Сайд Ц.Нямдорж УИХын дарга болов

Өглөө чуулганы хуралдаан 09.00 цагаас зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс бараг 11 цагт эхлэв. Хуралдаан эхлэхэд УИХын дэд дарга Д.Лүндээжанцан хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Үүний дараа гишүүн Э.БатҮүл хэлэлцэх асуудалтай холбогдуулж асуулт тавьсан. Тэрбээр УИХын чуулганы хэлэлцэх асуудлын хуваарьт шинээр хэлэлцэх асуудлыг оруулахад урьдчилан УИХын даргад бичгээр хусэлтээ тавьдаг. Өнөөдрийн хэлэлцэх гээд байгаа УИХын даргыг томилох асуудлыг хэрхэн оруулж ирсэн бэ гэж УИХын дэд даргаас асуув. УИХын дэд дарга хариуд нь Өчигдөр өглөө Удирдах зөвлөл хуралдаж шийдэлд хүрсэн тул Д.Идэвхтэн дарга бүлгийн хурлаар асуудлыг хэлэлцэхээр 15 цаг хүртэл завсарлага авсан байгаа. Тэгээд ч УИХын дотоод асуудал дугаар харгалзалгүйгээр хэзээ ч орж ирж болдог тул өнөөдрийн хэлэлцэх асуудлын хуваарийн бусад гэсэнд оруулсан байгаа гэв. Гишүүн Э.БатҮүл Эхлээд ийм асуудлыг.оруулж ирээд хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа Д.Идэвхтэн бүлгийн хурлыг зарлаж завсарлага хүсэх ёстой биз дээ гэж дахин лавлахад УИХын дэд дарга Хуульд заасны дагуу УИХд хамгийн олон суудал бүхий намаас УИХын даргад нэр дэвшуүлж бусад намтайгаа зөвшилцөнө гэсний дагуу оруулж ирж байгаа гэлээ. Асуултынхаа хариуг гүйцэд аваагүй гишүүн Э.БатҮүл Хэлэлцэх асуудал тул зөвшилцөх нь ойлгомжтой. Гэхдээ Д.Идэвхтэн, Р.Гончигдорж гэсэн хэдхэн хүн хуйвалдаж Хууль зүй, дотоод хэргийн сайдаа УИХын даргад дэвшүүлэн хэлэлцэх асуудлаа болгон оруулж ирж байна хэмээн бухимдаж байлаа.
Чуулганы хуралдаан цааш үргэлжилж урьд өдөр нь хэлэлцэж дуусаагүй Төрийн өмчийг 20052008 онд хувьчлах үндсэн чиглэлийн аихны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Өмнөх өдөр нь ирц хүрээгүйгээс явагдаагүй гишүудийн гаргасан зарчмын зөрүүтэй 50 гаруй саналын томъёоллоор санал хураалт явагдсан. Санал хураалт өдрийн 12.45 цагт дуусахад Д.Идэвхтэн гишүүн УИХын даргыг сонгох асуудлаар бүлэг хуралдах шаардлагатай тул 10 минутын завсарлага хүслээ. УИХын дарга хүсэлтийг хүлээн авч 62ын бүлгийн гишүүд танхимын арын хаалгаар цувран гарч шууд А танхимыгзорьцгоов. 62ын бүлгийн хурал амласан цагтаа дуусч, шуурхай хуралдсан гишүүд таихимд орж ирцгээлээ. УИХын дэд дарга одоо УИХын даргын асуудлыг хэлэлцэх тул Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна хэмээсэн бол Тамгын газрынхан УИХаас гарах тогтоолын төсөл бопон УИХын даргын тамга, хадгийг зөөн гүйлдэцгээж байв. Ингээд 13.12 цагт чууулганы танхимд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр хүрэлцэн ирснээр УИХын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхлэв.УИХ дахь МАХНын бүлгийн дарга Д.Идэвхтэн нэр дэвшигч Ц.Нямдоржийг танилцуулан УИХд хамгийн олон суудал бүхий нам учраас бид энэ хүнийг дэвшүүлэн бусад намуудтайгаа зөвшилцсөн, бүлгээс 100 хувь дэмжсэн гэлээ. Нэр дэвшигчийг танилцуулсны дараа асуулт асуух гишүүн Э.БатҮүл, С.