Засгийн газрын хуралдааны мэдээлэл

УИХ-ын даргын 2004 оны 141 тоот захирамжаар Эртний нийслэл Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Ерөнхий сайдаар ахлуулан байгуулж ажиллуулсан юм. Ажлын хэсэг эрдэмтэн судлаачдын зөвлөснөөр энэхүү хөтөлбөрийн төсөлд эртний нийслэл, жишиг хоттой холбоотой мэдээллийг Хархорум гэсэн нэрээр, харин Өвөрхангай аймгийн Хархорин сумын талаарх мэдээллийг Хархорин гэсэн нэрээр оруулахаар тогтсон байна.
2004 оны 7 дугаар сард ЮНЕСКО Орхоны хөндийн түүхийн дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрууд болон эртний Хархорум хотын туурь бүхий газар нутгийг дэлхийн соёлын өвд бүртгэн авснаар ирээдүйн хотын талбайн сонголтод шинэ шаардлага тавьсан юм. Ажлын хэсэг одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс зүүн урагш Номхон, Шанхын чиглэлд жишиг хотыг төлөвлөхөөр тогтжээ. Мөн олон улсын нисэх буудлын газрыг Хөгшин Орхоны хөндийн орчимд байгуулахаар сонгоод байна.
Хөтөлбөрт түүх, соёлын дурсгалт газартай хаяа нийлсэн орчин үеийн жишиг хот байгуулахын ач холбогдол, зорилт, тэргүүлэх чиглэл, хугацаа, үе шат, өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, хүлээгдэж буй үр дүн зэргийг тусгажээ.
Хархорумыг жишиг хот болгон хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, өргөн мэдүүлэхээр тогтов.

Европын Холбооны нэгдсэн зах зээлд Монголын хаягтай
бүтээгдэхүүнүүд гарна

Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн системийн гаалийн татвараас чөлөөлөх нэмэлт хөнгөлөлтөд 2006-2008 онд Монгол Улс хамрагдах бэлтгэл хангах тухай хэлэлцлээ.
Европын холбоо жижиг, эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын худалдаанд учирч байгаа бэрхшээлийг онцлон үзэж, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг нь дэмжих зорилгоор худалдааны бодлого явуулж байгаа юм. Уг бодлогын хүрээнд Европын холбоо энэ оны 6 дугаар сарын 27-нд 2006-2008 онд мөрдөх тарифын хөнгөлөлтийн журмаа баталлаа. Энэ журмаар Сайн засаглал, тогтвортой хөгжлийн болзлыг хангасан эмзэг эдийн засагтай орны GSP-д хамрагдсан 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлт/GSP+/-ийг бий болгосон юм. Энэ хөнгөлөлтөд Азийн бүс нутгаас Монгол болон Шриланк улс, ТУХН-ийн орнуудаас Гүрж улс хамрагдлаа. Ингэснээр манай улс 2005 оны долдугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 –нийг хүртэл урьдчилсан байдлаар хамрагдах болж, Европын Холбооны нэгдсэн зах зээлд гаалийн татваргүйгээр 7200 гаруй нэр төрлийн барааг оруулах боломжтой болсон билээ. Энэхүү хөнгөлөлтөд оёмол, сүлжмэл бүх төрлийн бүтээгдэхүүн, ихэнх арьс ширэн бүтээгдэхүүн, үслэг эдлэл, мал амьтны гаралтай ноос ноолуур, ундаа, архи, модон эдлэл, гутал, хивс, зэс зэсэн бүтээгдэхүүн зэрэг манай улсын сонирхол бүхий бараа бүтээгдэхүүн хамрагдаж байна.
Манай улс хөнгөлөлтөд хамрагдахын тулд шалгуурт заасан 27 конвенцид бүгдэд нь нэгдэн орсон, эдийн засгийн хөгжлийн төвшин, ЕХ-д гаргаж байгаа нийт экспортын хэмжээ, барааны төрөлжилтийн хувьд зохих үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа аж.
Европын Холбооны худалдааны хөнгөлөлтийн системийн гаалийн татвараас чөлөөлөх, нэмэлт хөнгөлөлтөд /GSP+/ 2006-2008 онд хамрагдах гол шалгуур болох дээрх хөнгөлөлтийн журамд заасан конвенциудын хэрэгжилтийн тайланг зохих хугацаанд гаргаж байх, тайланг хугацаанд нь гаргаагүй конвенциудын хувьд 2005 оны 10 дугаар сарын 1-ний дотор гаргаж, холбогдох олон улсын байгууллагуудад хүргүүлэхийг Гадаад хэргийн, Хууль зүй, дотоод хэргийн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн, Байгаль орчны сайд нарт тус тус даалгалаа. Энэ хөнгөлөлтөд 2006-2008 онд үргэлжлүүлэн хамрагдах талаар албан ёсны хүсэлтийг Европын комисст энэ оны 10 дугаар сарын 30-ны дотор мэдүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдод үүрэг болгосон байна.

Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг
онц чухал объектод орууллаа

Чөлөөт бүсийн тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуулийг үндэслэн Засгийн газрын тогтоол гарлаа.
Засгийн газрын 2004 оны 135-р тогтоолоор баталсан Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалтад Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг нэмж оруулахаар тогтоолд дурдсан байна.

Улсын Ерөнхий байцаагчийн эрх олгов

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Улсын мэргэжлийн хяналтын газрын даргаар Б.Баасанг томилсон билээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.3-д заасныг үндэслэн УМХГ-ын дарга Б.Баасанд мэргэжлийн хяналтын Улсын Ерөнхий байцаагчийн эрх олгох тухай Засгийн газрын тогтоол гарлаа.

Гамшигтай тэмцэх комиссын журмыг
шинэчлэн баталлаа

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохицуулах үүрэг бүхий Гамшигтай тэмцэх комиссын ажиллах журмыг Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталлаа.
Гамшигтай тэмцэх комиссыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд даргалах бөгөөд комисс нь гамшгийн голомтод аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох арга хэмжээг удирдан зохион байгуулж, эдгээр арга хэмжээнд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэй юм байна.

Гамшгаас хамгаалах улсын албадыг байгуулав

Гамшгаас хамгаалах тухай хуулийг үндэслэн Гамшгаас хамгаалах улсын албад, тэдгээрийн дарга, орлогч дарга нарыг батлах тухай асуудлыг хэлэлцээд, Улсын албадыг байгуулах тухай Засгийн газрын тогтоол гаргав.
Улсын албадын бүрэлдэхүүнийг томилж, тэдний гүйцэтгэх үүргийг тогтоож өгөхийг улсын албадын дарга нарт, улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн, Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд үүрэг болголоо.
Гамшгаас хамгаалах албадын дарга нар нь тухайн улсын албыг түшиглэн байгуулсан салбарын сайд, агентлагийн дарга нар байхаар тогтоолд тусгажээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамхэмээн өөрчлөв

Амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой өрхийн 0-18 хүртэл насны хүүхэдтэй өрхөд хүүхдийн тоо харгалзахгүйгээр мөнгөн тэтгэмж олгох тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлаад байгаа юм.
Энэ хууль гарсантай холбогдуулан Засгийн газрын 2005 оны 16-р тогтоолоор батлагдсан Олон хүүхэдтэйн тэтгэмж олгох журам-ын нэрийг өөрчлөхөөс эхлээд хамрах хүрээг тогтоох зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Тогтоолд 2005 оны 8 дугаар сард багтаан бичиг баримтаа бүрдүүлсэн 1 ба 2 хүүхэдтэй өрхийн тэтгэмжийг 2005 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн тооцон олгох бөгөөд 2005 оны есдүгээр сарын 1-нээс хойш бичиг баримт нь бүрдсэн бол тухайн өдрөөс эхлэн тэтгэмжийг тооцож олгоно гэж заасан байна.

Нэрэмжит болгов

Түүхэн үйл явдал тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах тухай журам, холбогдох байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас тогтоол гаргав.
Төв аймгийн Сэргэлэн сумын 8-н жилийн дунд сургуулийг төр нийгмийн зүтгэлтэн Д.Бодоогийн, Увс аймгийн Тэс сумын Хар-Үзүүрийн бага сургуулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн М.Чулууны, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 10 жилийн сургуулийг Төрийн соёрхолт зохиолч С.Дашдооровын, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 10-н жилийн 1 дүгээр сургуулийг гавъяат багш Б.Гомбын, Архангай аймгийн Хангай сумын 8-н жилийн дунд сургуулийг гавъяат багш Я.Шагдарсүрэнгийн, Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрыг төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсанвандангийн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 10 жилийн сургуулийг төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Бямбын Ренчингийн нэрэмжит болгов.

Ажилд томиллоо

Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн санал дүгнэлтийг үндэслэн Даваагийн Баярсайханыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томиллоо.

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас манайд мэдээллээ.
2005.07.06

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button