2012 оны олимпийн хотоор МОСКВАГ сонгоцгооё

Энэхүү чуулганаар 2012 оны зуны XXX олимпиин хотыг сонгон шалгаруулж дэлхий дахинд зарлах болно. Олимпиин эрхийн төлөө хүчээ сорьж буй Лондон, Мадрид, Москва, Нью-Йорк, Парие хотын дарга нар багаа авч Сингапурт очин эцсийн илтгэлээ хийнэ. Бүгд хүчтэй эн тэнцүү өрсөлдөгч нар, тэдэнд сул тал бараг алга, олимпиин бэлтгэл ажлаа бүгд сайн хангаж урьдчилсан шалгалтад хангалттай үзүүлэлт аваад байгаа ажээ.
ОУОХ-ны 116 гишүүдээс нууцаар санал хурааж шийдвэрлэх энэхүү сонгуульд ги-шүүдийн үүрэг голлох ач холбогдолтой бөгөөд ОУОХ-ны гишүүн олонтой улсууд ч байх юм. Үүнд Австрали, БНХАУ, Англи, БНСУ, Мексик, Голланд, ОХУ, Швед, АНУ зэрэг есөн орон туе бүр гур-ван гишүүнтэй, Итали, Франц дөрөв, Швейцар улс долоон гишүунтэй юм байна. Манай улс нэг гишүүнтэй тэр нь Ш.Магван.
Олимпиин чуулганы үйл ажиллагааг Оросын РТР сув-гаар долдугаар сарын 6-ны ө-дөр шууд дамжуулан үзүүлэх юм. ОЛОН тамипчин йягтгяи РямияОХУ-ын талаас Засгийн газрын тэргүүн М.Фрадков, Москва хотын дарга Ю.Лужков, БТС-ын холбооны агент-лагийн дарга В.Фетисов, О-росын ҮОХ-ны ерөнхийлөгч Л.Тягачев тэргүүтэй төлөө-лөгчдийн бүрэлдэхүүнд олимпийн алдарт аваргууд болох гимнастикч А.Кабаева, А.Немов, Л.Латынина, теннисчин Е.Кафельников зэрэг олон тамирчин багтсан байна. Тэд Орос байшин-гийнхаа нээлтийг өнгөрсөн даваа га-ригт хийж үйл ажиллагаагаа эхлэн, сурталчилгаагаа явуулж, зочдодоо танилцуулж байна. Москвагийн наадмын нэр дэвших бэлтгэл ажлыг туе хотын орлогч дарга В.П.Шан-цев удирдан явуулж байна. Бусад орныхон ч алдарт тамирчдадаа сурталчилгааны ажилдаа урьжээ. Парисаас хөлбөмбөгч З.Зидан, Лондоноос Д. Бэкхэм, Нью-Йоркоос алдарт боксчин М. Али, гим¬настикч Н. Команечи нар ир-жээ. Ер нь 2012 оны наадмыг Москва хотноо явуулах санаачилгыг Москва хотын дарга Ю.М. Лужков гаргасан бөгөөд хотноо 2001 онд болсон ОУОХ-ны ээлжит 112 дугаар чуулганаар энэ тухайгаа олон нийтэд мэдээлсэн.
Чухамхүү Москвагийн энэ чуулганаар 2008 оны олимпиин эрхийг БНХАУ-ын Бээжин хотноо өгч, ОУОХ-ны ерөнхийлөгч Х.А.Самаранч үүрэгт ажлаа Ж.Роггед шил-жүүлеэн зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэсэн бол Оросууд одоо Сингапурт өөрийн олимпиин хувь заяаг шийдвэрлүүлэх гэж байна.
МОСКВАД НАЙДВАР БИЙ
2012 он бол Оросуудын хувьд олимпод анх орж эхэлсний 100 жилийн ойтой дав-хцсан тэмдэглэлт жил юм. Орос улс ардчилал шинэчлэл, зах зээлд ороод шинэ улс болсны дараахь анхны олим-поо хүлээж авахаар зэхэж байна.
