ОНРТийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг өнөөдөр шалгаруулна

Үүнтэй холбоотойгоор ОНРТийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлийн гишүүдийг ТББуудаас нэр дэвшүүлж бүртгэх ажиллагаа дуусаад байна. Өнөөдөр
ТББууд нэгдсэн чуулган чуулж ОНРТийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг сонгон
шалгаруулна. Гэвч дээрх үйл ажиллагаанд гомдол санал гарлаа. Энэ талаар олон нийтийн байгууллага Монголын сонины холбоо (МХС)ны гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл манайд хандсан юм

Та бүхэн ОНРТийн Үидэсний зөвлөлийн гишүудийг ТББуудаас нэр дэвшүүлж бүртгэж буй ажиплагааг хуйвалдаантай болж байна хэмээн хардаж байгаагийн гол шалтгаан юу вэ?
Нэгд, ОНРТийн Үндэсний зөвлөлд кэр дэвшүүлж бүртгэх журмыг боловсруулсан ажлын хэсэг хэдхэн хүний хүрээид, цөөн бүрэлдэхүүнтэй, түүнд нь Мон¬голын Хэвлэлийн хүрээлэнгийн захирал, багш гээд нэг байгууллагын хоёр хүн орсон, ингэхдээ ажлын хэсэг байгуулах гэж байгаагаа олон нийт, ТББуудад түгээмэл зарлагдаагүй. ТББуудаас нэр дэвшиж буй хүмүүсийг өчигдөр 14.00 цагаар дуусгавар болган бүртгэсэн ч хичнээн хүн нэр дэвшээд байгааг олон нийтэд болон ТББуудад мэдээлээгүй. Эдгээр үйл ажиллагаа уг нь нууц биш баймаар. Үүнээс гадна Хэвлэлийн хүрээлэнгийн байранд сэтгүүлчдийг оруулахгүй байна. Энэ бүхнээс үүдээд бид нэр дэвшүүлэх, бүртгэх үйл ажиллагаа нэг талыг барьсан, хуйвалдяаны шинжтэй болж байна гэж үзэж байгаа юм. Өнөөдөр болох ТББуудын чуулганаас өмнө хичнээн хүн нэр дэвшиж байгааг ийнхүү иууцалсан нь нэр дэвшигчдийг хольж солих, чуулганаас өмнө нэр дэвшигчдийг товлочихоод байгаа юм шүү гэсэн хардлагыг төруүлж байна. Уг нь бол өнөөдөр болох чуулганаар нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах учиртай юм шүү дээ.

Ажлын хэсгийн 6олювсруулж ТББуудын баталсан журмаар бол чуулган хуралдахаас нааш нэр дэвшигчдийн нэрс гарах учиргүй. Гэтэл хүмүүсийн нэрс тодорчихсон явж байна гэсэн…
Яахав, одоогийн радио, телевизийн зүгээс өөрсдийн гэсэн хүмүүсийнхээ нэрсийг санал болгоод тэр нь зарим сонин хэвлэлээр гарчихсан явсан. Энэ нь ажлын хэсэгтэй холбоо хамаагүй байх. Гэхдээ сая нэр дэвшигчдийг бүртгэх үеэр хэвлэл мэдээллийн салбараас хоерхон хүний нэр дэвшигдэж (Хэвлэлийн хүрээлэнгийн захирал болои телевизийн сэтгүүлч Г.Золжаргал хоёрыи нэр) тодорчихоод явж байх жишээтэй. Бүр Үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирлаар одоогийн Радио, телевиэийн удирдлагын хүн болчихсон явж байх юм.

Бид дээрх гомдол саналын дагуу Ажлын хэсгийн ахлагч, Хэвлэлийн хүрээлэнгийн багш Р.Оюунцэцэгээс тодруулахад
Монголын сонины хол бооноос нэр дэвшигчдийн болон чуулганы төлөөлөгч
дийн нэрсийг харж үзье, авъя гэсэн. Журмаар бал үүнийг өгч болохгүй заалттай. Харин
Үндэсний зөвлалд ТББуудаас хичнээн хүн нэр дэвшиж, чуулганд хичнээн хүн төлөө
лөгчөөр оролцож байгаа нь нууц биш. ОНРТийн Үндэс¬ний зөвлөлд санал болгох нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ТББуудын өнөөдрийн чуулганд гэхэд 181 хүн төлөөлөгчөөр оролцож байгаа. Харин Үндэсний зөвлвлд ТББуудаас 60 хүн нэр дэвшиж байгаа. Түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга эохиол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр Ю, эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр 39, эдийн эасаг, бизнес, техник, технологи, удирдпага, менежментийн чиглэлээр 11 хүн нэр дэвшигч өрсөлдөхөөр болж байгаа. Өнөөдөр 14.00 цагаас эхлэх ТББуудын чуулганаар ОНРТийн Үндэсний зөвлөлд санал болгох нэр дэвшигчид тодорно. Энэ дашрамд хэлэхэд манай хүрээлэнгийн захирал ажлын хэсэгт ороогүй гэсэн хариуг өгсөн юм.
/Өдрийн сонин 160/
Б.БОЛД

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button