Таамагладаг аппаратаар компьютерийн оношлогоо хийжээ
Иймд тус газраас иргэдийн гомдлын мөрөөр хувийн хэвшлийн зарим нэг эрүүл мэндийн байгууллагад шалгалт хийжээ. Шалгалтын явцад Дэлгэр тогоо ХХК болон Өнө уян, Мөнхийн тан, Мета, Шижир сувд зэрэг эмнэлгүүд эд эсийн түвшинд хийгддэг компьютерийн оношлогоог ОХУ-д үйлдвэрлэсэн Оберон аппаратаар хийж байсан нь илэрчээ. Уг Оберон аппарат нь Меtараthiа программ хангамжийг ашиглан шугаман бус шинжилгээ хийдэг тул өвчнийг нарийн оношлолгүй, зөвхөн таамаг байдлаар санамж өгдөг тестийн шинжилгээ төдий гэнэ. Тиймээс ч Эрүүл мэндийн яам 2001 онд батлан гаргасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлал бүрт байвал зохих зайлшгүй шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн жагсаалтад уг аппаратыг бүртгээгүй аж. Ингэх нь байтугай Оберон-ыг оношлогооны зориулалтаар ашиглахыг хориглож байгаагаа Эрүүл мэндийн яамнаас УМХГ-т албан ёсоор мэдэгдсэн байна. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг шинжилгээ, оношлогоо хийлгэхдээ үйлчлүүлж буй эмнэлгийнхээ тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, багаж төхөөрөмж, эм урвалжийн баталгаа зэрэгтэй заавал танилцаж, найдвартай тусламж авч байхыг анхааруулжээ.
Э.ТУУЛ (Өдрийн сонин 162)