МЦХХК бүх төрлийн үйлчилгээндээ хямдрал зарлалаа
хүртэл цахилгаан холбооны бүх төрлийн үйлчилгээ явуулдаг манай томоохон суурин телефоны компани юм.
Тус компани ардын хувьсгалын 84 жилийн ой, Монголын холбоочдын өдрийг угтаж бүх төрлийн үйлчилгээндээ иж бүрэн хөнгөлөлтыг үзүүлэх болсноо зарлаад байна.
Ингээд ямар ямар хөнгөлөлт үзүүлэх болсон тухай мэдээллийг МЦХХК-ны Марктенгийн хэлтсийн дарга Б.Тунгалагын ярианаас хүргэж байна.
-МЦХК одоогоор хэдэн хэрэглэгчтэй байна вэ?
-МЦХ нийт хэрэглэгчиддээ явуулдаг үйлчилгээний үндсэн төрөл бол суурин телефон дээр үндэслэсэн үйлчилгээ байдаг. Суурин телефон үйлчилгээгээрээ дамжуулж Хотын доторхи телефон яриа, хот хоорондын телефон яриа, улс хоорондын телефон яриа гээд бүх төрлийн яриагаар үйлчилдэг. МЦХXК суурийн телефоны 150 мянга гаруй хэрэглэгчтэй. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний 180 мянга гаруй хэрэглэгчтэй. 2002 оноос утасгүй суурин телефоны үйлчилгээг нэвтрүүлээд байгаа билээ. Утасгүй суурин телефоны 8 мянга гаруй хэрэглэгчидтэй үйл ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн интернэтын технологи юм уу эсвэл ямар нэгэн шахсан зурвасаар тодорхой хэмнэлттэй технологид суурилсан үйлчилгээ биш хүний ярьсан яриа, дуу тоо цифр дүрс бодит байдлаараа ямар нэгэн алдагдал гажуудал хоцрогдолгүйгээр нөгөө талын хэрэглэгчид дамждаг хамгийн чанартай олон улсын стандартад нийцсэн рейлвойс үйлчилгээ үзүүлдэг. Манайх энэ 7 сарын 1-ээс бүх үйлчилгээндээ хямдрал үзүүлэх болоод байна.
-Хямдралынхаа талаар танилцуулбал?
-Хот хоорондын ярианыхаа тарифыг 14-92.5% аар хямдруулж байгаа. Хамгийн өндөр хямдрал алс холын аймгуудадад суугаа манай холбоогоор үйлчлүүлж байгаа хэрэглэгчидэд хүрч байна. Урьд нь манай хот хоорондын тариф зай холдох тутам өндөр тарифтай байсан. Бид тарифдаа бүсчлэлын зайнаас хамааралгүй болгож 3 бүст хувааж өөрчлөлт оруулсан. УБ түүний ойролцоо хот суурин газрууд бүх аймгийн төвтөй ярьж байгаа ярианууд нэг минут нь 120 төгрөгөөр нарийвчилж байгаа. Ойрын зайны тариф нь 14% д орж байна. Мөн сум суурин аймгийн төвийн хэрэглэгчид минутанд 140 төгрөгөөр ярина. Зайнаас хамаарч байсан учраас газар бүр өөр, улсын хэмжээний дундаж тариф 160-170 төгрөг байсан. Мөн манай Налайх Багануур дүүргийн хэрэглэгчид Улаанбаатар хоттой өөр хоорондоо, өөрийнхөө дагуул суурингуудтай минутанд 100 төгрөгөөр ярина. Энэ бол үнэхээр бодитой хямдрал гэж үзэж байгаа.
-Та бүхэн ямар зорилгооp ийм хямдрал үзүүлж байна вэ?
-Ерөнхийдөө хэрэглэгчдийг бага ялгаатай тарифаар хаанаас ч ярьсан ойролцоо түвшины тарифаар үйлчилье, түүнчлэн хэрэглэгчдийнхээ хэрэглээг дэмжье гэдэг үүднээс энэхүү хямдралыг үзүүлээд байна. Мөн цаашдаа Улаанбаатар төдийгүй аймаг орон нутагт сууж байгаа хэрэглэгчид маань интернэтэд холбогдох учраас бид интернэтэд холбогдох боломжийг нь дэмжихын тулд хот хоорондынхоо ярианы тарифийг хямдруулж байна. Цаашдаа шилэн кабелийн сүлжээнд холбогдсон хот хоорондын хэрэглэгчид хотын хэрэглэгчидтэй ойролцоо тарифаар интернэтэд холбогдоно. Минутанд 20 төгрөг орчимоор холбогдоно. Шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй хэрэглэгчид сая дурьдсан хот хоорондын ярианы тарифаар холбогдох юм. Цаашдаа засгийн газрын хөтөлбөр хөрөнгө оруулалтын хүрээнд хот хоорондын бүх чиглэлүүдийг шилэн кабельд холбогдсон үед бүх хэрэглэгчид интернэтэд хот хоорондоос хямдхан холбогдох ажлуудыг үе шаттайгаар нээж өгнө.