Отгонбвяр хоёроос өөр байсангүй. Гишүүн Э.БатҮүл гурван асуулт байна гээд Д.Идэвхтэн гишүүнээс УИХын даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайдын өрөөнд зөвшилцөж шийдсэн гэж дууллаа. Яагаад, ямар учраас Ерөнхий сайдын өрөөнд ярилцдаг байна. Намуудтай зөвшилцөл явагдсан юм уу? Би уг нь АНын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Гэтэл энэ асуудлын талаар ямар ч мэдээлэл надад ирээыг ганцхан Р.Гончигдоржоор төлөөлүүлж бай га а юм уу гэж асуув. Мөн УИХын даргаас Бусад гэсэн хэсэгт оруулсан юм бол эхлээд хэлэлцэх эсэхийг шийдээд дараа нь бүлэг хуралдах ёстой юм биш уү гэж асуугаад Р.Гончигдорж гишүүнээс Ц.Нямдорж сайд болонгуутаа чөлөет хэвлэл болон ардчиллын үнэт зүйлс бүхэн рүү дайрсан. Энэ хүнийг сайд байхад олон хүн цагдаад дуудагдаж, хэд хэдэн сэтгүүлч шоронд орсон. Ардчилал руу дайрч байсан хүнийг зөвшилцсөн гээд оруулж ирж байгааг чинь энэ хүнийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болох уу гэж асуулаа. Хамгийн суүлчийн асуултаа тэрбээр Ерөнхий сайдаас асуув. Танай танхимын гишүүн энэ хүн өөрийг нь муулсан хунтэй хүчтэй тэмцсэн. Гэтэл түүнийг сайд байх хугацаанд эрүугийн гэмт хэргийн нөхцөл улам хүндэрлээ. Ийм хүнийг хариуцлага тооцох байтал УИХын даргад дэвшүүлдэг нь ямар учиртай юм бэ гэлээ.
Гишүүн Э.БатҮүлийн асуултад эхлээд Д.Идэвхтэн гишүүн Үүссэн хууль болон УИХын тухай хуульд заасны дагуу Ц.Нямдоржийн нэрийг УИХын даргад дэвшүүлэн бусад намуудтайгаа зөвшилцөн албан ёсны хариу авсан. Ерөнхий сайдын өрөөнд зөвшилцсөн юм байхгүй. УИХын МАХНын бүлэгт АН, Эх орон, ИЗБНН намын гишүүн бий. Бүлэг энэ асуудлыг 100 хувьдэмжсэн гэжхариуллаа. УИХын дэд дарга Бусад гэдэгт ихэвчлэн томилгоо, УИХын дотоод асуудал ордог бөгөөд дугаар харгалздаггүй. Энд АН, ИЗБНН, БНН, Эх орон намаас зөвшилцсөн гэдгээ баталгаажуулсан албан бичиг ирүүлсэн байна хэмээв. Харин Р.Гончигдорж гишүүн Би УИХын танхимд хариулт өгөх субъект биш хэмээгээд Э.БатҮүл гишүүнд хандан Чи өчигдөр зөвшилцөх үеэр өөрөө байхгүй байсан шүү дээ. Байсан бол асуудлыг сайн ойлгох байсан юм гэх дуулдав. Гишүүн С.Отгонбаяр нэр дэвшигчээс УИХын болон Тамгын газрын үйл ажиллагааг сайжруулах талаар юу хийх гэж байна хэмээн асуулаа. Түүний асуултад Ц.Нямдорж гишүүн УИХын дарга болбол намын дарга нар болон гишүүдтэй уулзан санал бодлыг сонсоно. Мөн Тамгын газрынхаа ажилчидтай ч танилцах байх. Бий болсон нөхцөл байдлыг сайжруулах талаар хичээж ажиллана. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл зарим өөрчлөлт хийх саналаа УИХд танилцуулах болно хэмээсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хэлэх гишүүн мөн л.З.