийн дүгнэлтээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл авлаа гэхэд үүнээс оюутан юу хожих гэж?
Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрээр манай СЭЗДСд нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, банкны удирдлага зэрэгхөтөлбөрөөр (мэргэжлээр) төгсөгчдийнхөө диплом дээр хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэснийг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл батламжилж байна гэсэн тэмдэглэлийг англи. монгол хэлээр хийх эрхийг олгосон. Ингэснээр туе сургуулийг төгсөгчид дотооддоо төдийгуй олон улсад ч хүлээн зөвшөөрөгдөх эхлэл тавигдаж байгаа юм.
/Өдрийн сонин 160/
Э.БИЛЭГТ