Made in Mongolia Европ руу чөлөөтөй нэвтрэх эрх авлаа
Монголын нэрийн хуудастай 7200 нэр төрлийн бараа Европын зах зээлд нэвтрэх болжээ. Европын холбоо, Монгол Улсын хэлхээ холбоо эрчимжсэн. Үйлдвэр худалдааны сайд С.Батболдын хэрэгжүүлсэн бодлого үүнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Ерөнхий сайд үнэллээ. Үйлдвэр худалдааны сайд С.Батболд ярихдаа Бид энэ асуудлыг удаан хугацааны турш тавьж шийдвэрлүүлсэн. Ерөнхий сайдын Европт хийсэн айлчлалын дараа тэд улс төрийн шийдлийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн гэж ярилаа. Европын холбоонь хөнгөлөлтөд 10 гаруй орои хамрагдаж байгаа бөгөөд Азийн бүс нутгаас Шри Ланка, Монгол хоёр л хамрагджээ. Европын холбоо мөн хуучин ЗХУын бүрэлдэхүүнд байсан орнуудаас Гүржид За гэсэн байна. Ийнхүү далайд гарцгүй, эмзэг эдийн засагтай гэх мэтээр сул талыг нь тоочдог Монголд зах зээлийн бас нэг давуу тал еврочуудын дэмжлэгтэйгээр бий болов. Хөнгөлөлтийн эхний шат гурван жилийн хугацаатай. Энэ эрхийг цаашид 15 жил сунгах боломжтой юм байна.
/Өдрийн сонин 160/
Б.ЭГШИГ