Их өрийг шалгасан дүгнэлтэд зарим нь гарын үсэг зураагүй байна

хойшлогдов. Хойшлогдох болсон шалтгаан нь ажяын хэсэгт багтсан 15 гишүүний зарим нь ажлын хэсгээс гаргаж буй дүгнэлттэй танилцаж, гарын үсгээ зураагүйгээс үүдсэн хэмээн ажлын хэсгийг ахалсан Д.Одбаяр гишүүн тайлбарлаж байлаа. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр байгуулагдсан ажлын хэсэг энэ хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, зохих бичиг баримттай танилцсан гэнэ. Өмнө нь хийгдэж байсан хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл, протокол, банкны шилжүүлэг, өр дууссэн тухай ОХУ-аас болон Ерөнхийлөгч В.Путинээс ирүүлсэн гээд олон бичиг баримтыг үзжээ. Ажлын хэсгээс тавдугаар сарын сүүлчээр дүгнэлтээ бэлэн болгосон боловч зарим гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байснаас өнөөг хүрсэн гэнэ. Уг ажлын хэсэгт орсон 15 гишүүний дөрвөөс бусад нь уг дүгнэлттэй танилцаж гарын үсгээ зурсан байна. Гишүүн М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Б.Эрдэнэбат, Р.Бадамдамдин нар одоогоор гарын үсгээ зураагүй байгаа аж. Тэднийг гарын үсэг зурсны дараа л асуудлыг УИХ-д танилцуулахаар ажлын хэсгийнхэн шийдсэн байна. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр ажлын хэсгээс гарч буй дүгнэлт нь их өрийг төлсөн явц ямар нэгэн хууль бус зүйл байхгүй гэж байгаа гэнэ. Мөн манай улсаас 250 сая ам.доллар Чехийн тал руу шилжсэн нь үнэн бөгөөд тухайн зуучлагч компани болон ОХУ-ын Засгийн газрын хооронд ямар тохироо байгааг бид мэдэхгүй, мэдэх ч боломжгүй гэж байлаа.
М.БААТАР
(өдрийн сонин 2005-07-07 164)