Бизнесийн төлөөх Заcгийн газрын шийдвэр хэр биелэгдсэн бэ?

Гэтэл чуулган дээр яригдсан бизнест саад болж буй бэрхшээлийн талаар төр, засаг анхааралдаа авч, бизнесийг дэмжих, бизнес эрхлэхэд тулгарч буй хүнд суртлыг багасгахад Засгийн газрын үйл ажиллгааны мөрийн хөтөлбөрт заасан зорилт хэр хэрэгжсэн байна вэ?
Тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр хувийн хэвшлийнхнийг дэмжих зорилгоор Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 2004 оны 143 дугаар тоот тогтоол гаргасан билээ. Гэвч өнөөдөр түүний нийт найман заалт болон түүнийг хэрэгжүүлэх 34 арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох сайд нар, агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нараас хэн нь ч биелүүлээгүй ирсэн байна. Хэрвээ төр бүх төлөвлөгөө бүгд биелэгдэх аваас хувийн хэвшлийнхэнд тун чухал байлаа. Эдгээр нь өнөөдрийг хүртэл биелэгдээгүй дараагийн төр, засгийг дамжиж ирсэнд үндэсний нийт бүтээгдэхүүний бараг 70 шахам хувийг дангаараа нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийн олон бизнес эрхлэгчид гомдолтой явна. Биелэгдээгүй шийдвэрүүд дотор бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдэд үйлчлэх шат дамжлагын тоог цөөрүүлэх, тусгай зөвшөөрөл, лиценз, төлбөр хураамжийг хүчингүй болгох зэрэг арга хэмжээ байлаа
/Өдрийн сонин 163/
Б.БИЛГҮҮН