Өндөр гэгээний ойг нижгэр тэмдэглэнэ

Тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагыг цуглуулж энэ сэдвээр ярилцсан юм. Ойн үеэр Хар Хориныг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөрийн нээлтийг хийх юм байна. Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Хар Хоринд очиж, наадам хийх газраа сонгоод иржээ. Нүүдлийн цэнгэлдэх хүрээлэн байгуулах бөгөөд гурван том асар босгох гэнэ. Наадмын цэнхэр асраас гадна хоёр том шар асарт лам нар хуран чуулах юм байна. Аймаг бүрээс лам ирүүлэхээр аймгийн Засаг дарга нартай ярьсан бөгөөд мянган лам хурах аж. Өндөр гэгээнии хүй дарсан газар найман суварга босгож буй. Ирээдүйн хот босох газар соёмбот хөшөө сүндэрлэх бөгөөд бүтээн босголтын ажил хэдийнэ эхэлжээ. Наадмын үеэр морь уралдаж, бөх барилдаж, бас морин поло тоглох гэнэ. Ирэх 29-30-ны орой том шоу зохион байгуулахаар зэхжээ.

Б.ЭГШИГ
(өдрийн сонин 2005-07-05 162)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button