Нийслэлчүүд морин даваан дээр Батхүлэг-ийн тоосонд даруулав

Энэ хүмүүс эр зориг, авхаалж самбааг хамгийн ихээр шаарддаг спортын нэг бопох автомашины бартаат замын уралдааныг сонирхохоор ирсэн нь байв. Учир нь эл өдөр Батхүлэг-Улаанбаатар 2005 их сорипго болсон юм. Батхүлэг-Улаанбаатар 2005 их сорилго уралдаан нь Монголын авто спорт аяллын холбооны 10 жилийн ой, авто тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойтой давхцаж байгаа нь гол онцлог аж.

ИХ СОРИЛГОД 12 ТАМИРЧИН УРАЛДЛАА
Их сорилгод оролцохоор нийт 12 тамирчин бүртгүүлжээ. Угаасаа Батхүлэг гэхээр янз бүрээр оролдсоор байгаад хүч, хурд, дуу зэргийг нь дээд түвшинд болгочихсон, эрээн мяраан орос жийп (УАЗ-469 маркийн)-үүд санаанд ордог. Тэр л хүлгүүд энэ уралдаанд хүрэлцэн иржээ. Тамирчид түшлэг сайтай суудалдаа хоёр ч даруулгаар өөрсдийгөө даран шигдэж, хамгаалалтын малгаи өмсөж, бээлий эүүсэн байлаа. Мөн зүүн гарынхаа тохойг сайтар боосон байв. Учир нь уралдааны үед зүүн гарын тохой хаалганы төмөрт их цохигддог гэнэ. Ингээд уралдаан эхэллээ.

Тамирчид эхлээд уралдааны ерөнхий шүүгчийг даган замтайгаа танилцсаны дараа өөрсдиин чөлөөт хурдаар бие халаалт хийсэн. Үү-ний дараа эхний хэсгийн зургаан тамирчин гарааны зурвас дээр зогслоо. Энэ хэсэгт сугалааны дагуу Аэител компанийн тамирчин Д.Баасансүрэн (байнгын дугаар 5), Чандмань тур компанийн тамирчин. спортын дэд мастер Ангараг (89). Хаан бүргэд тамхи компанийн тамирчин Ц.Жаргалсайхан (46), Авто диазел компанийн тамирчин, спортын мастер Ж.Пүрэвсүрэн (88), Төмөр замын хэрэг эрхлэх газрын тамирчин, спортын дэд мастер С.Эрдэнэчупуун (80) болон нээлтийн ажиллагаа дээр байнгын дугаараа ерөнхийлөгчөөсөө гардаж авсан Алтайн бугат компанийн тамирчин Ш.Гомбодорж (68), нар таарсан юм.

Бартаатай, 2.6 км-ыг найман удаа тойрох ёстой уг уралдаанд эхнээсээ л түрүүлсэн тэр чигээрээ Д.Баасансүрэн түрүүлсээр барианд орж ирэв. Харин дараа нь Ш.Гомбодорж, Ц.Жаргалсайхан нар удаалж шигшээ тэмцзэнд оролцох эрхийг авлаа.

Морин даваа жилээс жилд олны хөлд дарагддаг тул шороо нь бүүр суларчихжээ.Тэр хэмжээгээрээ уралдаж буй автомашины дугуйнаас боссон шороо тэнгэрт тулах шахна. Тамирчдын хувьд гараагаа сайн хийж чадах нь хамгийн чухал. Үгүй бол тоосонд даруулж урьдах замаэ харж чадахгүйд хүрэх аж.

Тун хурднаар ямар ч бартааг үл тоон давхих тамирчдыг хараад хүмүүсийн цөс ч ёстой хөөрөх шиг болов. Шүгэлдэж, хашгиралдаж, зарим нь бүүр сайн харах гээд автомашин дээрээ гараад зогсчихсон дэвхцэж байлаа.

Хоёрдугаар хэсгийн уралдаанд Ану сервис компанийн тамирчин Д.Чинбат, Залуу монгол группын тамирчин, спортын мастер Н.Уртнасан (33), Чингис шар айраг компанийн тамирчин ОУХМ Х.Ганхүү (81), Комет компанийн тамирчин Төгөлдөр (23), Хилийн цэргийн удирдах газрын тамирчин ОУХМ Д.Батсайхан (55), Морьтхангай группын тамирчин ОУХМ Д.Болдбаатар (24) нар багтсан байв.

Эхний тойрогт Төгөлдөрийн копутаа дарж боосон уяа нь тасарч сөхөгдсөн ч тэрээр нэг хэсэг давхисан боловч өмнөх замаа харах аргагүй тул улаан туг хатгасан том дугуйн дээр мордчихсон. Ингээд яалт ч үгүй тэмцээнийг орхисон. Мөн Д.Батсайхан ч зургадугаар тойргоос гарлаа. Түүний сэвчээ нь буудсан гэж байлаа. Хэдийгээр Н.Уртнасан эхний тойргоос түрүүлж явсан хэдий ч Д.Болдбаатар зургадугаар тойрог дээр түүнийг гүйцэн өмнө нь орсон. Эндээс Д.Болдбаатарын автомашин хурд, хүчээс бусдаасаа хамаагүй илүү нь ажиглагдаж байсан юм. Энэхэсгээс Д.Болдбаатар, Н.Уртнасан, Х.Ганхүу нар шигшээд шалгарч үлдсэн.

