Америкчууд хамгийн царай муутай машинуудыг тодрууллаа

Ингээд үр дүнд нь америкчуудын дунд хамгийн царай муутай гэж үнлэгддэг 10 машиныг тодруулжээ. Энэ жагсаалтын нэгдүгээрт Pontiac Aztek орсон бөгөөд асуулгад оролцсон хүмүүсийн нэгэн нь энэ загварыг Монтесумогийн өшөө авалт шиг царайтай гэж тодорхойлсон байв.

Хоёрт нь хэрэглэгчдийн дундаас гадаад байдлыг нь машины хулгайны эсрэг гаргасан хамгийн сүүлийн технологи гэж үнэлсэн Toyota Scion xB загвал орсон нь сонин. Гуравт нь Hummer H2, дөрөвт нь Honda Element, тавд нь харсаар байгаад солиорч ч магадгүй царай муутай гэсэн тодорхойлолт авсан Chrysler PT Cruiser оржээ.

Дараах байруудад Subaru Baja, Cheүrolet Aүalanche гэсэн хоёр загвал хэт арьсандаа хэт олон хуванцар оруулагатай гэдгээр шалгарчээ.

Харин энэ жагсаалтын хамгийн сүүлийн байруудад Dodge Magnum, Chrysler 300 ба BMW 5-Series гэсэн америкчуудаас бусад нь царай муутай гэхээргүй загварын машинууд орсон байна. Dodge-ийг америкчууд хав нохой шиг гэсэн бол BMW-г эмээгийн нүдний шил шиг гэж гоочилсон байна.

1. Pontiac Aztek

2. Toyota Scion xB

3. Hummer H2

4. Honda Element

5. Chrysler PT Cruiser

6. Subary Baja

7. Cheүy Aүalanche

8. Dodge Magnum

9. Chrysler 300

10. BMW 5

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button