-Ярианы хөнгөлөлтүүд танай гаргаж байгаа картуудад бас хамааралтай биз дээ?
-Энэ хот хоорондын яриаг та бүхэнд ойр болгохын тулд 2500 төгрөгний үнэтэй ДиДиПлас /DDD PLUS/ гэж хот хоорондын ярианы урьдчилсан төлбөрт карт гаргасан. Энэ оны 2-р сараас бүх аймаг хотуудад нэвтрүүлээд байгаа. Энэ картын холболтын хураамж нь гар утас руу холбогдоход 120 төгрөг, өөрийн сүлжээн дотроо 100 төгрөг байгаа. Мөн үйлчилгээний хямдралын нэг чиглэл нь улс хоорондын 001 гарцаар ярьдаг ярианд нэлээд хямдрал хийж байгаа. Энэ хямдрал 7-р сарын 01-ээс үйлчилж эхэлсэн. Дунджаар тарифаа 50%-иар хямдруулсан. 2004 оны дундаж тариф 750-800 төгрөг байсан. Одоогийн дундаж тариф 360-450 төгрөг. Оройн 0800 цагаас өглөөний 0900 цаг хүртэл хөнгөлөлттөй тарифаар үйлчилж байна. Энэ бол хэрэглэгчид 001 гарцаар ярихад чанартай нь харьцуулахад хамгийн хямд тариф. Манай компанийн яриа хамгийн бодитой хоцрогдолгүй, чанартай, олон улсын цахилгаан холбооны ярианы стандартыг 100% хангадаг. Би яагаад баттай хэлж байна гэхээр бид энэ олон улсын ярианыхаа гаралтын станц холболтын станцуудын шинэчлэлыг 2002, 2003 онд японы хамгийн тэргүүлэгч технологийн үйлдвэрлэгч компаний технологиор шинэчлэсэн.
Манай Айдидикол гэж үйлчилгээ байдаг юм. Улс хоорондын ярианы бонус 3 гэж зах зээл дээр гараад 3 дахь жилдээ явж байна. Энэ бол гар утас, суурин утас, улс хооронд ялгаагүй 330 төгрөг байдаг. Аль ч 40 80 төгрөг гэж зарлаж байгаа компаниудын тариф нь улсаас хамаараад гар руу юу, сууринлуу юу гэдгээс хамаараад нэлээд олон улсруу залгахад харьцангуй өндөр байдаг. Манай энэ үйлчилгээ олон төрлийн үйлчилгээ хийдэг учраас зарим улс орон руу гар утасруу залгаж байхад тодорхой хэмжээний өртөгөөсөө энэ тариф доогуур алдагдал гарах тооцоотой байдаг. Гэсэн ч бусад олон төрлийн үйлчилгээ, боломжоосоо бид алдагдлаа тодорхой хэмжээгээр өөрсийн төлөвлөсөн хэмжээнд нөхөх боломжийг бүрдүүлж байгаа учраас хямдхан чанартай картыг хэрэглэгчиддээ санал болголоо. 330 төгрөгөөр дэлхийн аль ч орон руу гар утас, суурин руу хамаарахгүй ярьдаг.
-МЦХХК үнээ үүнээс ч илүү хямдруулах боломжтой юу? Бүр 40, 50 төгрөг болж болох уу?
-Энэ бол үнэхээр олон улсын стандартын чанартай үнэтэй технологи гарцаар, сансарын холбооны өргөн зурвасын сувгуудыг ашиглаж явуулдаг учраас тодорхой үнэтэй байхаас аргагүй. Цаашдаа баяр ёслолын болон хэрэглэгчдын урамшуулалаар дамжуулан тодорхой хямдрал урамшуулал өгөгдөнө.
