Ху Жинтао Миний үеийнхэн Оросын уран зохиолыг сайн мэднэ

Түүний Оросын Известия сонинд ярилцлага өгснийг сонирхуулъя.

Орос Хятадын стратегийн түншлэлийн нөхцөл байдал болон ирээдүйг та хэрхэн тодорхойлох вэ?
Хятад Орос хоёр бол найрсаг харилцаатай хөрш. Хамтын хүчээр 10 гаруй жилийн хугацаанд түншийн харилцаа бий болгасон. Худалдааэдийн засаг, шинжлэх ухаантехник, соёл, цэргийн болон бусад салбарт хамтран ажиплаж байгаа. Гадаадбодлогын салбарын хамтын ажиллагааны хувьд гэвэл улс орны тусгаар тогтнол, газар нутгаа бүтэн байлгах зэрэг чухал асуудлуудаар бид бие биеэ дэмждэг. Глобал болон бүс нутгийн шинж чанартай тулгамдсан асуудлаар үр өгөөжтэй хамтран ажилладаг. Энэ жилээс аюулгүйн асуудлаар Засгийн газрууд хоорондоо зөвлөлдөх мөханизмыг бий болгосон. ХятадОросын зүүн хилийн тухай нэмэлт хэлэлцээрийг баталж, түүхээс үлдсэн хилийн асуудал бүрмөсөн шийдэгдсэн.
Түүнээс гадна хоёр тал Орос, Хятадын нутгаар нефть дамжуулах хоолой тавих , газрын тосны орд газрыг эзэмших, нефть ниилүүлэх асуудлаар нэгдсэн байр суурыай болж хөрөнгө оруулалтын салбарт ахиц дэвшил гарах телөвтэй байгаа.
Ерөнхийлөгч В.Путин бид хоёр ажлын маш нягт мөн найрсаг харилцаагай. Бид хоёр нийтдээ найман удаа уулзсан нь нээлттэй, найрсаг байдалтай болж өнгөрсөн. Орост хийх айлчлал маань харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.
Хоёр талын худалдааэдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог хэрэгжүүлэхийн тулд ямар алхам хийх шаардлагатай вэ?
Манай худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд маш их нөөц боломжбий. 2010 он гэхэд бараа эргэлтийн хэмжээг 6080 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд дараах чиглэлийн ажлаа улам эрчимжүүлэх шаардлагатай. Үүнд
1.Худалдааны бүтцийг улам ирээдүйтэй болгож,
өрсөлдөх чадвартаи оарааг бие биеийнхээ зах зээлл нэвтрүүлэх боломж олгох.
2.Эрчим хүчний салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Ингэснээр тохиролцсон зүйлээ хэрэгжүүлж, хамтын ажиллагааны төслийг аль болох түргэн хэрэгжүүлэх.
3. Өндөр технологийн хамтын ажиллагааг урамшуулах. Шинжлэх ухаантехникийн сал барын боловсон хүчнийг солилцохыг дэмжсэнээр энэ салбарыг хөгжүүлэхэд нөлөөлөх.
4.Хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, таатай нөхцөл бүрдүүлэхээс гадна хоёр талын хөрөнгө оруулагчдын сонирхол болон хууль дүрмийг баримтлах.
б.Хилийн ойролцоох бүс нутгийн худалдааэдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх.

Одоо Хятадад хэрэгжүүлж буй шинэчлэлийн юу нь хамгийн чухал вэ?
Энэ эууны эхний 20 жилийн хөгжлийн төлөвлөгөөг тодорхойлчихсон. Ирэх 20 жилд ДНБ хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлж, дөрвөн тэрбумд хүргэх зорилго тааьсан. Ингэснээр Хятадын эдийн засаг илүү хөгжсөн, ардчилсан, тэргүүлэх шинж ухаантай, боловсролтой орон болно. Бид социалист зах зээлийн эдийны засгийг баримтлах бөгөөд энэ нь шинэчлэлийн гол чиг шугам .

