Гурван талт уулзалтаар хүнд суртлыг хална

Авилгал, хээл хахууль, журам дүрэм, бичиг цаас, ажлын уялдаа холбоо, зохион байгуулалт, хуулийн гажуудал, дарамт шахалт, хандив нэхэлт, үйлчилгээний чанар, ажилчдын зан харыдаа, ёс зүй гэсэн үзүүлэлтээр шалгаруулсан хүнд суртлын тэргүүн эгнээнд Газрын албад, Гаалийн байгууллагууд орсон байна. Түүнчлэн тус танхимынхан бизнест саад болж байгаа дүрэм журам, бичиг цаасны үзэсгэлэн гаргаж. Улмаар нэн даруй хүчингүй болгох дүрэм, журам, зүйл заалт, өөрчлөн зохицуулах харилцааны саналыг боловсруулсан байна. Эдгээр нь хот хөдөөгийн 1700 бизнес эрхлэгчид хуран чуулсан Монголын бизнес эрхлэгчдийн 2 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ.

Туе танхимын дарга, ноён С.Дэмбэрэл Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржтой уулзаж чуулганы үйл ажиллагаа, хүнд суртлын талаар явуулсан судалгааныхаа талаар танилцууллаа. Чуулганд оролцеон бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэж гол дүгнэлтийг томъёолохдоо хүнд суртал, эдийн засаг, бизнесийн хөгжилд учирч байгаа саадыг арилгахын тулд Засгийн газар хувийн хэвшлийн түншлэлийг засаглалын бүх түвшинд нэмэгдүүлэх, эдийн заегийн өсөлтийг хангаж ядуурлыг бууруулахад бизнесийн салбарыг идэвхтэй оролцуулах, албан бус секторыг албан ёсны болгох гэсэн гурван зүйлээр илэрхийлеэн байна. Ерөнхий сайд, бизнесийн чуулганы төлөөлөгчдийн гол санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрч Засгийн газраас явуулсан Бульдозер хэмээх судалгааны ажлын талаар танилцууллаа. Энэ төсөл нь дээр дурдсан МҮХАҮТ-аас явуулсан судалгаатай зорилго, агуулгын хувьд ижил юм.

Заегийн газар болон МҮХАҮТ-ын санаа зориг ижил байгааг Ерөнхий сайд олзуурхан тэмдэглэж цаашид хүнд суртлыг арилгах талаар хамтран ажиллахаар боллоо. Ерөнхий сайд, сар бүрийн дөрөв дэхдолоо хоногт Засгийн газрын болон бизнесийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхний хамтарсан гурван талт уулзалтыгтогтмол зохион байгуулж байх саналыг тавив. Энэ уулзалтын онцлог нь ямар нэгэн бэрхшээл, саад тотгорын тухай яриад, хөндөөд орхих биш тодорхой сэдэв, салбарын хүнд суртлын талаар ярьж түүнийг засаж залруулах бодитой алхам хийдэг, шийдвэр гаргадаг, түүнийгээ олон нийтэд ил тод зарладаг ажил хэрэгч уулзалт байх нь зүйтэй гэлээ. Энэ сараас эхлэн уг уулзалтыг зохион байгуулахаар Ерөнхий сайд, МҮХАҮТ-ын дарга нар тохиролцоод, анхны уулзалтаар гаалийн салбарт мөрдөгдөж байгаа элдэв дүрэм журмууд, хүнд суртлын талаар ярилцахаар боллоо.

/Өдрийн сонин 165/
Б.БИЛГҮҮН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button