Оросын иргэдийн 89 хувь нь олимп хүлээн авахыг дэмжиж байгаа бол Москвагийн оршин суугчдын 95 хувь нь энэхүү наадмыг явуулахыг тэсэн ядан хүлээж хотын захиргаандаа туе дэм болох-ыг эрмэлзэж байгаа юм.
Оросуудын хувьд олон улсын олимпиин хөдөлгөөнд оруулсан хувь нэмэр үнэхээр их юм. Тэдэнгүйгээр олим-пийг төсөөлөх аргагүй. Тэд олимпийг өрсөлдөентэй, со-нирхолтой болгож.хамгийн олон тооны төлөөлөгчдөө байнга илгээдэг. Москва хотод гэхэд л 500 гаруй олимпийн аваргууд амьдардаг.
Оросууд энэ удаа бүрэн бүтэн олимп анх удаагаа зохион байгуулахыг туйлын ихээр хүсэж байгаа юм. Учир нь Москвад зохиогдсон 1980 оны олимпиин наадамд хүйтэн дайны улмаас АНУ, ХБНГУ, Япон зэрэг хэд хэдэн орнууд улс төрийн шалтгаанаас болоод оролцоогүй билээ. Харин Москвачууд энэ наадмыг олимпиин түүхэнд дурсаг-дан үлдэхээр гайхамшигтай бэлтгэж зохион байгуулсныг бид одоо болтол санаж байна. 25 жилийн тэртээх түүхийн сургамжийг түр орхиё.
НАААМЫН ХУГА11АА БА ТӨСӨВ
Наадмыг 2012 оны долдугаар сарын 14-29-нд хий-хээр телөвлөж байна. Наад-мын нийт төсөв нь 1,84 тэрбум доллар болж байгаа ба үүнээс ОУОХ /телевизийн эрх зарах орлого/ түүний ивээн тэтгэгчдээс 48,9 хувийг бүрдүүлж, 39,7 хувийг маркетингийн үйл ажиллагаа, хотын болон улсын төсөв, дотоодын ивээн тэтгэчид, лиценз олгох зэргээс бүрдүүлэх юм.
АЛДАРТ ОЛИМПИЙН ГОЛ ТӨСӨЛ
Олимпийн гол хэмээх томоохон төслийг хэрэг-жүүлэх хөтөлбөрийг Оросууд санаачлан гаргажээ. Чухам яагаад олимпийн гол гэж. Тээврийн асуудлыг энэхүү нүсэр том хотод ийм хялбар байдлаар шийдэх өөр гарц бараг үгүй. Хотын зүрх, судас нь болсон Москва голын дагуу бүх төрлийн тэмцээн болох газруудыг байгуулах-аар болжээ. Олимпийн тоегон ч голын эрэгт дээр сүндэрлэн босно. Бүх олимпийн түүхэн дэх хамгийн анхны, хамгийн сонирхолтой төсөл нь энэ. Бусдын анхаарлыг Олимпийн гол төсөл ихэд татаж байгаа ба зарим нь үунд атаархаж ч байна. Олимпийн төлөөлөг-чид голоор бүх чиглэлд явахдаа Москва хотын байдалтайбүрэн танилцаж, машины утаа униар байхгүй, бөгчим автобусаар явахаас тухтай орчинд зочдоо үйлчлэхийг тэд бодолцеон байна. Энэ нь байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй, агаар бохирдуулах-гүй хамгийн цэвэр технологи юм. Москва гол нь 75 км урттай энэ хотоор урсан өнгө-рдөг байна. Ийм гайхамшигтай төсөл өмнө нь хаана ч байгаагүй билээ.
