Номин-Талст хамтлагийн уран бүтээлээс

Яагаад ч юм бэ би түүнтэй
Янагийн үг яриагүй
Би түүнийг харахаараа
Мэндлээд өнгөрөх юм
Дахиад харах болов уу гэж бодсон ч
Даанч намайг тоодог болов уу
ДХ
Хармаар байна би чамайг
Уулзмаар байна би чамтай
Хайрламаар байна
Хайртай болжээ би чамдаа

Би түүнтэй уулзахаараа
Тэвдэн сандрах юм
Харцанд минь хайр туяарч байсныг
Харин чи минь мэддэг болов уу
Чамайг хараад баясах миний сэтгэл
Халуун амьсгал дүүрэн чиний уруул
Надад тохиох амьдралд учрах сэтгэлд
Yнэхээр халуун чи минь миний анхны хайр

18 насны хайр
үгД.Батсүх аяЦ.Чулуунбат

Yе үехэн дурсах дурсамж зургууд
өнгөрөөд одсон халуухан хайр
Хэзээ ч амтлаагүй янагийн уруул
Хэн нэгний энгэрт чи дулаахан уу
Хүйтэн цас хаялан буулаа
Хөөрхий гэж намайг аргадаагүй
Чиний дүр зүүдэнд ч хэвээрээ
Чимээгүй үнсээд буцлаа
ДХ
18 насны төгсгөлд ирсэн хайр
амсаж үзээгүй жаргал мэдрүүлээд
Буцааж одохдоо чи гунигаа орхисон сон
Балчир зүрхэнд шарх үлдээгээд явсан
Гэнэн хонгор насны мартамгүй тэр үе
Хаврын анхны нялх яргуй байж дээ
Хатаж гундаад үүрд мартагдсан байлаа ч
Хааяа санахад гэгээн бас томоогүй байжээ
Арван найман насны минь хайр байж джж

Одоо энэ бүхэн үүрд мартагджээ
Оргилоод байсан сэтгэл унтарчээ
Ондоо хүнээс би хайраа олсон
Ойлгоогүй жаргал минь ирсэ бас мэдэрсэн
ДХ

Оюутан охидод өрөө хөлслүүлнэ
үгБ.Эрдэнэцэцэг аяН.Дашбямба

Хэзээ ч хүрэшгүй тэнгэрийн дагина минь
Хэлж амжаагүй үгийг минь сонсооч
Харцаараа чи намайгаа битгий зэмлээч
Хариу нэхээгүй үгийг минь сонсооч
ДХ
Yггүй зөрөөд өнгөрөх тоолонд
Өнчин зүрх минь уйлах юм даа
Хайрлахын жаргалыг наддаа өгсөн
Ханьсах тавилангүй ч чамдаа хайртай

Хүсэн хүлээсэн сэтгэлдээ би
Хүнийх гэж бодоогүй чамайгаа
Хуй салхи болон ирээч дээ наддаа
Хоромхон ч гэсэн дэргэд минь байх сайхан
ДХ
Yггүй зөрөөд өнгөрөх тоолонд
Өнчин зүрх минь уйлах юм даа
Хайрлахын жаргалыг наддаа өгсөн
Ханьсах тавилангүй ч чамдаа хайртай

Чандлан нууцалсан ариун хайраа
Чамаасаа би нууж явлаа
Хагацаж салах энэхэн хорвоод
Чиний өлмийд миний харц бүдэрнэ

Хайртай байсныг мэдсэнгүй
үгЧ.Мөнхбаяр аяН.Халиун

Салхи талын алганд дэлбээгээ нээсэн
Сайхнаас сайхан цэцгийг чамдаа гээд
Өдөр өдрийн наранд гандаж байж түүчихээд
Yгийг чинь даалгүй үймэрч буцах тоолондоо
Хайртай байсныг чинь мэдсэнгүй
ДХ
Сувдран унах нулимсыг
Гэзгээрээ арч даа хонгор минь
Холын хол замдаа
Гунигтайхан алхая даа хонгор минь

Одод тэнгэрийн үүлнээс шиврэн шиврэх
Оройн намрын бороонд даарах вий гээд
Сар сарын алсаас санан байж ирчихээд
Сэтгэлийг чинь танилгүй уйлж буцах тоолондоо
Хайртай байсныг чинь мэдсэнгүй
Хорвоогийн шаргал наранд гандаж гундаагүй
халуун янаг хайраа чамдаа гээд
Уул уулын цаанаас улирал хүлээн ирчихээд
Уучлахыг минь хүлээлгүй уйлж буцах тоолондоо
Хайртай байсныг чинь мэдсэнгүй
ДХ
Сувдран унах нулимсыг
Гэзгээрээ арч даа хонгор минь
Холын хол замдаа
Гунигтайхан алхая даа хонгор минь

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button