Даян аварга уу, далай аварга уу?

хэн хэн начин, харцага, заан, гарьд цол авах магадлалтайг бөх судлаач,сонирхогчдын дүгнэлт хандлагаар тоймлоё. Өнгөрсөн жилийн турш заалны арилдаанд бөхчүүдийн хэрхэн барилдсан оролцоо идэвх,амжилт энд голлох үзүүлэлт болж байна.

ӨНӨӨ ЖИЛИЙН НААДАМД ХЭН ЗОДОГЛОХГҮЙ ВЭ?
Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийг барилдахгуй гэж багагүй шуугиан дэгдсэн төдийгүй, бүр дэвжээгээ орхиж байгаа хэмээн дэвэргэж байлаа, ойрмогхон. Гэвч гарьд зүлэг ногоон дэвжээнээ зодоглохоор бэлтгэлдээ гарчээ. Гарьд барилдах уу хэмээн Ц.Цэрэнпунцагийн их ойрын шадраас лавлавал барилданаа гэсэн товчхон хариултыг өглөө. Тэгэхээр өнгөрсөн оны наадмын шөвгийн дөрөвт аварга А.Сүхбатад ойчсоноос хойш нэг ч барилдаад гараагуй гарьд маань яг нэг жилийн дараа төрийнхөө наадамд дахин зодоглох гэж буй юм байна. Яг тодорхой байдлаар энэ наадамд улсын гарьд П.Сүхбат, улсын начин А.Эрхэмбаяр (Америк), улсын начин Ш.Дорждамба, Д.Ганболд, Л.Өлзийсайхан, Д.Нямхүү (Солонгос) нар гадаадад ажиллаж амьдарч байгаа тул зодоглошгүй нь. Гарьд цолоо авсаар П.Сүхбат маань хоёр наадамд зодоглосонгүй, ард түмэн илүү их хайр татдаг бөхгүй наадмыг мөн хоёронтоо үзэх нь. Эдгээр бөхчүүд наадмынхаа дэвжээнд байвал нутаг нугынхаа залуусыг цол авахад хэрэгтэй нь дамжиггүй. Нэн ялангуяа тулхтай том цолтон өдгөө тааруу байгаа, дээр нь начин болчихмоор залуус дөмөгхөн байгаа Баянхонгорынхонд П.Сүхбат, бас л улсын цолтон цөөнтэй Дундговийнхонд Ш.Дорждамба начин.нар хэрэгтэй л санж. Тунаанаас гаргах, шийдвэрлэх даваанд амлачих гээд нутгийн ах нарын гавьяа наадамд их л дээ. Энэ наадам бас их аварга Б.Бат-Эрдэнийн дээлийнх нь захыг мушгиж, наадмын сүүлчийн даваануудын өмнө цагийг эзэлсэн аваргыг асар дотор зүүрмэглэхэд нь түшиж суудаг Д.Лхагва-Очир начингуй, наадмын наадамд хөлийн цэцэд ажилладаг Д.Адьяатөмөр начингүй наадам болно. Тэд маань диваажинд наадмаа үзэж суух буй заа.

