Боловсролын тулгамдсан асуудлыг гадныхантай хэлэлцэв

Төрийн ордонд Шинжлэх ухаан, дээд боловcрол, орчин үеийн тулгамдсан асуудлууд, хөгжлийн хэтийн төлөв олон улсын эрдэм шинжилгээний хамтарсан хурал болсон юм. Уг хуралд таван орны 38 гадаадын төлөөлөгч оролцсоны дотор Москва, Санкт Петербургийн бүсийн их сургуулиин ректорууд олноор иржээ. Дээд боловсролын олон улсын академийн Монголын салбарын эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Даваасүрэн ярихдаа Монголын боловсролын хөгжлийн хоёр дахь шатны мастер төлөвлөгөө боловсруулж байгаа үед энэ хурал болж байгаа нь ач холбогдолтой юм. Оросын дээд боловсролын тухай дэлгэрэнгүй таньж мэднэ гэдэг чухал. Япон, Америкийн зочин профессорууд ч илтгэл тавина. Мастер төлөвлөгөөнд тэдний санааг тусгана гэж найдаж байна. Казахстан, Украины их сургуулиудтай хамтарч ажиллах хэлэлцээр хийх юм гэж ярилаа. Хурал хоёр өдөр үргэлжлэх юм.
/Өдрийн сонин 163/
Б.ЭГШИГ