Алтайн хязгаарын нам гүм

ҮҮНИЙГЭЭ ӨӨРСДӨӨ АШГАА БОДСОН ХЭРЭГ ГЭЖ ТАЙЛБАРЛАСАН БАЙСАН. ХУУЧИН БООМТОН ДЭЭР ХОНОГЛОСОН МАШИН МАРГААШ НЬ ГЭНЭТХЭН ХИЛ ДАВЖ ОДСОН ЮМ. ТҮҮНИЙГ 30-ААД ТОНН САМНАСАН НООЛУУР ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ ЗОХИХ ХҮМҮҮС ХҮЛЭЭСЭН.
Алтайг зорьсон зорилгын маань нэг Бургастайн хилийн боомт байсан. Харин тэнд үнэхээр нам гүм байлаа.
Хоёр сардаа нэг удаа нээгддэг уг хилийн боомтоор анхан шатны боловсруулапт хийгдээгүй бохир ноолуурыг бохир аргаар гаргадаг гэсэн мэдээлэл түгээмэл байдаг. Үнэхээр ч улсдаа татаасаа төлөлгуйгээр таньдаг хэдийнхээ хүрээнд ярилцаж тохироод тэдний халаасыг зузаалан байж, нууж ачсан нооолуураа сэм хил давуулж орхидог нь гэнэтийн зүйл биш болсон тухай ченжүүдээсээ эхлээд бүгд л ярьдаг шүү дээ. Ганц нэг зуун кгаар тогтохгүй тонн тонноор нь, машин машинаар нь гаргадаг гээд бод доо. Яг ингэж гаргахад нь барьчихлаа гэж үзүүлэх баримт олоогүй ч, олны үг ортойг үгүйсгэх аргагүй юм.
Яагаад гэхээр Монгол Улс жилдээ 30003500 тонн ноолуур авдаг гэсэн тооцоо бий. Үүнээс дөнгөж 1000 тонныг нь л энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын үйлдвэрүүд маань авдаг байна. Гэтэл үлдсэн нь усанд хаясан чулуу мэт алга болдог аж. Улсын хил гаалиар гарсан бүрдүүлэлт, улсад телсен татвар байдаггүй. За яахав, байлаа гэхэд 2000 тонных буе 200 кгынх л байх жишээтэй. Тэгэхээр бусад ноолуур нь яасан хэрэг вэ? Хэн нэгэн баян үнэ өсехийг нь хүлээгээд хашаандаа хураагаад байгаагүй нь тодорхой. Монголын үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн болоод дарагдаагүй нь ойлгомжтой. Тэгэхээр далд нууц аргаар хил давуулдаг нь гарцаагүй. Зөвхөн үүгээр мэргэшсэн бүлэг байдгийг ч хууль хяналтынхан мэддэг юм билээ. Харамсалтай нь өөрсдөө тавьсан урхи, шидсэн цалманд нь орчихдог болохоороо илрүүлж чаддаггүй бололтой.
Аймгийн төвөөс үдэд хөдөлсөн бид өдөржин довтолгоод 400 гаруй км замыг туулж, Бургастайн боомтод очиж амжаагүй. Энхэл тонхил хайрга чулуу ихтэй замаар сэгечүүлэх гэдэг тиим ч амар байгаагүй. Ялангуяа томоохон чулуу бараг мэдэхгүй говийн надад их л зүдэргээтэй зам санагдсан. Говийн халуун хүйтэнд ажрахгүй унаа тэмээ байдаг бол ийм замд орос ах нарын УАЗ469 хамгийн тохиромжтой хүлэг юм билээ.
Алтай нутаг нийтдээ маш гандуу байсан. Тэртээд одсон бага насанд минь чихэнд хоногшсон Хантайширын оройгоор Харийн шувууд буцлаа даа хэмээх дуунд гардаг Хан тайширын нурууг гэтэлгэн довтолгосоор мөн л
Аж Богдын харуул нь ээ хө Амгалан болоод тайван даа гэж дуулдаг Ажийн нуруу буюу Аж Богдыг өвөрлөн хурдалсаар Аптайн отрядад хүреэн юм. Эндээс 22 кмийн зайд Бургастайн боомт байгаа. Хилийн энэ отряд их тохилогоос гадна самбар дээр бичсэн ишлэл үгнүүд нь анхаарал татна лээ. Тухайлбал, Эх орон юу өгөх вэ гэж хэзээ ч бүү асуу. Харин эх орондоо би юу бүтээх вэ гэж өөрөөсөө асуу гэх ч юм уу, эсвэл Хүн бүрийн толгойд тэнэг бодол тердөг. Ухаантай хүн түүнийг ил гаргадаггүйд л хамаг учир нь оршдог гэх мэтийн үге бичээстэй. Отрядын хашаан дотор бэлчих гахайнууд нь тас хар өнгөтэй юм билээ. Эндхийн уе хаа очиж рашаан. Хамгийн сайн устай газрын нэг гэнэ. Булгийн эхнээс авдаг уе нь дотор эрхтэн хийгээд гэдеэнд эмчилгээ үзүүлдэг рашаан учраас авч яваа савандаа базааж авахыг зөвлөж байсан. Отрядаас урагш хөдлөөд л Алтай сумын төвд бууна. Сумынхаа төв дунд гар худагтай. Түүнийгээ тойроод нэлэнхүйдээ хүнсний дэлгүүр. Тухайн үед Аптайн өвөр говиор +35 хэм гэж зарлаж байсан боловч хөрсөн дээрээ лав +40 хэм хүрч! байгаа гэж нутгийнхан нь ярилцах. Тэр ч утгаараа толгой дээрээ алчуур тавьчихаад гар худгийн усаар түүнийгээ норгоод л явж байх юм.
