Богдхан ууланд 1,5 сая орчим мод тарьжээ.

Одоогоор Богдхан ууланд нэг сая 500 орчим нарс, шинэсний тарьцыг 565,5 га орчим талбайд тариад байна. Ойжуулах ажилд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүлийн 2620 гаруй хүн оролцсон байна. Энэхүү ажлыг хандиваар гүйцэтгэж байгаа бөгөөд Айвенхоу майнз, Монголын ойн чуулган, Улаанбаатар зочид буудал зэрэг компани байгууллагаас гадна иргэд хандив өргөж тусалсан юм байна.
Ойг нөхөн сэргээх ажилд идэвх санаачилгатай оролцсон Сэлэнгэ аймгийн Бугант групп, Хэнтий аймгийн Биндэр-Ой, Улаанбаатар хотын Ойн ирээдүй, Ойн таксац,Ойн бүргэд, Төв аймгийн Ой ан ХХК, Зэвсэгт хүчний жанжин штаб, МУИС, Хүмүүнлэгийн их сургууль, Монгол фермер дээд сургууль, Цэцээ гүн дээд сургууль, Барилгын коллеж зэрэг байгууллага, их, дээд сургууль болон иргэдэд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийллээ.

Ч.Батмаг
2005.07.2, Зууны мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button