Монголд хувийн мөрдлөгө, эрэн сурвалжлах товчоо ажиллаж байна

Хувийн мөрдлөгийн талаархи манайхны ойлголт нимгэн учраас энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн байгууллагын ажилтан Н.Жанарбөктэп холбогдож тэдний үзүүлдэг үйлчилгээ болон бусад асуудлаар сонирхолтой ярилцлага хийсэн юм.
Эрэн сурвалжлах товчоо гэхээр яг юу хиидэг байгууллага вэ?
Өндөр хөгжилтэй орнуудад ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд олон бий. Бид хувийн мөрдлөгө хийдэг юм. Хэн нэгэн хүнийг хайж олох, учир байдлыг нь тайлах, бизнөсийн луйврыг мөрдөх, нотлох баримт цуглуулах гэх мэт. Нийтдээ 2 жил гаруй үйл ажиллагаа явуулж байна.
Хувийн мөрдлөгө гэхлээр хүмүүст их эвгүй сонсогдох юм?
Манайд энэ талын ойлголт байхгүй учраас тийм байж болно. Хувийн мөрдлөг хийнэ гэдэг нь ямар нэгэн хүнийг хууль бусаар мөрдөн мөшгөхийг хэлж байгаа юм биш. Бид аж ахуйн нэгж байгууллага, хувь хүний захиалгаар аливаа хүн, байгууллага, үйл явдалд эрэн сурвалжлах ажиллагаа явуулдаг. Манай нийгэмд сэтгүүлч нар эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хэрэгжүүлж байна, яг л үүнтэй төстэй юм. Би бодит жишээ дурьдая Нэг хүний машиныг нь хэн нэгэн этгээд байнга сийчээд, дугуйг нь хагалаад байна гэж бодъё. Цагдаагийн байгууллагад хандахад их хэцүү, нэг ёсондоо өнөөдөр цагдаагийн байгууллага иймэрхуү асуудлыг авч үзэж шийдвэрлэнэ гэж бараг байхгуй. Тиймээс манайд хүмүүс их ханддаг. Бид тэр машиныг нь сийчээд байгаа хүнийг барьжавч, мөрдөн цагдахгүй, зөвхөн хэн, хэзээ ямар байдлаар машиныг нь сийчээд байна вэ гэдгийг нь олж,нотлох баримт гаргаж өгдөг юм.
Ерөнхийдөө ойлгомжтой боллоо, өөр ямар төрлийн үйлчилгээ үзүүлэх вэ?
Бизнөсийн луйврыг эрэн сурвалжилдаг юм. Өнөө үөд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэх явдал их гардаг. Хүмүүс эдгээрийг олж тогтоохдоо цагдаагийн байгууллага, оюуны өмчийн газар гэхээсээ илүү манайд хандаж байгаа нь нэгийг бодогдуулж байна. Бид тухайн хуурамч барааг хаана, хэн, яаж үйлдвэрлээд байгааг илрүүлж, нотлох баримттайгаар захиалагчдад хүлээлгэж өгдөг. Харин захиалагч маань тухайн баримтаа хууль хяналтын байгууллагад аваачиж өгч, шийдвэрлүүлж байсан жишээ манайд олон бий.
Тэгэхлээр хууль хяналтын байгууллагад танайхан их тус дэм болдог юм байна?
Тэгж хэлж болно. Гадаадад хувийн мөрдлөгийн тухай хууль гэж байдаг. Төр засгаасаа дэмждэг, цагдаагийн байгууллага нь хувийн мөрдөгчидтэй хамтран ажилладаг практик бий, наад зах ОХУ д арвин их туршлага байна. Мөн Дэлхийн хувийн мөрдөгчдийн холбоо гэж 120 гаруй орны байгууллага, хувь хүмүүсийг нэгтгэсэн олон улсын байгууллага байдаг, цаашдаа энэ байгууллагад элсэхийн төлөө ажиллаж байгаа. Манай улсад хувийн мөрдлөгийг хуулиар зохицуулж өгөөгуй учраас хууль бус үйлдэл мэт ойлгогддог,
Үнэ ханшны хувь ямар байдаг юм бэ?
Ямар хэрэг вэ гэдгээсээ шаптгаална. Захиалгын ээдрээ. Түвэгтэй байдлаас шалтгаалж 150 мянгаас 500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ.
Танайхтай төстөй байгууллага бий юу? Хэр олон байдаг вэ?
Миний мэдэхээр хэд хэдэн хувийн мөрдлөг хийдэг хувь хүмүүс байгаа. Мөн зурагтаар нэг залуучууд хувийн мөрдлөг хийж, нэвтрүүлэг цацаад байсан. Тэр нь мэргэжлийн түвшинд хүрээгүй, төхник хангамж муутай, дээрээс нь хүний хувийн асуудлыг шууд олон нийтийн ТВ-ээр дамжуулна гэдэг ёс зүйн хувьд бодох л асуудал. Бид тодорхой мэдээлэл цуглуулаад захиалагчид нь өгөх үүрэгтэй болохоос биш хүний амьдралыг олон нийтэд тараагаад байх шаардлага байхгүй. Хэрвээ манайхаар үйлчлүүлсэн тохиолдолд тэр хүний хувийн нууц чанд нууцлагдан гэдгийг хэлмээр байна.
Танайд ямар захиалга их ирдэг вэ? Нууц амраг мөрдөх захиалга их байдаг гэж гадуур ярьдаг?
Тиймэрхүү захиалга их ирдэг. Гэвч бид судалж үзээд, тодорхой шалтгаануудыг үндэслэн тэдгээрийг мөрддөг. Тэгэхээс биш ирөэн захиалга болгоныг мөрдөнө гэж байхгүй. Манайд бизнөсийн луйвар, залилан, ух хөдлөх хөрөнгө, даатгалын луйвар, өсвөр насны хүүхдийн асуудал их орж ирдэг. Өнөө үөд иргэд нэг нэгнийгээ луйвардах явдал их гардаг болсон. Би тиим бизнөс хийдэг, хоёулаа хамтрая гэж хэлээд мөнгийг нь аваад алга болдог. Тиймээс бизнөсийн хувьд хамтрах гэж байгаа хүнээ манайхаар судлуулж, шинжлүүлсэн нь илүү аюул, эрсдэл багатай болдог юм. Бид тэр хүнийг үнэхээр луйварчин байна уу, эсвэл үнэн яриад байна уу гэдгийг нь тогтоож өгнө.
/Өдрийн сонин 163/