БатҮүлээс өөр гарсангүй. Тэрбээр миний хэлсэн үг санал хураалтад нөлөөлөхгүй ч гэсэн би үгээ хэлнэ хэмээгээд Ийм чухал асуудлыг ингэж яаралтай, гэнэт орж ирнэ гэж би санаагүй. Ерөнхий сайдынхаа өрөөнд хуйвалдаад л оруулж ирж байна. Өнөөдөр намын дарга цөөхөн хэдэн эрх мэдэлтнүүд дээгүүрээ хуйвал¬даад асуудлыг шийдэж байна. Ерөнхийлөгчийн засаглал руу явж байна. Үүний эхлэл ёслолын арга хэмжээгээр эхэлж байсан. Хэрвээ Хууль зүйн сайд нь УИХын дарга болбол шүүхийн хараат бус байдал руу яг чөлөөт хэвлэл рүү дайрсан шиг дайрна. Ер нь намын дарга нарын хуйвалдааныг баталгаажуулмааргүй байна гэлээ. Хэдийгээр тэрээр намын нөхдөдөө голчлон хандаж үг хэлсэн ч түүний үгийг хэн ч тоохгүй байгаа нь санал хураалт дээр ил болов. Хуульд заасны дагуу УИХын гишүүдээс УИХын даргад нэр дэвшүүлж илээр санал хураалт явуулдаг. Энэ дагуу явуулсан санал хураалтад 46 гишүүн оролцеоноос Э.Батүүл гишүүнээс бусад нь Ц.Нямдорж гишүүнийг дамжлээ. Ц.Нямдорж УИХын даргад нэр дэвшээд олонхийн дэмжлэг авсан тул түүнийг одоо эрхэлж буй сайдын албан тушаапаас нь чөлөөлөх УИХын тогтоолыг батлах эсэхээр санал хураалт явагдав. Санал хураалтад 45 гишүүн оролцсоноос Э.БатҮүл, Д.Идэвхтэн, Ц.Батаа гишуүнээс бусад нь дэмжсэн. Уг тогтоолыг долдугаар сарын 1нээс хүчин төгөлдөр гэжтооцох юм байна. Эцэст нь Ц.Нямдоржийг УИХын даргаар сонгосон УИХын тогтоолыг батлахаар санал хураалт хийх болов. Гэтэл Э.БатҮүл гишүүн тогтоолд нэг эүйл нэммээр байна гээд Хариуцлага тооцох байтал дэешүүлсэн учраас УИХын даргын ажлыг нэн хариуцлагатай гүйцэтгэхийг үүрэг болгосугай гэж оруулъя хэмээтэл гишүүд нирхийтэл инээлдлээ. Хэсэгтээ л хөгжилдсөн гишүүд санал хураалтад оролцож Э.БатҮүл гишүүнээс бусад нь уг тогтоолыг дэмжин баталлаа. Нэр дэвшсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Ням¬доржийг УИХын даргаар батлах үйл явц 13.40 цагт дуусгавар болж энэ өдрийн хуралдааны даргалж байсан УИХын дэд дарга Д.Лүндээжанцан түүнийг УИХын даргын суудалдаа суухыг урив. Ц.Нямдоржийг УИХын даргын суудалдаа залрахад УИХын дэд дарга түүнд УИХын даргын тамгыг хадгийн хамт өргөн барилаа. Үүний дараа тэрээр шинээр томилогдсон УИХын дарга үг хэлнэ хэмээгээд өөрийн суудалдаа суусан. УИХын шинэ дарга үг хэлж дуусаад энэ өдрийн үдээс өмнөх хуралдаан дууссаныг зарлан алгаа аяархан тогшсоноор эл хуралдаан өндөрлөлөө. Шинэхэн даргадаа баяр хүргэхээр гишүүд яарцгаасан бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр түүнд баяр хүргэн хамтдаа зургаа татуулж гишүүдийг хэсэг хүлээлгэсэн. Дараа нь гишүүд цувран баяр хүргээд танхимаас гарч одлоо. Харин УИХын шинэ даргыг тан¬химаас гарахад үүдэнд хүлээн зогссон хамгаалалтынхан нь бүчин авч хэнийг ч ойртуулахгүйгээр явцгаав. УИХын дарга Ц.Нямдорж чуулганы танхимаас гараад дээд давхарт байрлах есөн хөлт цагаан тугандаа мөргеж, түүнийг гурвантаа гороолов. Эндээсээ шууд УИХын даргынхаа ажлын өрөөг зүглэсэн бөгөөд удалгүй Ерөнхийлөгчид орж бараалхсан. Дараа нь өөрийн ажлын тасалгаандаа ирэхэд түүнийг яамныхан нь болон харъяа байгууллагынх нь дарга нар голдуу хэдэн нөхөд хүлээж байсан. Үүнээс хойш түүнд бараалхаж баяр хүргэх хүмүүсийн цуваа тасраагүй гэхэд болно. Бидний авсан мэдээллээр 18 цаг гэхэд баяр хүргэлт үргэлжилсээр байна гэж байсан.