Аж Богдын нурууны энгэр бэлд Монголчуудын цээрлэн нэрлэдэг Урт чихт буюу илжиг элбэг. Нийслэлд нийтдээ долоохон бүртгэгдсэн илжиг энд эмээлтэй эмээлгүй бэлчиж явах нь энүүхэнд.
Сумын төвөөс хойш довтолгон Бургастайн заставт хүрсэн. Энэ нь шинэ боомтоосоо хоёр км гаруйхан зайтай газар. Харин хуучин боомт нь хажуу дэргэд нь. Энэ хавийн бүх зүйл нь Бургастай гэсэн тодотголтой. Бургастайн застав булгийн дэргэд битүү ногоон ширэгнии захад байх. Өмч болсон ямаан сүрэгтэй.Түүнийгээ сааж цайгаа сүлнэ. Тогооч охин нь Увсын уураг улаан цайг санагдуулсан муухан хоолноос дээр сайхан цайгаардайлсан. Маргааш нь бүр говийнхныг гайхуулахаар борцтой хийцтэй цай чанасан шүү. Заставынхан цомхон хашаан доторхи модоо арчлан усална. Тэнд ядаргаанд сайн хэмээн хөгшчүүл ясыг нь нүдэж, цайнд хийж уудаг улаан өнгийн жимстэй гандигарын мод ургаж байх юм. Хилчдийн хүүхдүүдийн дуу хадаж буй амьдрал буцалсан энэ бяцхан хашаанд шинэ эзэд болох шинэ цэргүүд хараахан ирээгүй байсан.
Заставын урдах өндөрлөг толгой дээр харуулын пост байрлах бөгөөд түүн рүү мацаж очоод дурангаар харахад эргэн тойрон тэр тусмаа шинэ хуучин боомтууд алган дээр тавиастай мэт илхэн харагдана. Эндхийн эргэн тойронд хараа хүрэх газар бүрт бензин колонкууд байсан. Гэхдээ мэдээж хэрэг, хотынх шиг биш. Хэд хэдэн том ёмкость байх бөгөөд түүнд агуулагдах шатахууныг Хятадаас оруулж ирдэг
гэнэ.
Ойр орчмын газрыг Мянган булгийн хөндий гэж нэрлэдэг аж. Тэдний хэлж байгаагаар бол булаг бүр нь л рашаан гэнэ. Энэ жил их гандуу байна, услахгүй л бол мод хоёр хоногтоо шарлаад гэж заставынхан ярьж, унтах аргагүй бүгчим байна гэлцэн булгийн усаар толгойгоо шавшсан улс байх боловч үнэндээ Дорнын говийн надад тэр нь тиим ч амь тэмцэж, нохой гаслам халуун санагдаагүй.
Хуучин боомт нь тэр аяараа буудал болчйхсон юм уу гэж бодогдсон. Тэнд нь дандаа хятадууд буудалласан байв. Хаа л бол хаа чанга дуугаар дотор хүмүүс ярилцана. Тэнд түр үдэлж хооллохдоо үүнийг анзаарсан юм. Бас биеэ үнэлэгчтэй бололтой. Үүд рүү хараад цайлж суутал анхаарал татахуйц этгээд чамин хувцасласан, будаг шунх болсон дөрвөн залуухан монгол бүсгүй хаалгаар орж ирээд мэдэмхий нь аргагүй хятадуудын ерөө рүү яваад орчихсон. Ажиж суутал нэлээд хугацааны дараа гарч ирээд үс зүсээ янзлаад л явж одно лээ.
