Ардчилсан намаас 65 дугаар тойрогт нэр дэвшүүлэх эрх Гүйцэтгэх зөвлөлд шилжлээ
Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь хэрхэн оролцсон талаар намын ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж ҮЗХ-ны гишүүдэд мэдээлэл хийв. Түүний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан ҮЗХ-ны гишүүн Бямбадорж, Б.Батбаяр, (Баабар) Л.Гансүх, Нямхүү нар санал шүүмжлэл гаргалаа. Баабар улс төрийн намын оршин тогтнох үндэслэл нь сонгуульд оролцох. Гэтэл одоо Ардчилсан Намаас үүнд чиглэсэн үйл ажиллагаа нь алга болчихлоо. Ерөнхийлөгчийн сонгуулиар намын удирдлага хангалтгүй ажиллаа хэмээн шүүмжлэв. Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон тухай мэдээлэлтэй холбоотой хэлэлцэх асуудал тэгс гээд өндөрлөсөн юм. Дараа нь УИХ-ын 65 дугаар тойрогт нөхөн сонгууль УИХ-аас зарлах гэж байгаатай холбогдуулан ҮЗХ-ны нэр дэвшүүлэх эрхийг намын Гүйцэтгэх зөвлөлд шилжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж баталсан юм. Энэхүү тогтоол батлагдсанаар УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд Гүицэтгэх зөвлөл нь нэр дэвшүүлэх эрхтэй боллоо. Үүнээс гадна, ҮЗХ-ны ээлжит бус хурлаар намын ирэх оны төсвийг хаалттай хэлэлцэв.
Г.ЭРДЭНЭБАТ
(өдрийн сонин 2005-07-05 162)