Гүрээ даагаа тайлбарлана

Ш.Гүрбазарыг яруу, найрагч, жүжгийн зохиолч, сэтгүүлч гэдгийг мэдэхгүй хүн ховор. Түүнийг бас нэг тодотгох зүйл бол морь таилбарлах. Дааганы Гүрээ ч гэдэг. Самсаа шархирав, Морьд эргэлээ, Ижий гүү рүүгээ сарвайтал үсэргэх гэсэн үгс нь олон түмний сэтгэлд аль хэдийнэ хоногшсон. Энэ л аясыг жил жилийн наадмаар үзэгч, сонсогчид үгүйлдэг. Ямар сайндаа л шог зураач С.Цогтбаяр Туучий Гүрбазар хаачив, нулимсны сүв битүүрлээ гэсэн тайлбартай хөдөөний өвгөний төрхийг буулгасан нь бий. Үнэхээр Ш.Гүрбазарын фэнүүд наадам дөхөөд ирэхээр түүнийг морио таилбарлах болов уу гэж чих тавьж суудаг. Харин өнөө жил таилбарлах болов уу? Энэ талаар өөрийнх нь үгийг сонслоо.

-Гүрээ ах аа, наадмаар яаж баярлах гэж байна даа?
-Сайхан баярлана аа. Өнөө жил миний амьдралд сайхан жил тохиож байгаа.

-Морио тайлбарлана биз дээ. Даагаа лав тайлбарлах байх?
-Өнөө жилийн баяр наадмыг дөрвөн телевизийн сувгаар орон даяар шууд дамжуулах сурагтай байна. UBS, ТВ-9 телевиз Гүрээ ахыг нь урьсан. Тэдний урилгыг хүлээн авч байгаа.

-Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор дээлээ гоёдог.
Монгол гэсэн зургаан усэгт бурхан нэрээр дэлхийд гоёдог гэсэн шүлгийн мөр байдаг. Ер нь таны уран бүтээлд наадам, морьтой холбоотой олон сайхан мөртууд бий. Эдгээр санааг хэрхэн олсон бэ. Магадгүй морь тайлбарлаж байхдаа төрсөн ч байж болох юм?

-Хатир саарал мориных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо…,
…Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа хүү нь болохоор адилхан би…, Морьд эргэсэн наадмын дурдан тоос ч юм уу гэсэн сайхан мөртүүд бий л дээ. Гэхдээ энэ зүйрлэлүүд миний сайн яруу найрагчийнх бус. Монгол орон маань наадам шиг сайхныг хараад л сэтгэлд бууснаа тэмдэглэсэн хэрэг.

-Та сэтгүүлч төдийгүй яруу найрагч, жүжгийн зохиолч хүн. Олон ч жил морь тайлбарлалаа. Таны энэ авьяасыг ард түмэн үнэлдэг бас үгүйлдэг. Өнөө жилийн баяр наадмаар таныг гавьяат болох гэж байгаа тухай сонслоо?
-Амны билгээс ашдын бэлгэ гэдэг дээ. Хорь гаруй жил Улсын баяр наадмын морь тайлбарлалаа. Тэгээд ч тэрүү наадмын өглөөг сэтгэл догдлон хүлээх уяач, бөхчүүд шиг хөвсөлзөж л сууна. Гавьяатын тухайд албан ёсоор надад мэдэгдээгүй. Ер нь тийм сургийг дам сонссон. Төр хишгээ хүртээх эсэхээ өөрөө мэднэ биз дээ.

/Өдрийн сонин 163/
Д.Цогзол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button