Та өөрийнхөө тухай, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг яаж амардаг талаараа ярьж өгнө үү?
Үнэнээ хэлэхэд нам, төрийн удирдах ажилд томилогдсоноос хойш ачаалал улам нэмэгдсэн. Гэсэн хэдии ч ном унших, биеийн тамираар хичээллэх, найз нөхөдтэйгөө уулзаж тэдний санал бодлыг сонсох болон бусад асуудлыг сонирхох цаг зав гаргахыг хичээдэг. Энэ нь нийгмийн сэтгэл санаа ямар байгаа тухай мэдээлэл авахад тус болдог.

Та утга зохиол, урлаг сонирхдог уу. Театр эсвэл кино узэх дуртай юу. Таны номын санд орос ном байдаг уу?
Нэгэнт номын тухай ярьсан болохоор Оросын уран зохиолын талаар өөрийн бодлоо хэлье. Энэ нь хүн төрөлхтний соёлд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Хятадын ард түмний дунд нэр хүндтэй. Миний үеийнхэн Оросын уран зохиолыг сайн мэднэ. Бүр багаасаа Оросын зохиолчдын уран бүтээлийг уншдаг байсан. А.Пушкиний Евгений Онегин, Гоголийн Байцаагч түшмэл, И.Тургеневийн Ангуучны тэмдэглэл, М.Шолоховын Дөлгөөн Дон, Л.Толстойн Анна Каренинаг шимтэнуншсан.одоо болтол номыг нь хадгалдаг.
Орос Хятад хоёр Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг шийдэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгаа…
Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөр нь дэлхийн тулгамдаад буй хамгийн ээдрээтэй асуудлын нэг. Түүнийг шийдэх бодит арга нь зургаан талын хэлэлцээр. Энэ асуудлаар Хятад, Орос хоёр ижил байр суурьтай байгаа. Манай хоёр улсын бодлого Солонгосын хойгийг цөмийн зэвеэггүй байлгахын төлөө. Асуудлыг хэлэлцээрийн аргаар шийдэх ёстой гэдэг дээр ч ижил байр суурь баримталж байгаа.

Энэ жил НҮБын 60 жилийн ой болно. БНХАУ бол Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн. НҮБын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна. Ямар шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай вэ?
60 жилийн хугацаанд НҮБ энхтайвныг сахин хамгаалахад чухал уүрэг гүйцэтгэсэн. Тиймээс тус байгууллагын нэр хүндийг хамгаалах ёстой. Шинэчлэл хийснээр үйл ажиллагааг нь сайжруулахад туе болно. Гэхдээ шинэчлэл нь тус байгууллагын гишүүдийн шаардлагыг ялангуяа хөгжиж байгаа орнуудынхыг хангасан байх ёстой.

Сүүлийн үед Хятад болон Тайванийн улс терийн янз бүрийн хүчнүүдийн хоорондох хэлэлцээр улам идэвхжиж байна. Ойрын жилүүдэд нэгдэх боломж бий юу?
Тайванийн хоолойн хоёр талаар амьдарч буй хятадууд ах дүүс. Тайванийн асуудлыг түргэн шийдэх, эх орноо нэгтгэх нь дотоод болон гадаадад буй хятад үндэстнүүдийн хүсэл. Тайванийн асуудлаар бид дараах зарчмыг баримталж байгаа. Юу гэвэл нэг Хятад гэсэн зарчмыг хатуу баримталж тайван эамаар улс орноо нэгтгэж, хагалан бутлах гэсэн Тайванийн салан тусгаарлагчдын үйл ажиллагааг эсэргүүцэх. Бид бүх нам болон байгууллагуудтай хэлэлцээ хийхэд бэлэн. Хятадын ард түмэн тэр дундаа Тайванийн эх орон нэгтнүүдийн хамтын ажиллагааны ачаар эх орноо нэгтгэх нь заавал амжилт олно гэж бодож байна.
Бэлтгэсэн Ю.ДЭЛГЭР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button