АМИРЛАНГУЙН ТОЙРОГ-Т ТӨГӨЛДӨР ТYРYYЛСЭН Ч…
Үуний дараа шигшээд шалгарч үлдээгүй зургаан тамирчин дүрмийн дагуу Амирлангуйн тойрог гэж нэрлэгддэг дараагийн тэмцээнд оролцохоор болсон. Гэхдээ энэ тойргийн уралдаанд С.Эрдэнэчулууны автомашин гэмтсэн тул тэрээр оролцсонгүй. Тэмцээн эхлэхэд Төгэлдер эхний тойргоос эхлэн түрүүлж давхисаар барианд орсон бол түүний араас Ж.Пүрэвсүрэн хурдалж, тэр хоёр шигшээ тэмцээнд оролцох эрхийг олж авсан юм.

Үүний дараа хамгийн сонирхолтой үе болох шигшээ тэмцээн эхлэв. Тэд найм биш 10 тойрох ёстой. Бараг зэрэг шахуу гарсан найман автомашины хоёр нь 200 орчим метр орчим давхиад хоёр нь замаас гарлаа. Газрын ховил руу орсон 23 дугаартай Төгөлдөрийн автомашин асар их хурдтай явсан учир онхолдож, тав зургаан удаа өнхөрлөө. Азаар тэрээр сарвууныхаа ясыг хугалснаас өөрөөр гэмтэл үгүй гэж сүүлд сонсогдсон. Мөн Д.Баасансүрэнгийн хүлэг гэмтсэн тул тэрээр тэмцээнээс гарлаа. Энэ үед шигшээ тэмцээнийг үзэж байсан хүмүүс шүгэлдэж, хашгиралдах нь оргилдоо хүрсэн. Хэдийгээр Х.Ганхүү толгойд явсан хэдий ч хоёрдугаар тойргоос Д.Болдбаатар түүнийг гүйцэн уралдааныг хошуучилж эхэлсэн юм. Түүний араас Х.Ганхүү, Н.Уртнасан, Ж.Пүрэвсүрэн, Ш.Гомбодорж, Ц.Жаргалсайхан гэсэн дарааллаар уралдаан үргэлжилж байв. Маш ширүүн өрсөлдөөний дараа Ж.Пүрэвсүрэн Н.Уртнасанг гүйцэж түрүүлсэн. Яг энэ үе буюу гуравдугаар тойргоос Д.Болдбаатар бусдаасаа үнэндээ хол тасарчихсан давхиж байлаа. Түүний хүлэг үнэндээ бусдыгаа хол орхихоор хурд, хүчтэй байсныг хэлэх хэрэгтэй.

Ц.Жаргалсайхан дөрөвдүгээр тойргоос саатал гарсан бололтой тэмцээнийг орхисон. Харин шазруун Ж.Пүрэвсүрэн Н.Уртнасангийн дараа наймдугаар тойрог дээр Х.Ганхүүг идэв. Үнэндээ бол Х.Ганхүүгийн автомашин паржигначихсан (авто сонирхогчид сонин дуутай болж, хүч, хурд нь саарахыг ийн хэлдэг) байлаа.

Улсын аварга (тухайн жилд болсон уралдааны нийлбэр оноогоор улсын аваргыг тод-руулдаг билээ)-д дөрөв түрүүлсэн Д.Болдбаатар Батхүлэг-т ийнхүү найм дахиа тэргүүлж, нэгэн гайхамшигтай амжилт тогтоолоо.

Түүний дараа Ж.Пүрэвсүрэн орж, удаахад нь Х.Ганхүү давхиж ирж барианд оров.
Тэмцээн дуусахад зохион байгуулагчид Д.Болдбаатарт алтан медаль, цом гардуулж, Ниссан маркийн суудлын автомашинаар байлсан юм. Сонирхуулахад, шигшээ тэмцээнд Д.Болдбаатарыг 2.6 км бартаат замыг хоёр минутад туулж байсан гэж зохион байгуулагчид зарлаж байв.

Аман хүзүү Ж.Пүрэвсүрэн мөнгөн медаль мотоциклтой, гуравт орсон Х.Ганхүү хүрэл медал, угаалгын машинтай буцлаа. Харин эр зоригийн шагналыг Төгөлдөрт олгосон. Тэрээр эхний хэсэгт копут нь сөхөгдөж тэмцээнээ орхисон ч Амирлангуйн тойрог-т түрүүлэн шигшээд оролцох эрх олж авсан билээ.

Соёолонгийн тоосонд даруулбал сайн гэж манайхан ярьдаг. Түүнтэй адил нийслэлчүүд өнгөрөгч бямба гаригт Морин даваандээр Батхүлэг-ийн тоосонд ийн даруулан, тамирчдыг эр, зориг, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сонирхон хийморио сэргээлээ.

(өдрийн сонин 2005-07-04 161)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button