-Засгийн газрын Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд айл өрхийг интернэтэд холбогдоход хөнгөлөх болсон. Энэ тал дээр хамгийн том түшиц бааз нь танай компани байх нь лавтай?
-Тиймээ. Өнгөрсөн долоо хоногоос засгийн газраас бүх нийтийг интернэтийн хэрэглээг дэмжих айл өрх бүрийн компьютержүүлэх засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд тодорхой арга хэмжээ төслүүдийг хэрэгжүүлэхээр зарласаны зарим хэсэг нь хэрэгжиж эхэлсэн. Энэ засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд МЦХХК компани ивээн тэтгэгч, бодит хувь нэмэр оруулагч компаниаар оролцож байгаа. МЦХХК өөрийн хэрэглэгчидийн интернэтэд холбогдох, алдагдалгүй, ямар нэгэн зайгүй дуудлага бага орж холбогдох боломжийг нь бүрдүүлж Улаанбаатар хотод байдаг Е10 станцдаа технологийн шинэчлэл хийж байгаа. Өөрөөр хэлбэл программ хангамжыг нь 100% шинэчилж байгаад дараагийн үеийн технологийг хангах хөрөнгө оруулалт хийж байна. Энэ хөрөнгө оруулалтын ажил наадмын дараагаар дуусна. Ингэснээр Улаанбаатар хотын хэрэглэгчид аймаг орон нутгаас Е10 станцаар дамжиж бүх хэрэглэгчдэд холболтын боломж дээд түвшинд хүрнэ. Урьд МЦХК телефоны үндсэн үйлчилгээгээр монгол орон даяар бүх нийтийн үйлчилгээ явуулдаг үүрэгтэй ганц компани байсан бол өнөөдөр бүх интернэтийг бүх нийтийн үйлчилгээ болгох засгийн газрын зорилтод нэгдэн орж, энэ чиглэлээр тарифийн хөнгөлөлтөй үйлчилгээгээр холбогдох боломжыг хувийн хэрэглэгчиддээ олгож байгаа. Интернэтын карт аваад юм уу, интернэтийн аль нэг компаний хэрэглэгч болоод эрх нээлгээд төлбөрөө төлөөд авсан норматив цагтаа холбогдох болгонд нь манай хуучин ярианы холболт нь 10 төгрөг өгдөг байсан бол 7-р сарын 1-ээс эхлээд өглөөний 8 цагаас оройн 20 цаг хүртэл интернэтд 4 төгрөгөөр, оройн 20 цагаас өглөөний 01 цаг хүртэл зөвхөн 1 төгрөгөөр холбогдох боломжтой.
-Компаний хувьд үнээ ингэж огцом буулгахад гарч буй алдагдалаа яаж тооцож байна вэ?
-Энэ нь манай үйлчилгээний өртөг зардалтай харьцуулах юм бол хамаагүй доогуур. 1-рт өртөгөөс доогуур үйлчилгээ хийснийхээ төлөө алдагдал авч байгаа. 2-рт тарифиндаа хямдрал өгсөнөөрөө олох ёстой орлогоо олж чадахгүй байгаа. Манай компани бүх нийтийг интернэтжүүлэх хөтөлбөрийн хүрээнд алдагдлын тодорхой хувийг засгийн газар нөхөж төлөхөөр тохирсон. МЦХК хэрэглэгчдийн өсөлт, холболтын өсөлтөөр дийлэнх алдагдалаа нөхнө гэж төлөвлөж байгаа.
-МЦХК бусадтай харьцуулахад харьцангуй өндөр өртөгтэй, ашигтай биш гэж тайлбарладаг мөртөө яагаад хэрэглэгчдэд ийм боломж олгож байгаа юм бэ?
-Энэ бол хүнээр ярьвал их том эр зориг. Нөгөө талаасаа монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд МЦХК-ны оруулах нэг том хувь нэмэр. Нийгмийн өмнө, улс орон, хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ МЦХК компани бодитойгоор биелүүлэх алхам гэж ойлгож энэ засгийн газраас тавьсан саналыг хүлээн авч, дэмжиж, интернэтын холболтын тарифыг хямдруулах, холболтын тарифыг бууруулах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг бид Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газрын удирдлагын дор, Засгийн газрын бодлогын хүрээнд энэ асуудлыг хэрэгжүүлж эхэллээ.
-Цаашдаа МЦХ компани интернэтийн хэрэглээг дэмжихын тул юу хийх вэ?
