Монголын оюутнууд зуны XXIII Универсиад

Зуны XXIII Универсиад их наадамд таван тивийн 170 гаруй орны 9500 орчим тамирчин, дасгалжуулагч болон албаны хүмүүс оролцохоор бэлтгэж буй гэнэ. Наадамд волейбол, гимнастик, сагсан бөмбөг, усны бөмбөг, усанд үсрэлт, усанд сэлэлт, теннис, туялзуур жад, хөл бөмбөг, хөнгөн атлетикийн үндсэн арван төрлөер оролцогчид хурд хүч авхаалж самбаагаа зорих юм. Мөн FISU гийн дүрмийн дагуу наадмын зохион баигуулах хорооноос дөрөв хүртэл төрлийг сонгож оруулах эрхийнхээ дагуу таэквондо, чөлөөт бөх, байт харваа, завины спортыг хөтөлбөрт нэмжээ.
Харин Измирийн зуны XXIII дугаар Универсиад наадмын онцлох тэмдэг нь ФИСУийн болон Универсиадын үндсэн бэлэгдэл болох II үсэгний дунд Измирийн тохойн газрын зургийн дүрсийг багтаан оруулжээ.
Наадамд оролцоно
Наадмыг зохиох Измир хот Туркийн баруун эрэгт Газар дундын болон Агианы тэнгисийн хөвөөнд байрладаг байгалийн үзэсгэлэнт газар юм. 5000 гаруй жилийн түүхтэй, тус улсын гурав дахь томоохон хот. Измирт гурван сая хүн амьдардаг гэнэ. Туркийн эртний түүх, соёлын төв болсон энэ хотод эртний ордон, барилга, далайн эргийн наран шарлагын газрууд, том захтай худалдааны төв олон байдаг. Нийтдээ 12 762 кв.км нутаг дэвсгэртэй, 18 дүүрэгт хуваагдсан байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн Ататюркд Универсиад наадмын хөнгөн атлетик, хөл бөмбөгийн тэмцээн явагдах бөгөөд тамирчидын тосгоноос 19,5 ш зайтай орчин үеийн хийц загварын цэнгэлдэх хүрээлэн юм. Энэ цогцолборын цэнгэлдэхийн талбай 141.578 м.кв, 35.857 хүний багтаамжтай аж. Мөн их наадмын төв зочид буудал бол Сковн Паласа. Энэхүү буудал нь зочид хүлээн авах 207 өрөө бүхий хоёр, таван давхар барилгатай. Дээд зэрэглэлийн хурлын танхим, испани худалдааны болон соёлын төв, гольф тоглох өрөө гэх мэт бусад төрлийн өрөө байруудтай.
Измирийн наадмын зохион байгуулах хорооны даргаар Измир хотын дарга Азиз Косаоглу ажиллаж байна. Тус хороо 14 гишүүнтэй. Мөн Гүйцэтгэх хороо түүний удирдлагад ажиллаж байгаа юм. Туркийн Ерөнхий сайдын орлогч Мехмет Али Сахинаар тэргүүлүүлеэн найман гишүүнтэй тусгай хороо Засгийн газрын дэргэд байгуулагджээ. Харин топ ивээн тэтгэгчээр үндэсний хэмжээний Тансас корпораци, Туркийн нисэх компани гадаадаас Адидас, Кока Кола олон улсын нэр хүнд бүхий корпорациуд ихээхэн туслалцаа үзүүлж байна.
Монголчуудын хүч үзэх уг наадмын нээлтийн ажиллагаа наймдугаар сарын 11ний 1821 цагийн хооронд Измир хотын Ататюрк төв цэнгэлдэх хурээлэнд Эв нэгдлийн төлөөх тэмүүлэлийг илэрхийлсэн урлагийн тоглолт болно. Нээлтийн ажиллагаа таван хэегээс бүрдэх аж. Харин хаалтын ажиллагаа наймдугаар сарын 21-ны өдөр 1921 цагт хотын цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн оюутны спортын их наадамд оролцсон тамирчдад зориулсан дөрвөн хэсгээс бүрдэх үдэлтийн тоглолтоор өндөрлөнө.
Тэмцээн хотын нутаг дэвсгэр дэх газруудад нэгэн зэрэг зохион байгуулагдана. Наадмын 14 төрлийн 193 зай, төрлийн арга хэмжээнд 65 заал, танхим, талбай ашиглах бөгөөд үүнээс 29 спортын заал, танхим, цэнгэлдэх хүрээлэн, газрыг засвар хийн шинээр барьж байгуулсны зэрэгцээ 36 нь бэлтгэл сургуулалтын үед ашиглагдах ажээ.
Спортын 14 төрлийн 193 зай, жин төрөлд тамирчид 1341 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Хамгийн олон зай, жин, төрлийн тэмцээнд хөнгөн атлетик /45/, усанд сэлэлт /40/, чөлөөт бөх /14/ болох юм.
Тэмцээний тасалбарын үнэ 510 ам.доллар, нээлт болон хаалтын ажиллагааны билет 30150 ам долларын хооронд хэлбэлзэх гэнэ. Тасалбар өнгөрсөн тавдугаар сараас эхлэн интернет болон бусад хэлбэрээр зарагдаж эхэлжээ.
Измирийн зуны XXIII дугаар Универсиад наадамд Монгол улсын Засгийн газрын 191 тогтоолыг дагуу зохион болсон Монголын оюутны спортын анхдугаар их наадмын чөлөөт бөхийн төрлөөс медаль хүртсэн тамирчид өөрийн орныг төлөөлөн оролцох гэж байна. Наадмын чөлөөт бөхийн тэмцээн Юзел Яаманлар дээд сургуулийн спортын ордонд наймдугаар сарын 1215ны өдрүүдэд болно. Энэхүү төрөлд манай улсын баг тамирчид бүтэн багаар эмэгтэй, эрэгтэй I төрлүүдэд 20 орчим хүний ! бүрэлдэхүүнтэй оролцох юм. Сонирхуулахад Монголын оюутан залуус Универсиад наадамд 1973 оноос эхлэн оролцож дөрвөн алт, хоёр хүрэл медаль хүртсэн туүхтэй юм.
Б.БАДМАА (Өдрийн сонин 163)