Тэндээс хоёр кмийн цаана байх шинэ боомт нь маш тохилог. Нээгдээд хориод хоносон ч түүгээр дамжиж өнгөрсөн машин гэж бараг үгүй. Байраа тавьж өгсөн хуучин боомтын дэргэд төмрийн сэг ачсан ганц хоёр машин байсныг эс тооцвол боомтын амьдрал ажин тужин. Уг нь долдугаар сарын 1-нээс эхлэн хилээр төмөр гаргахыг хориглосон болохоор энэ хугацаанд амжих гэж ёстой л түм түчигнэж, бум бужигнаж баймаар. Гэтэл үгүй. Хурааж цуглуулсан төм
рөө хог болгон үлдээж наймаагаа шатаахыг л лав хүсээгүй байх. Тэгсэн атлаа нээгдээд байгаа зөвшөөрөлтэй газраар яагаад ядаж тө¬мөр гаргадаггүй юм бэ гэж гайхаж суусныхаа хариуг ирэх замдаа олсон. Биднийг буцах зам зуурт төмөр ачсан чиргүүлтэй 39 том машин зөрсөн нь хугацааг нь тулгаж байгаад өөртөө лай уддаг монгол зангийн илрэл мэт санагдсан.
Ноос ноолуурын тухайд бүр ярилтгүй. Алцан явдалтай хятад өвгөн хажуудаа запсан том том жип үе үе тоос татуулан давхин ирж байдлыг хараад л буцаад байсан. Бодвол боломж хайж, ёстой нөгөө тагнаж, чагнаж явсан нь тэр биз. Сэжиг бүхий ачаатай машинууд нь бүгд нуугдаад хярчихсан. Яг боомтон дээрээ болохоор хийх ажилгүй хэдэн хүмуүс нааш цааш хөлхөлдөөд л. Боомт нээгдсэн болохоор Улаанбаатараас гаалийн байцаагч залуус тэнд ажиллахаар очсон байсан. Нэгэнт нэвтрэх машингүй болохоор хийх ажилгүй за¬луус биеэ наранд шарсан шигээ гаалийн саравчны сүүдэр бараадаж, тэнд байгаа бүсгүйчүүдийг гоочилж сууна лээ. Биднийг юу хийж явааг, хэзээ буцахыг туйлын ихээр сонирхоод л.
Энэ бүхнээс харахад Бургастайн боомтон дээр ажиглалт хийхээр хүмүүс очиж буй мэдээлэл тархсан нь ойлгомжтой. Нэгэнт л хууль хяналтынхан бүгдээрээ үгсэн хуйвалддаг бол түүнийг илрүүлнэ гэдэг бараг үлгэр болох биз. Үнэхээр ч тиим байх магадлалтай зүйл ажиглагдсан. Хуучин боомтон дээр бөөрөн дээрээ Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэсэн бичиг бүхий дархлагдсан эрхтэй чингэлэг тээврлэгч машин зогсч байсан. Түүнийг бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэдгээр саатуулсан сурагтай. Урд хилийн пүү хэмжүүр сайтай ЗамынҮүдийн боомтоор гарах ёстой байсан уг машин гэнэтхэн баруун хязгаарыг зорих болсон нь сонирхолтой. Үүнийгээ өөрсдөө ашгаа бодсон хэрэг гэж тайлбарласан байсан. Хуучин боомтон дээр хоноглосон машин маргааш нь гэнэтхэн л хил давж одсон юм. Түүнийг 30аад тонн самнасан ноолуур тээвэрлэж явсныг зохих хүмүүс нь хүлээсэн.
Тухайн нутаг усныханд танил болсон ченжүуд үе үе үзэгдээд л алга болж байснаа бидний явсны маргааш гэнэтхэн хөл хөдөлгөөнд орж, боомт ч тэр хэмжээгээрээ
амь орж нөгөө нуугдаад бай сан машинууд ярс ярсхийтэл хилээр гарч одсон тухай араас минь хэл ирсэн юм.
Ер нь хууль бусаар ноолуур хилээр гаргах тэр нууц ажилд хил, гааль, цагдаа гээд бүгд л оролцдог юм байна гэхэд нэг их хилс болохгүй юм шиг санагдсан шүү. Мөнгөнд дургүй хүн байхгүй ч, улсынхаа төлөө цохилох зүрхтэй байж, үр хүүхдүүд минь өвлөж үлдэх эх орондоо үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх боломжийг нь үлдээж, хаалгыг нь бариулчихгүй л байх юмсан гзж замын туршид бодогдсоныг нуух юун.
Нийслэлээс 1001 кмт очиж, цааш 450 кмт зорчсон тэмдэглэлээ зөв санаатай байж, зүрх сэтгэлээ Монголынхоо төлөө зориулья гэж уриалан өндөрлөе.
/Өдрийн сонин 163/
Н.САРАНЧИМЭГ