Дэлхийг тойроход ердөө 8 литр бензин зарцуулна
PAC-Car гэдэг энэ машин нь устөрөгчөөс цахилгаан эрчим хүч гарган авдаг түлшний элементээр тэжээгддэг хоёр цахилгаан хөдөлгүүртэй ажээ. PAC-Car-ын гаргадаг цорын ганц хаягдал нь ус. Машины жин маш бага бөгөөд ердөө 30 кг. Туршилтын явалтын үед PAC-Car нь дөнгөж 0.17 грамм ус төрөгч ашиглажээ. Энэ нь 5134 км тутамд нэг литр бензин ашигласантай дүйцэж байгаа нь дэлхийн хамгийн хэмнэлттэй машин зохион бүтээгдсэн гэсэн үг. Улмаар PAC-Car нь дэлхийг ердөө 8 литр бензинээр тойрох чадалтай болж таарч байгаа юм. Эрдэмтэд хэдхэн жилийн дараа энэ төрлийн машиныг бөөнөөр үйлдвэрлэх боломжтой болно гэж тооцоолж байгаа ажээ.
/Оллоо.МН/