Цэдэнбалын соёлын довтолгоон. Ц.Элбэгдоржийн компьютерийн довтолгоон

МАХН-ыг 40 толгойлсон Ю.Цэдэнбал Монголын түүхэнд социализм, комунизм байгуулж явснаараа мөнхрөн үлдсэнгүй. Харин хэнтэй ч хуваалцахгүй том хөшөө босгон үйл хэрэг нь Соёлын довтолгоо. Монгол орон гадаадын халдлага түрэмгийлэлд биш ердөө л шарын шашнаас өөр соёлоос тасарсан харанхуй бүдүүлэг ахуй, аж байдлын хувьд дэндүү заваандаа сөнөх шахан XX зуунтай золгосон. Хувьсгалчид засгийн эрхэнд гараад өөр үзэл бодолтой хүмүүсийн алах талах, хөрөнгө хураах зэрэг голдуу улс төр хийгээд эдийн засгийн асуудлаа ЗХУ-ын тусламжаар яралзтал хийж амжуулсан боловч улс орон хөгжиж өгсөнгүй ядуураад л байсан гэдэг. Тэр үед буюу 1960-аад онд Ю.Цэдэнбал дарга нэг удаа Увс явжээ. Хичнээн өнгөлөн далдалсан ч манай хөдөө нутгийн аж байдал бахь байдгаараа хоцорсонд эмзэглэсэн. МАХН-ын Төв хороо хуралдаж соёлын довтолгоог эхлүүлжээ. Ю.Цэдэнбал ард түмний бохир заваан ахуй, феодалын хоцрогдсон ёс заншлыг устгахгүйгээр социализм байгуулж чадахгүйг тэр үед яс махандаа шингэтэл ойлгосон гэдэг. Соёлын довтолгоо эхэлж сэхээтнүүд манлайлав. Соёлын довтолгоо Монголын түүхэнд алтаар бичигдэх үйл хэрэг болсон. Ардын хувьсгал, нэгдэлжих хөдөлгөөний үр дүнд биш гагцхүү энэ соёлын довтолгооны ачаар Монгол сэхсэн. Одоогийн хөгжингүй улс орнууд хөгжлийнхөө өмнөхөн өлсгөлөн шахуу байснаа дурсан ярьдаг. Харин мал олонтой махаар хооллодог манай орон аль ч үедээ өлсөж байгаагүй юм. Харин дэндүү бүдүүлэг байсан. Хутагт хувилгаадаа өргөмжлөн шүтэж, тэдний ялгадасыг шавдан хэмээн булаалцалдах хүртлээ арчаагаа алдсан ард түмэн байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо ч гэсэн нэг болон нэг хэсэг хүнийг шүтэн сонгож байна. Хэдийгээр Н.Энхбаяр гэдэг үндэсний удирдагчийг хэдэн хүн тойрон хүрээлж, ард түмэн сөхөрч байгаа боловч тэрээр шавдан-гаа хүртээнэ гэх юм бол тойрон хүрээлэгчид нь төвдөхгүй болсон. Энэ бол соёлын хувьсгалын үр дүн юм. Соёлын довтолгооны буянаар хүн ард нь бичиг үсэгт тайлагдаж зураг хөргөө авахуулах нь насанд цөвтөй биш гэдгийг мэдэрсэн. Долоо хоногт нэг удаа усанд орж, хир тоосноосоо салахдаа буян нүглээ арилгана гэж цаараглахгүйтэйгээ болов. Ихэс дээдэст залбирвал жаргана гэж мунхарах хүн үгүй болсон. Ю.Цэдэнбал гэдэг удирдагч өөрийнхөө байгуулсан социализм, коммунизмыг хойч үе нь үүрд дурсана гэж санаж байсан байж болох юм. Европын соёлын зах зухаас үзэж өөрийнхөө оронд ирээд Монгол орныхоо байдлыг хараад тэр үедээ үхсэн хойноо коммунизм байгуулах гэж ичиж зовсон байж болох юм. Ямар ч гэсэн тэрбээр соёлын довтолгоог манлайлан удирдсан. Хар гэртэй Монголыг цагаан гэртэй болгосон. Харин тэр гавъяаг нь үнэлсэн нь юу л бол.