-Бид цаашдаа тарифийн томоохон бодлогын хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Засгийн газрын болоод компаний ажилтнууд хамтраад зах зээл өндөр хөгжсөн орнуудад байдаг жишгээр ямар боломж бололцоог олгох вэ гэдэг дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Энэ асуудал интернэтын хэрэглээг дэмжих хоёр дахь шатны арга хэмжээ болж, тодорхой хугацааны дараа хэрэгжинэ. Мөн тарифийн тодорхой процентоор төгрөгийн хямдрал үзүүлж байгаа. Энэ хөнгөлөлтүүдээс гадна бид өөрийнхөө хэрэглэгчдэд хөнгөлөлтийн журам, урамшууллын журам, багц боломж хямдралуудыг үзүүлнэ. Тухайлбал МЦХХК 001 олон улсын ярианы гаралтаар ярьдаг хэрэглэгчдэд бодит урамшуулал олгоно. Энэ урамшуулал нь 001 гарцийг ашиглаж ярьсан 50 мянган төгрөг тутамд 1500 төгрөгний урьдчилсан төлбөрт картаар урамшуулал өгнө.
-Бүх хэрэглэгчид мэдээж 50 мянгаас дээш ярихгүй шүү дээ. Тэгвэл бага ярьдаг хэрэглэгчдэд урамшуулал олгох боломж байгаа юу?
-Бага ярьдаг болон дунд зэргийн ярьдаг хэрэглэгдэд урамшуулал өгнө. Зөвхөн хотын доторхи ярьсан ярианы орлогын дүнгээс тодорхой хувиар урамшуулал өгнө. 30000-49999 төгрөг хүртэлх нэг сар ярьсан хэрэглэгчдэд 2%-ийн 50000-99999 төгрөгний яриа ярьсан хэрэглэгчдэд 3% ийн, 100 мянган төгрөгнөөс дээш ярьсан хэрэглэгчдэд 4%-ийн хөнгөлөлт эдэлнэ. Хөнгөлөлт авах хэрэглэгчийн орлогод яаж хамаарах вэ гэхээр МЦХ-ны 001-ийг хэрэглэсэн манай хот хоорондын сүлжээгээр ярьсан өөрөөр хэлбэл суурин хэрэглэгчдын хоорондын ярьсан хотын доторхи ярианы хэрэглэгчдын үнийн дүнд нэмэлт тарифаас гадна дахиж урамшуулалт хөнгөлөлтыг картаар юм уу төлөх төлбөрөөс нь бууруулж 2-4% ийн хөнгөлөлтүүдыг өгнө. Энд нэг л шаардлага байгаа. Хэрэглэгч та төлбөрөө нэхэмжилж авсанаас хойш 10 хоногийн дотор төлсөн байх шаарлагатай. Хэрэглэгчид хугацаандаа мөнгөө төлдөг. Нэхэмжлэх авснаас хойш 10 хоногийн дотор төлбөрөө ямар нэгэн шаардлага, элдэв хүндрэлгүйгээр төлсөн хэрэглэгчид тарифын хөнгөлөлтөөс гадна нэмэлт урамшуулал авна. Мөн нэмэлт үйлчилгээний урамшуулал бий шинээр улс хоорондын болон хот хоорондын эрх авсан хэрэглэгчдэд нэг сарын хугацаатай дуудсан хэрэглэгчийн дугаар харах, сэрүүлгийн, яриан дундаа дугаар хуваах, клип харах гэх мэт нэмэлт үйлчилгээг нэг сарын хугацаатай үнэгүй өгнө. Шинээр 7-р сарын 01-ээс хойш суурин телефон тавиулж байгаа хувийн хэрэглэгчдэд 3000 төгрөгний нэг ширхэг урьдчилсан төлбөрт картаар урамшуулал өгнө. Мөн дуудсан хэрэглэгчийн дугаар харах яриан дундаа дуудлага хүлээн авах зэрэг манай станцын нэмэлт үйлчилгээг нэг сарын хугацаатай үнэгүй олгоно. Нэг супер урамшуулал байгаа энэ нь жилийн хугацаатай зарлаж байгаа. 07-рсарын 01- 07 сарын 01 хүртэл нэг жилийн хооронд МЦХ ны олон улсын ярианы 001 ээр яриа 162 мянган төгрөгнөөс дээш ярьсан нэг хэрэглэгчийг шалгаруулж Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн нислэгийн 2 талын тийзээр урамшуулна.
-Баярлалаа
Ж.Алтантуяа
/Оллоо.МН/