Засгийн газар, Засаг дарга нарынхаа хамт халуун бүлээрээ хуралдав

Цахим засаглалын буянаар тэдний эрх чөлөө дуусчээ. Сайд нар болон агентлагийн дарга нар ч өглөө бүр бие биедээ албархаг мессеж илгээх гэнэ. Техникийн асуудал шийдэгдсэн гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтхэлснийг бодоход Засаг дарга нарын чихнээс тун удахгүй хонх уях бололтой. Харин одоохондоо сайд, дарга нар өөд өөдөөсөөхарж суугаадярилцажбайна. Ардчиллын хуралд суухаар нийслэлд ирсэн аймгийн Засаг дарга нар Засгийн газрын өргөтгөсөн хуралд оролцсон юм. Ч.Улаан сайдын тодорхойлсноор бол Засгийн газарт Засаг дарга нар ч багтдаг учраас халуун бүлзэрээ суугаа нь энэ. Хэнтий аймгийн Засаг дарга С.Жаргал энэ өдөр сайны жишээнд олонтаа дурдагдав. Тэрбээр мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн явдлыг Засгийн газарт тайлагнасан нь бусдадаа үлгэрлэхүйц болж гэж магтагджээ. Шадар сайдын хэлсэнчлэн энэ Засгийн газар аль хэдийнэ шинэ гэсэн тодотголоо гээх цаг болсон учраас бусад Засаг дарга нар ч энэ жишгээр тайлангаа тавих аж. Төсөв, мөнгө дутагдахын зовлон тоочихыг сонсо.хоор төлөвлөгөөгүй гэдгээ Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хурлын эхэнд сануулсан болохоор ийм яриа гарсангүй. Засаг дарга нарын ажлыг дүгнэхдээ гурван зүйлийг онцолно гэдгээ тэр анхааруулав. Эдийн засгийн өсөлт хангах, төсвийн хараат байдлаа багасгах гэдэг нь эхний шалгуур юм байна. Бидний хооронд байгуулсан батламж бичиг бий гэж Ерөнхий сайд сануулсан. Хэнтийн Засаг дарга лав Ерөнхий сайдтай байгуулсан батламж гэрээний биелэлт 91.5 хувьтай яваа гэж танилцуулна лээ. Нэг сая төгрөг хэмнзсзн гэсэн Засаг даргын үг Сангийн сайдын чихэнд чимэггэй сонсогджээ. Байр савандаа бөөгнөрөхийн ашиг тусыг ч тэр ухуулаад авав, бусдад нь. Хэнтийн засаг захиргаа Ерөнхий сайдын тодорхойлсончлон офис менежмэнт хийж, Засаг даргын Тамгын газраа хоёр давхартаа багтаагаад, нэг давхартаа иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, мэргэжлийн хяналт, газрын алба зэргээ чихсэн нь мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж, нэг сумаар хоёр туулай бууджээ. Хууль зүйн дэд сайд харин малын хулгайтай тэмцэж буй аргаас нь туршлага судалсан. Төвлөрсөн малын бойтой болсон гэж С.Жаргал дарга тайлбарлав. Захууд дээр зөвхөн бойны цэгээс ирсэн ма~ хыг л худалдахыг зөвшөөрдөг юм байна. Бойнд нь харин цагдаагийн төлөөлөгч, малын эмч хяналт тавьдаг. Хүнсний эрүүл ахуйг ч, малын хулгайг ч хараандаа авсан хэрэг.
Үнийн огцом өсөлт, хэлбэлэлээс жаахан зайлсхийж үзээрэй гэж Сангийн сайд захив. Түлш, эрчим хүчний дэд сайд С.Мэнд сайхан Нефть ханган нийлүүлэгчдийн партнер болсон Засаг дарга нар олон байгааг сануулсан нь явж нвж үнэ хөөрөгдөлт, хээл хахуультай ч холбогдох вий. Энэчилэн Засгийн газрын гишүүдэд захиж хэлэх үг олон байлаа. С.Баярцогт сайд яам, агентлагийн дарга, сайд нарын иргэдэд чирэгдэл учруулж, нэмэлт дарамт, хүнд суртал үүсгэж буй тогтоол шийдвэрийг Бульдозеридож байгаагаа дуулгав. Аймаг, сумын Засаг дарга нар ч энэ хөтөлбөрийн гадуур өнгөрөхгүй нь. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид нам бус байх хуулийн төсөл өргөн баригдсан гэж С.Баярцогт ярилаа. Төрийн албан хаагчдыг цөөлж, төсвийн зардлыг багасгахаа ч
хэллээ. Төрийн албанаас гарсан хүмүүстээ бизнес хийх гарааны мөнгө олгох ажээ.
Наймдугаар сарын 1нээс хойш найр наадам байхгүй гэж Ерөнхий сайд даалгалаа. Долдугаар. сард баярлаж, цэнгэж амжаад, өвөлжилтийн бэлтгэлдээ ханцуй шамлан орохыг тэр зөвлөв. Өргөтгөсөн хуралдаан өндөрлөхөд 2004 оны ажлаараа шалгарсән эхний таван Засаг даргыг са¬рын цалингаар нь шагнаж, Тамгын газрыг нь 13 сая төгрөгөөр мялаалаа. Нэгдүгээр байрт Орхон аймаг (Засаг дарга Г.Шархүү) хоёрт нийслэл (Засаг дарга М.Энхболд) гуравт ДарханУул (Засаг дарга Д.Хаянхярвйф) дөрөвт Ховд аймаг (Засаг дарга Г.Нямдаваа) айргийн тавд Сэлэнгэ аймаг (Засаг дарга Ж.Баярмагнай) нар тус тус шалгарчээ.

/Өдрийн сонин 160/
Б.ЯНЖМАА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button