Ө.ТУЛГАА ЗААН НААДАМД ЗОДОГЛОХ УУ?
Монголын үндэсний бөхийн холбооны нарийн бичгийн дарга, бөхчүүдийн тухай хамгийн бодитой мэдээлэлтэй байдаг Б.Цогтбаатар эрхэм Өө, заан ирэх байх. Сүүлийн жилүүдэд тогтмол ирж байгаа шүү дээ гэлээ. Нээрээ заан сүүлийн жилүүдэд тогтмол ирээд дөрөв, тавын даваа хавьд наадмаа дуусгаад нутаг буцдаг болсон. Ө.Тулгаа заан өөрөө л байж байхаар наадмын бас нэгэн бүтэн бүрэлддэг. Заан ч наадамч олноо баярлуулж зодоглохоор өдийд Улаанбаатар руу гарчихсан уу, магадгүй л юм. Түүний дүү Өлзийн Сумъяа начин гэж сайхан бөх бий. Тэр бүр улсын наадамд ирдэггүй хүн, тэр. Өнеө жил энэ хэвшлээ л давтах болов уу, Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор л хамгийн сүүлд улсын наадамд зодоглосон санагдана. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат улсын начин Б.Бадрал хэдийгээр нийслэлд байран суурин аж төрөх болсон ч Хөвсгөлдөө очиж наадах үгтэй байгаа гэнэ. Харин тэр бүр улсын наадамд ирдэггүй Өмнөговийн Д.Багахүү начин төрийнхөө наадамд зодоглох гэнэ. Начин ямар нэгэн санаа оноо бодож, улсынхаа наадамд зодоглож байгаа биз. Түүнээс сайхан барилдаан хүсэх нь дамжиггүй, нийт наадамчид, за тэгээд Өмнөговийнхон.

ХЭН ХЭН НАЧИН БОЛОХ ВЭ?
Бөх сонирхогчдын зүгээс нэгэн дуугаар шахуу хэлэгдэж байгаа хэдэн нэр байна. Та сонс доо, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат аймгийн арслан Т. Өсөх-Ирээдүй, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат цэргийн заан Т.Амартүвшин, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Д.Батболд, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Ц.Цогтжаргал, Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн заан Н.Батсайхан, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат цэргийн арслан Д.Цогзолдорж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат аймгийн арслан Ш.Тогтохбаяр, Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Д.Соронзонболд, Увс аймгийн Сагил сумын харьяат цэргийн арслан А.Бямбажав, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан Т.Санчир, Завхан аймгийн арслан Ш.Жаргалсайхан, Төв аймгийн арслан Б.Отгонбаяр, Сүхбаатар аймгийн арслан М.Булганхүү. Эдгээр нэрс начин цол авах хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэрс. Үүний дотроос Т.Өсөх-Ирээдүй, Т.Амартүвшин нарыг онцгойлон товойлгож үзэх учиртай. Тэд өмнөх жилүүдэд гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох нарын зэрэг хүчтэнүүдэд дөрөв, тавын даваанд шороодож байсан. Өнөө жил ч иймэрхүү байдлаар таарах магадлалтай. Гэвч давж байж л цолонд хүрдэг болохоор залуу цол горилогсод нэгийг бодож, хоёрыг тунгаагаа байлгүй. Өнөө жилийн улсын начин цол авч болохоор эдгээр залуус дотроос, үнэхээр битүү л хүн гарч ирдэггүй юм бол, Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор 19 хэн насандаа улсын начин цол хүртсэн Хөвсгөлийн Шинэ-Идэрийн Мөнхбаатар шиг бага залуу хүн алга. Сүүлийн жилүудэд улсын начин цол авагсдын дийлэнх нь аанай л баруун чигийн бөхчүүд байгаа бөгөөд өнөө жил ч тэр зүгийн хөвгүүд өнгөлөх төлөвтэй.

ХЭН ХЭН ХАРЦАГА ЦОЛОНД ХҮРЧ БОЛОХ ВЭ?
Бас л олон залуу байна. Тун магадлалтай нь Архангайн Булганы Д.Рагчаа начин, Сэлэнгийн Баруунбүрэн сумын харьяат улсын начин Н.Бүрэнбаатар, Өвөрхангайн ЗүүнбаянУлааны харьяат улсын начин До.Ганхуяг Өвөрхангайн Есөнзуйлийн М.Жамьяанпүрэв нар. мөн залуу начингуудаас Д.Азжаргал, Б.Сайнбаяр, Б.Амгаланбаатар нар ч болзошгүй. Даваа бүрийг цолтой болгосон нь бөхчүүдийн эрмэлзлийг нэмэгдүүлж байгаа боловч, ер нь харцага цолтон төрөх найдлага тун бага. Харин шинээр начин авагсдаас хоорондоо тунаж харцага цол шууд авах боломж бүрдэж болох юм.