Чанд сахилга, сайн зохион байгуулалт хаа сайгүй хэрэпгэй байна
УИХын даргаар сонгогдсон Ц.Нямдоржийн 2005 оны долдугаар сарын 1ний өдрийн УИХын чуулганы хуралдаан дээр хэлсэн угийг товчлон нийтлэв.
2004 оны УИХын сонгуулийн үр дүнд бий болсон УИХ, Засгийн газар улс төрийн нэн өвөрмөц бас ээдрээтэй, эгзэгтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна.
Ховор тохиолдох энэхүү сонирхолтой, эгзэгтэй нөхцөлийн сайн талыг дүүрэн шавхаж чадвал энэ УИХ, Засгийн газарт хуримтлагдсан олон эгзэгтэй, маргаантай асуудпыг шийдвэрлэх түүхэн бололцоо бий.
Улс төрийн гол намууд хамтран ажиллаж болох энэ таатай нөхцөл байдлыг алдах эрх бидэнд байхгүй. Уунийг УИХын гишуүн бур дахин нэг бодож, ухаарах шаардлагатай байна.
Улс төрийн нөхцөл байдал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, ажилгүйдэл, ядуурал гэх мэт олон асуудлаар санал бодлоо хэлэхийг энэ удаад хойш тавьж ганцхан асуудлаар та бүхэнд хандах нь зүйтэй гэж бодлоо.
Өнөөдөр чанд сахилга, сайн зохион байгуулалт хаа сайгүй хэрэгтэй байна. Үүний дотор УИХын ажлыг сайжруулах, ажиллах чадаарыг нь эре нэмэгдүүлж гишүүд нь сахилга зохион байгуулалттай байх явдал төрийн нэн эмзэг асуудал болж байна.
Төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж чаддаггүй, хугацаандаа хуралдаандаа ирдэггүй, заримдаа шалтгаангүйгээр ажил тасалж хийдүүлдэг явдал нь төрийн, тэр тусмаа парламентын нэр хүндэд муугаар нөлөөлж эцсийн дүндээ гүйцэтгэх засаглал, орон нутгийн түвшинд сахилгагүй байдал газар авах, тэр хэмжээгээр хөгжлийн боломж алдагдах шалтгаан болж байгаад нухацтай дүгнэлт хийх энэхүү дутагдал, гажуудлыг засч запруулах шаардлагатай байна.
Энэ чиглэлд хамтран ажиллахыг УИХд суудалтай бүх намууд болон УИХын гишүүдэд уриалж байна.
Энэ үеийн хамгийн хүнд сэдэв болох ажилгүйдэл, ядууралд улс төрийн харьяалал, үзэл бодол байхгүй гэдгийг дор бүрнээ ухаарч нэгдмэл байр сууринаас хамтран ажиллахыг уриалж байна.
Эцсийн дүндээ монгол хүн бүрийн сайн сайхан амьдралыг цогцлооход төр засгийн бүх бодлого, үйл ажиллагаа чиглэх ёстой.
Бидний бүрэн эрхийн хугацаа дуусахад гурван жил үлдлээ. Бас сонгуулийн нэг мөчлөг дуусч байна.
Үлдсэн хугацаанд эрчимтэй, хариуцлагатай ажиллахыг уриалж байна. Энэ ажилд УИХ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх үүрэгтэйг дахин нэг сануулж та бүхэнд сайн сайхныг хүсъе
/Өдрийн сонин 160/
М.БААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button