Хилийн зөрчлийг хагас жилээр дүгнэв

2005 оны эхний хагас жилийн байдлаар дүгнэхэд ийм зөрчил гарсныг өчигдөр Хил хамгаалах ерөнхий газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон. Гадаадаас хил зөрчөөд буцсан нэг удаагийн, дотоодоос хил зөрчөөд буцаж ирсэн 47 хүний ул мөрийг хөрш зэргэлдээ улсын хил хамгаалах байгууллагуудтай хамтран шалгаж шийдвэрлэжээ.
Тэрчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны зарлигаар батлагдсан Иргэд хил хамгаалалтад оролцох журамыг орон нутгийн оршин суугчдын дунд сурталчлах ажлыг дэс дараатай зохион байгуулж ажилласнаа ч мэдэгдсэн. Энэ хугацаанд хилийн бүс, зурвас, хил орчмын нутаг дэвсгэрт террорист ажиллагаа явагдсан, гамшиг тохиолдсон үед Хил хамгаалах байгууллагын анги салбарын ажиллах тактик, ажиллагаа төлөвлөлтүүдийг боловсруулах аргачлал, Хил хамгаалах байгууллагын такгикийн таних тэмдгийг шинэчлэн боловсруулж, батлан хилийн отрядуудад хүргээд байгаа аж.

/Өдрийн сонин 160/
Б.ХАШ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button