Сүх жанжны самбар гэрэлтэж эхлэв

Самбар нээх учир нь Сүх жанжин 1912-1918 оны хооронд Хужирбулан дахь Богд хаант Монгол улсын цэрэгт алба хааж байжээ. Энэ хугацаанд Богд хаант Монгол улсын цэргийн бага даргын сургуулийг амжилттай төгсөж, Хужирбулагийн морин цэргийг удирдаж байжээ.Мөн Хатанбаатар Магсаржавын хамт морьт хороог захиран тулалдсан аж.
Гоймон баатрын энэ шинэхэн гэрэлт самбарын нээлтэд Монгол улсын батлан хамгаалахын дэд сайд Б.Эрдэнэбат, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, генерал Ганбат, жанжин Д.Сүхбаатарын хүү Галсангийн дотны нөхөр Б.Халтар зэрэг хүмүүс оролцлоо. Харин жанжины төрлийн хамаатан гэх хүн одоогоор Монголд байдаггүй юм байна. Самбарт Монголын төр, ниймгийн гарамгай зүтгэлтэн Дамдины Сүхбаатар 1912-1918 онд манай ангид алба хааж байжээ хэмээн бичсэн байна.
Б.БАДМАА (Өдрийн сонин 164)