Өвөрхангайд байгалийн аймшигт үзэгдэл боллоо

Байгалийн эл гамшгийн талаар тодруулахаар ечигдөр бага үдийн алдад Тарагт сумын Шуудан холбооны салбар руу залгаж Засаг даргатай яриулж өгөхийг хүссэн боловч тус сумын удирдлагууд хөдөөх багууд руугаа явсан байлаа. Тиймээс бид сум, орон нутаг бэсрэг газар учраас залгагч эмэгтэй энэ талаар сонссон байж болзошгүй гэж үзсэний үндсэн дээр түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.
Танай сумын нутагт аянга бууж, 1400 мал өртсөн гэсэн мэдээлэл манайд ирлээ.
Байгалийн ийм аюултай үзэгдэл яг хэдний өдөр хаана болсон юм бол?
Манай сумын нутагт аянга буусан боловч өртсөн малчид нь Баянгол сумынх гэсэн. Тиймээс манай Засаг даргын Тамгын газарт биш өөрсдийн сум руу хандсан
юм шиг байна гэв.
Ингээд бид Баянгол сумын Холбооны салбартай холбоо барих гэж оролдов.
Хэдэнтээ шугам болохгүй байна гэсэн автомат хариуг сонссоны эцэст арайхийн холбогдлоо. Тус сумын Засаг дарга Н.Цолмонтой холбож өгөхийг залгагчаас хүсэхэд Манай утасны шугамд гэмтэл гарсан учраас болохгүй байна, үдээс хойш 15.00 цагт залга, бид Засаг даргыг дуудуулаад өгье гэсэн хариу өглөө.
Тохирсон цагтаа дахин залгахад Засаг дарга ирсэнгүй. Аянганд өртсөн мал 1400 биш, 800 толгой гэсэн. Уг нь тэр өдөр манай үүгээр бороо ороогүй шүү дээ. Малчдын отор хийж явсан Тарагт сумын тэр орчмын нутаг аймгийн төвөөс арваадхан км-ийн зайд байдаг юм. Тэгэхээр бороо аймаг орчимд л орсон байж магадгүй гэсэн мэдээлэлтэй биднийг угтав.
Ийнхүү гамшиг болсон газрынх нь холбогдох албаны хүмүүсээс юу болсон талаар тодруулж чадаагүй бид Онцгой байдлын ерөнхий газартай холбоо барилаа. Уг нь аливаа гамшгийн мэдээ тус тазарт хамгийн түрүунд ирэх ёстой. Гэтэл өчигдөр 16.00 цагийн орчимд Онцгой байдлын ерөнхий газар руу утас цохисон боловч харамсалтай нь, энд эл гамшгийн талаар ямар ч мэдээлэл ирээгүй байгаа гэнэ. Гэхдээ гамшиг болж олон толгой мал хорогдоод байгаа тухай мэдээлэл нь үндэслэлгүй биш гэдгийг дээрх хоёр сумын залгагчийн хариултууд нотолж байгаа юм.
Юутай ч бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээлснээр аянга Тарагт сумын Борхошуу гэдэг газарт бууж энэ орчимд отор хийж явсан дөрвөн айлын 1400 орчим бог голдуу мал ниргүүлээд байгаа юм байна. Азаар хүний амь эрсдээгүй ч малдаа явж байсан 28 настай Б гэж залуу мориноосоо унаж, бэртэл авчээ. Тэрхүү Борхошуу нь хадан цохио, дов толгод ихтэй газар гэнэ.
/Өдрийн сонин 163/
С.ЭНХТУУЛ