Мини НҮБ-д хоёр Солонгос эвлэрэв

Англи хэл дээр явагдсан эл хуралдааныг Улаанбаатар Ротаракт клубын залуус анх удаа зохион байгуулсан юм. Тэд сар хагасын өмнө орон даяар Хэрвээ би НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан бол яах вэ? нэртэй эссэ бичлэгийн уралдааныг англи хэл дээр зарлаж, ирүүлсэн материалуудаас шалгаруулж 80 төлөөлөгчөө сонгожээ. Сонгогдсон төлөөлөгчдөөс дөрвөн хүн нийлж дэлхийн нэг улсыг төлөөлөн хуралдаанд оролцож, дэлхийд тулгамдаад байгаа асуудлуудаар санал бодлоо илэрхийлэн мэтгэлцсэн юм. Тэгэхдээ НҮБ-ын Мянганы зорилтуудыг хэлэлцсэн байна.

16-25 насныхан хамрагдсан Мини НҮБ-ын хуралдаанд оролцогчид Улаанбаатарт байгаа 19 ЭСЯ, долоон консулын газраас тухайн орныхоо талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авчээ. Хуралдаан дөрвөн байнгын хороотой бөгөөд Байгаль орчны байнгын хороог даргалж байгаа Г.Уянгатай уулзахад, тэдний хуралдаан дээр хойд урд хоёр Солонгос хамтарч ажиллахаар нэгдсэн тухай өгүүлж байв. Ийнхүү онц сонирхолтой Мини НҮБ хуралдааныг жил бүр зохион байгуулахаар боллоо.

Н.САРАН
(өдрийн сонин 2005-07-05 162)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button