Дэлгэцийн зохистой байрлал

Орчин үеийн дэлгэцийн өнгөт дүрс, зураг хэдийгээр бүхлээрээ харагдах боловч хүний харааны системүүдийг бодитоор хүлээн авдаггүй.
Иймээс компьютерийн дэлгэцэн дээр текст бичих, эсвэл зураг зурах засварлах зэрэг нь нүдний харааны хувьд хүнд ажил юм. Дэлгэцэн дээрх мэдээлэл нь цаасан дээрхи шиг үргэлжилсэн шугамаар бус гэрэлтсэн,анивчсан цэгүүдээс бүрддэг учраас ийм ядаргааг бий болгодог ажээ. Энэ цэгүүд нь номон дээрхи үсэг,тоо зурагтай харицуулахад ялгагдах чанар муутай.
Хэрэв дэлгэц нь чанар муутай бол текст болон зураг дүрс оруулах нь илүү ядаргааг бий болгодог нь нотлогдсон байна.

Дараах зөвлөгөөг дагаснаар таны ажлын бүтээмж нэмэгдэж сөрөг үр дагавараас зайлсхийх болно

1. Аль болох том танхимд ажлаа явуулах
Өөрөөр хэлбэл таны ажлын тасалгаа том талбайтай, агаар их байх тусам сайн. Барууныхан асар том тасалгааг намхан ханаар тусгаарлаад зэрэгцээд суудгийг та анзаарсан биз.Тэгвэл энэ ажлын бүтээмжинд сайнаар нөлөөлдөг байна. Хэрэв таны ажлын өрөө жижигхэн бол цонхныхоо хөшгийг аль болох бүгдийг татаарай.Дээрээс нь ханынхаа өнгийг гэгээн өнгөөр сонгох хэргэтэй шүү.

2. CRT буюу хуучны том дэлгэцээ шинэ технологоор бүтээгдэж байгаа LCD хавтгай дэлгэцээр солих
Хуучны том дэлгэцний дотор юу байдгийг та сонирхож үзэж байв уу?
Түүний хамгийн алсын цэгээс электрон, молекулаар нүүрний хэсэг рүү бууддаг бөгөөд тэрхүү электрон молекул нь нүүрний хэсгийн тусгай хавтгай дээр гэрэлтэж харагддаг юм.
60МНz, 70МНz зэргэ мониторын үзүүлэлт нь дэлгэцийг секундэд хэдэн удаа шинэчилж дүрсийг харуулдаг болохыг тодорхойлж байгаа юм.Ер нь секундэд асар олон удаа цэнэгээр буудуулдаг бөгөөд хэдийгээр эдгээр цэнэгүүдийг устгадаг болвч цөөхөн нь ч гэсэ таны нүд рүү нэвтлэн очиж чаддаг юм. LCD дэлгэц нь цэнэгээр бууддаггүй бөгөөд өөрөө гэрэлтэгч шингэн талст хэмээх технолитой

3. Гэрэлтүүлгийг аль болох дэлгэцнээс ойлт багатай байхаар тохируулна
Компьютерийн дэлгэцнээс ялгарах гэрэл нь өрөөөний гэрэлтэлтээс 3-4 дахин хурц байдаг тул маш бага хэмжээтэй гэрлийг ч дэлгэцэнд ойж гялбахаас сэргийлж дэлгэцийг байрлуулах нь зүйтэй. Өрөөний гэрэлтүүлэг юм харахад хүрэлцээтэй хурц байхаас гадна гялбуулахгүй байрлуулбал маш сайн байдаг. Yүний тулд тусгай саравч,гэрлийн шүүлтүүр ашиглаж дэлгэций гялбах асуудлыг бүрэн шийдвэрлэж болно. Гэтэл ихэнхи хүмүүс хамгийн гол зүйл болох газардуулагч утсыг өөр төмөртөй холбохоо мартсан байдаг. Зарим хямд шүүлтүүр нь дүрсийг хэт бүдгэрүүлдэг муу талтай.

4. Дэлгэцийг бага зэрэг хойш нь налуулах
Ингэж байрлуулахад дээд хэсэг нь нүднээс ялимгүй хол зайд байрлуулна. Жишээлбэл,сэтгүүл уншиж буй хүн дээд талыг нь бага зэрэг налуу байдлаар уншдаг ба сэтгүүлээ эргүүлэхэд дээд тал нь доод талаасаа илүү ойр болдог.

5. Нүдээ нойтон алчуураар арчих
Эсвэл хүйтэн усаар нүүр гараа угаах. Компьютероос үргэлж хорт цацрагууд ялгарч байдаг бөгөөд эдгээр нь шууд хүний нүд рүү чиглэж байдаг.Эдгээр хорт цацрагийг бага ч гэсэн арилгах үндсэн арга бол усанд орох, арчих явдал юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button