Ц.Нямдорж сиймхийгээр спикер болсон
ашиглан шийдвэрлэхдээ гаршив бололтой.
Саяхан УИХ шинэ даргатай болсон. Энэ үйл явцыг гүйцэлдүүлэхдээ бух л таатай боломж бүрдэхийг хүлээсэн гэлтэй. Хүсэн хүлээсэн мөч нэгэнт бүрдсэн тул яаран сандран гэнэт шийджээ. МАХН-ын Удирдах зөвлөл нь Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыгаа байхгүйг далимдуулан шуурхай хуралдан шийдвэрээ гаргасан.
Хэрвээ С.Баяр нь байсан бол асуудал ингэж шийдэгдэх, үгүй нь эргэлзээтэй байв. Энэ нехцөл бүрдсэнээс гадна асуудлыг УИХ-аар оруулахдаа хэл ам таталж, саад тотгор болох гишүүд байхгүйг бас л соргогоор ашиглажээ. Тухайн өдрийн буюу өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд уг асуудлыг ганцхан Э.Бат-Үүл гишүүн эсэргүүцсэн. Ийм замаар УИХ-ын шинэ даргатай болж болохгүйг түүнээс өөр хэлсэн хүн энэ өдрийн хуралдаанд гарч ирээгүй. Эл өдөр түүнтэй адил эл хуйвалдаан, тохиролцооны томилгоог эсэргүүцэх, эсэргүүцэхгүй юм аа гэхэд эсрэг санал өгөх олон гишүүн байгаагүй аж. Эвсэл задарч журмын зарим нөхөд нь УИХ дахь орь ганц бүлэг болох МАХН-д элсэхэд бууриа сахин үлдсэн хэдээс ганцхан Э.Бат-Үүл л энэ хуралдаанд байж, бусдынхаа өмнөөс үгээ хэлсэн. Хэрвээ бусад нь байсан бол нэг бус нэлээд хүний эсэргүүцэлтэй тулгарах байсан гэдгийг МАХН-ынхан нарийн тооцсон бололтой. Уг асуудлыг хэлэлцэхэд Л.Гүндалай, М.Энхсайхан, О.Энхсайхан, Ж.Наранцацралт гээд шударга бус үйлдлийг эс тэвчигч олон гишүүн байхгүй байлаа. Тэд дор бүрнээ томилолт, ажилтай эзгүй байгааг тэд сайн тооцоолжээ. Энэ өдрийн чуулганы хуралдаанд 75 гишүүний 46 нь оролцож, 45 нь Ц.Нямдоржийг дэмжсэнээр УИХ-ын даргаар түүнийг тодруулсан. УИХ-ын даргыг томилох энэхүү ажиллагаа нарийн тооцож, яггүй дэглэсэн жүжиг байсныг эх сурвалжууд ярьж байгаа нь нууц биш.
Б.СҮЛД
(өдрийн сонин 2005-07-05 162)