Н.Багабанди намдаа эргэж ирлээ

болсон Н.Багабанди хүрэлцэн ирлээ.

Эндээс татаж авч үзнэ үү

Тэрбээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан өнгөрсөн зургадугаар сарын 24-ний өдөр МАХН-ын гишүүнчлэлийн эрхээ сэргээлгэхээр өргөдөл бичсэн аж. Дүүргийн намын хорооны дарга нь өргөдлийг хүлээн авч, гишүүнчлэлийг нь сэргээснээ мэдэгдсэн.
Н.Багабанди оюутан байхдаа буюу 1979 онд МАХН-нд элсчээ.

1980 онд Төв аймгийн Намын хороонд хэлтсийн эрхлэгчээр томилогдсон нь хожим намын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч болох их замын эхэн болсон юм. Н.Багабанди 1997 онд МАХН-аас нэр дэвшиж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. 2001 онд дахин сонгогдож, найман жилийн турш Монголын төрийг тэргүүлээд энэ өдөр намдаа ийнхүү эргэж ирэв. Н.Багабанди шинэхэн намын даргатайгаа хууч хөөрч суулаа. 5О1 тоот энэ өрөөнд тэр ч бас энэ намыг тэргүүлж байхдаа сууж байсан юм байна.

1996 онд МАХН парламентад цөөнх болж, бидний хэдэн нөхөд хажуугийн Удирдах зөвлөлийн хурлын өрөөнд хэвлэлийн хурал хийлгэж, гундуухан сууж байж билээ. Тэр үед би МАХН ард түмнийхээ итгэлийг эргүүлэн авах болно. Манай гудамжинд ч баяр болно гэж хэлж байсан. 1997 оноос хойш манай гудамжинд үргэлж л баяр болж байна гэж Н.Багабанди хуучилж байлаа.

Б.ЭГШИГЛЭН
(өдрийн сонин 2005-07-05 162)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button