ОЛИМПИИН ТОСГОН
Тосгон Москва хотын ба-руун хойд хэсэгт голын эрэгт орших Шелепихинский хэмээх газар ногоон ойн дунд хэсэгт 80 га талбайд баригдаж 20000 хүн амьдарна. Тосгон нь олим¬пиин төв цэнгэлдэх Лужникаас 6 км, хотын төвөөс 7км, Вну-ковын нисэх буудлаас 32 км зайтай оршиж байгаа юм. Тосгон нь нийтдээ 15 барилгаас бүрдэх ба 3-22 давхар байшингууд байна. Нэг өрөөнд 1-2 хүн сууна. Тосгонд бүх төрлийн үйлчилгээний газрууд болох эмнэлэг, ресторан, банк, чөлөөт цагийн газрууд, холбоо, угаалгын газар байна.
ТЭМЦЭЭН БОЛОХ БАЙГУУЛАМЖУУД
Москва хотод олимп явуулах барилга байгууламжийн 65 хувь нь одоо бэлэн ажил-лаж байгаа. Энэ хотод одоо 96 цэнгэлдэх хүрээлэн, 2 500 спортын танхим, 184 бассейн, 26 мөсөн гулгалтын ордон, 60 буудлагын спортын төв, 5 уулын цанын бааз, 3500 спортын гадаа талбай байна. Москва хотын спортын ба¬рилга байгууламжуудыг 2010 он гэхэд бүрэн хэмжээгээр ашиглалтад оруулж наадам хүртэл хоёр жилийн хугацаанд туршилтын шугмаар олимпийн өмнөх бүх төрлийн тэм-цээнүүдийг явуулж байх юм.
Нээлт хаалтын ёслол 80000 хүний суудалтай Луж-никийн цэнгэлдэх хүрээлэнд болно. Олимпийн паркийг энэ орчимд байгуулна. Олимпийн тэмцээн болох хөлбөмбөгийн 5 цэнгэлдэх хүрээлэн бүгд бэлэн. Гэхдээ 50000 хүний суудалтай Спартак, ЦСКА-гийн цэнгэлдэх хүрээлэнгүүд шинээр баригдана. Тушино дах нисэх онгоцны буудлын талбайг өөрчлөн 25000 суудалтай бейсболын цэнгэлдэх, 15000 хүний суудалтай хөн-гөн атлетикийн болон усан бассейн барихаар төлөв-лөжээ. Теннисний олон улсын төв нь стандартын дагуу дэлхийд хамгийн сайнд тооцогдох ба Х.А.Самаранчийн нэрээр нэрлэжээ. 2010 хүртэл тус хотод 15 спортын цогцолбор шинээр барьж ашиглалтад оруулах ажээ. Түүний дот-роос томоохон төсөл нь усан спортын төв аж.
АЮУЛГҮЙН АЖИЛЛАГАА
Харин дутагдалтай талуудын нэгэнд алан хядах ажил-лагаанд сэтгэл түгших болж байна.Нэр дэвшигч хотуудаас Нью- Йорк, Мадридын иргэд аймшигт аллагын бай болж байсан ба үүнээс сэрэмжлэх бүх талын арга хэмжээ авч таарна. Бүх хотод ийм бэрхшээл тулгарч байгаа юм.
МОСКВАГИЙН ДАВУУ ТАЛ
Москвад олон улсын тэмцээнүүд өмнө нь хэдэнтэй зо-хиогдож байсан баялаг турш-лагатай хот юм. Орчин үеийн таван төрөлтийн дэлхийн аварга өнгөрсөн онд болж өнгөрчээ. Ер нь 1980 оноос хойш 100 гаруй дэлхийн хэм-
жээний тэмцээн явагджээ.
Москва хотынхонд спортын мэргэжлийн бид нар зарим үеэд атаархмаар санагд-даг. Хаана ч очсон спортоор хичээллэх талбай, заал, хэрэглэл, баазууд нь бэлэн байдаг. Сүүлийн үед биеийн тамир чийрэгжүүлэлтийн төвүүдийг Москвагийн тойрог бүрт хэдэн арваар нь барьж байгуулах болсон. Дүүрэг бүрт тодорхой тазарт чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт ногоон байгууламжтай. Тэнд олон хүн алхаж, гүйж, дугуй-гаар явж, роликоор хэн ч саад болохгүй гулгаж харагддаг. Сүүлийн үед хотын зах руу олон уулын цаны бааз бай-гуулж байна.