ХЭН ХЭН ХАРЦАГА ЦОЛОНД ХҮРЧ БОЛОХ ВЭ?
Бас л олон залуу байна. Тун магадлалтай нь Архангайн Булганы Д.Рагчаа начин, Сэлэнгийн Баруунбүрэн сумын харьяат улсын начин Н.Бүрэнбаатар, Өвөрхангайн ЗүүнбаянУлааны харьяат улсын начин До.Ганхуяг Өвөрхангайн Есөнзүйлийн М.Жамьяанпүрэв нар. мөн залуу начингуудаас Д.Азжаргал, Б.Сайнбаяр, Б.Амгаланбаатар нар ч болзошгүй. Даваа бүрийг цолтой болгосон нь бөхчүүдийн эрмэлзлийг нэмэгдүүлж байгаа боловч, ер нь харцага цолтон төрөх найдлага тун бага. Харин шинээр начин авагсдаас .хоорондоо тунаж харцага цол шууд авах боломж бүрдэж болох юм.

ХЭН ХЭН ЗААН БОЛЖ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ ВЭ?
Шуудхан хэпэхэд, энд хоёр л хүний нэр яригдаж байна. Улсын харцага Ц.Мягмарсүрэн, М.Баяржавхлан. Ялангуяа Ц.Мягмарсүрэнд бөх сонирхогчид ихээхэн анхаарал хандуулж байна. Тэрээр уржнангийн наадамд зургаагийн даваанд гарьд Д.Сумьяабазартай барьж золголцож барилдаад ойчиж байсан бол өнгөрсөн онд зааны даваанд гарьд Б.Гантогтохыг тун шороодуулж дуусаад өөрөө ойччихсон. Уг нь тэрээр Б.Гантогтохыг давдаг цөөхөн бөхийн нэг төдийгүй, тэр жил чимэгтэй начин болохдоо зургаагийн даваанд орхиж байсан билээ.
М.Баяржавхлангийн хувьд цол авснаасаа хойш тогтмол шөвгөрч байгаа нь ийн таамаглал дэвшүүлэхэд нөлөөлж байгаа юм. Бас энэ цолонд улсын харцага Г.Ганхуяг дөмөгхөн барилдвал зууралдвал зууралдчихна.

Шөвгийн НАЙМД ХЭН ХЭН ҮЛДЭХ ВЭ?
Энэ бол бас л тодорхой шахуу гэгдэж байгаа билээ. Дархан аварга Б.Бат-рдэнэ, далай аварга А.Сүхбат, аварга Г.Өсөхбаяр, гарьд Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг, Д.Сумъяабазар. Эдгээр бөхчүүдийг наймд үлдэнэ гэдэгт нийт олон зөвшөөрч байна. Эдгээр бөхчүүдийн хамт наймд заан цол авах хэн нэгэн ч юм уу, И Доржсамбуу, Ч.Батзориг хоёрын нэг үлдэх магадлаптай юм. Гарьд цолтон төрөхийн тухайд энэ сэдэв дээр бөх сонирхогчид бас л олонхиороо Үгүй л болов уу хэмээн жуумалзаж байгаа билээ. Энэ ч бодитой жуумалзаа байж мэдэх юм. Харин түрүү бөх даян аварга эсвэл далай аварга цол хүртэх хоёр гэх яриа хамгийн бодитой өрнөсөөр байна. Ерөнхийдөө нийт олон А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр дээр үзүүр түрүүний барилдааныг эчнээгээр тохоож далай аварга нь түрүүлбэл даян, аварга нь түрүүлбэл далай аварга болно хэмээн 12-ны орой мэт ярилцаж байна. Үнэндээ зургаа хоногийн дараа буюу долдугаар сарын 12ны орой хэний хөвүүн төрийн наадамд түрүүлж, еоөн хөлт цагаан туг тойрохыг хамтдаа харцгаая.

Б.БАЯР (Өдрийн сонин 163)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button