Солонгост буй монголчууд наадмыг АПУ- тай өнгөрөөх нь

АПУ компани монголд төдийгүй дэлхийн түвшинд хүрсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоо саяхан гардан авсан олон улсын чанарын 150 -9001 гэрчилгээгээр улам баталгаажуулсан. Энэ нь тус компани олон улсад бараа бүтээгдэхүүнээ хаалтгүй экспортлох бас нэг том гарц гэж хэлж болно. АПУгийхан Өмнөд Солонгос улс руу бүтээгдэхүүнээ экспортлоод нэлээд хугацаа өнгөрч байгаа гэнэ. Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд болон солонгосийн ард түмэн ч гэсэн монголын архи, пивийг, тэр тусмаа АПУгийн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнийг амтархан уудаг болоод байгаа аж. Одоогоор АПУ компани солонгос улс руу дээд зэрэглэлийн, амт чанараараа гайхагддаг Тамгат Чингис архи, Болор, Ерөөл болон Алтан говь, Хар хорин, Боргио шар айргуудаа экспортолдог.Манайхан солонгос пивийг уудаг шиг солонгосчууд гэсэн монгол пивийг өөрийн орны пивоноос ч илүү таашаан уудаг болж байгаа гэсэн. Юутай ч солонгост байгаа элэг нэгтнүүд маань Үндэсний их баяр наадмаар эх орныхоо үйлдэрийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж нижгэр баярлах сурагтай.
Э.УЧРАЛ (Өдрийн сонин 164)