Москвачууд спортод дур-тай хүмүүс. Тус хотод жилдээ 3000 гаруй тэмцээн болдог ба 3 сая хүн энэхүү арга хэм-жээнд оролцож, тэмцээн үзэж сонирхон чөлөөт цагаа өнгөр-өөж байна. Москвад олимп болоход билет нь Грек шиг зарагдахгүйн зовлон гэж байх-гүй, харин тасалбар асуусан хүн олон санагддаг.
ЗОЧИД БУУДЛУУДЫН ШИНЭЧЛЭЛ БАЖУУЛЧЛАЛЫГДЭМЖИХНЬ
Жуулчдын орлогыг нэмэг-дүүлэх талаар анхаарч 2010 онд туе хотод 224 том зочид
буудал нэмэгдэж, орны тоог 200000 хүргэнэ гэж амлаж байна. Ийнхүү жилдээ 5 сая жуулчин хүлээн авах чадал-тай болох юм. Одоо ч энэ ажлууд хийгдэж байгаа ба Кремлийн дэргэдэх Москва, Интурист зочид буудпын цогцолборуудыг бүрэн нурааж, хаалт хашлага бостон шинээр барьж байгуулж байна. Интурист 350 өрөөтэй, 5 одтой, 9-12 давхар буудал болно. Гэх мэтчилэн Россия, Спорт, Салют гэх зэрэг бүх зочид буудал наадамд бэлтгэх хүрээнд бүгд өөрчлөгдөн сайжирах гэнэ.
ОУОХ-НЫХНЫ УРЬДЧИЛСАН ЛҮГНЭЛТ
Москва хотод ОУОХ-ны үнэлгээний комиссын 16 ги-шүүн, тэргүүн нь Марокко ул-сын иргэн, хатагтай Наваль Мутавакель төлөөлөгчид 2005 оны гуравдугаар сарын 14-17 ны өдрүүдэд хүрэлцэн ирж бэлтгэл ажилтай танилцсан. Тэд олимпийг хүлээн авах нөхцөл, аюулгүй байдал, тээвэр, зочид буудал, спортын байгууламжууд, олимпийн тосгон, санхүүгийн төсөл зэргийг үзээд өндөр үнэлгээ өгчээ.
2012 ОНЫ ОЛИМПИЙН ТӨРЛИЙН ТӨЛӨӨ САНАЛ ӨГНӨ
Олимпийн наадам нь 28 спортын төрлөер, 301 зай, жин, төрөлд өрсөлдөж 10500 тамир-чинг сонгон шалгаруулж орол-цуулж байна. Энэ шийдвэрийг 2002 онд Мексикт болсон ээл-жит буе чуулганаар тогтоосон ажээ. Нийтдээ 33 үзүүлэлтээр олимпийн төрлийг тогтоодог. Дэлхий нийтэд тархан хөгжсөн байдал, үзэгчдийн тоо, хэвлэл мэдээллийнхний сонирхлыг татдаг эсэх, оролцох тамирч-дын тоо, допингын эерэг тэм-цэх бодлого зэрэг нь чухал үзүүлэлтүүд болдог. Мөн 2012 оны олимпийн 28 төрөл дээр үнэлгээний ажлын хэегийн гаргасан дүгнэлтийг үндэслэн санал хураах гэх зэрэг асууд-лыг долдугаар сарын 8-ны өдөр шийдвэрлэгдэнэ. Одоогоор гольф, регби, сквош, карате, роликоор гулгах зэрэг төрөл шинээр олимпод орохоор нэр дэвшигдээд байна.
Доктор, спортын мастер
Д.ЖАРГАЛСАЙХАН