1990 онд ардчилсан хувьсгал яллаа. Түүнээс хойш арван таван жил өнгөрөв. Улс төрийн хувьд хуваагдаж, нам байгуулж сонгууль явуулж, хэрэлдэж зөрөлдөж сурч байна. Үнэн худал амлаж сайхан хоолны нэр хэлваа би савхадваа гэгчийн үлгэр хөвөрсөөр байна. Ю.Цэдэнбал Увс аймаг явснаас хойш дөч гаруй жилийн дараа Ц.Элбэгдорж 2004 оны сонгуулийн өмнөхөн Дорнод аймагт нэгэн лекц уншсан юм. Лекц уншихдаа бүх айлыг компьютержүүлэх хэрэгтэй, компьютерийн үнийг нэг адууны үнэтэй болгож болно. Харин интернэтэд хэдий олон айл холбогдох тусмаа үнэ нь бүр нэг төгрөг болж болно. Бид компьютержсэнээр гэрээсээ дэлхийн томоохон сургуульд элсэж, бүр суралцаж бүх шалгалтаа гэрээсээ өгч жолооны үнэмлэхийг хүртэл гэрээсээ авч бүхнийг хийнэ. Үүнийг төрийн бодлого болгох хэрэгтэй. Төрийн компьютержүүлснээр хүнд суртал авилгалыг таслан зогсооно. Компьютер авилгал авдаггүй юм, бас Англи хэлийг сурах бүр эх хэлнээсээ илүү эзэмших хэрэгтэй гээд л лекцэлж билээ. Тэр үед ямар ч намын мөрийн хөтөлбөрт өрх бүрийг компьютержүүлэх гэсэн хөтөлбөр байгаагүй юм. Харин бүр зарим нь эсэргүүцэж зочид буудалд ирээд агсам тавих янзтай байсан. Манай морьтой англиар ярих юм уу, хэдэн хонио хөзөр тоглодог дөрвөлжин цагаан пивор-оос өгөх юм уу гээд хэл үг татлах нь олон байсан. Гэвч Ц.Элбэгдорж үүнийг хийлээ. Ц.Элбэгдоржийн компьютерийн довтолгоо эхэллээ. Өнөөдөр Ц.Элбэгдоржийг муулах гэсэндээ айл болгон компьютертэй болгоно гэсэн хөтөлбөрийг эсэргүүцэгчид олон гараад ирлээ. Хөдөөгийнхөн ярьж байна. Хөзөр тоглодог, бас суманд нэг хоёр байдаг тэр цагаан машин хэрэггүй.

Муусайн хуучин компьютеруудаа шахах гэж байгаа юм. Бид ядарч байна. Идэх юмгүй бид Ц.Элбэгдоржийн компьютерийг идэх үү л гэнэ. Ган зуд болоод хэдэн мал үхэх гэж байхад тэр домбиутерийн чинь оронд хэдэн боодол өвс хэрэгтэй л гэнэ. Ер нь их эсэргүүцэж байнаа. Үлгэрлэвээс яг л хирээ угаавал буян хишиг арилна гэдэг шиг юмаа. Монгол орны түүх янз бүрээр бичигдэнэ. Түүхэнд гавъяа байгуулсан удирдагч нар эрх биш төрөх л байх. Гэхдээ л Ц. Элбэгдорж ба түүний нөхдүүдийн ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж зовж явсаныг түүх бараг мартжээ. Гэвч Ц.Элбэгдоржийн компьютерийн довтолгооны үр дүн ирнэ. Хоцрогдож бас ядуурч амь тавих шахсан Монгол орон дэлхийн хөгжлийн судас шөрмөстэй энэ хөзөр тоглодог цагаан хайрцгаар холбогдон амь орж магад байна. Хожмоо Монголын улс төрд Ю. Цэдэнбалын соёлын довтолгоо, Ц. Элбэгдоржийн компьютерийн довтолгооноос өөр гавъяа юу үлдэх бол. Тэр домбиутар гэдэг цагаан /хар, шар өнгөтэй бий/ хайрцаг чинь зөвхөн хөзөр тоглодог биш хосгүй хэрэгтэй ид шидтэй зүйл юм. Англи хэлгүйгээр энэ цагаан хайрцаггүйгээр өнөөгийн дэлхий дахинд амьдарч болохгүй үе ирлээ.

Д.ДАШРЭНЦЭН
(өдрийн сонин 2005-07-07 164)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button