Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нарт зориулсан бунхан барина

Төрийн ордон, түүний орчхныг шинэчлэн тохижуулах, Монгол төрийн тамга бэлгэдлийн хөшөөг босгох болсноос үүдэн төрийн ордны ард байрлах Ардын хувьсгалын талбай дахь Ж.Самбуу агсны шарилыг шилжүүлэн байрлуулах тухай тогтоолыг УИХ батлах гэж буй. Засгийн газраас Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан Чингис хааны дурсгалын болон онгон шүтээний ёслол хүндэтгэлийн цогцолбор , Монгол төрийн тамга хөшөөг босгохоор болсон билээ. Их хааны дурсгал бүхий цогцолборыг Төрийн ордны урд талд ирэх оны долдугаар сараас өмнө барьж дуусгахаар төлөвлөжээ. Харин төрийн тамга бүхий хүндэтгэлийн хөшөөг ордны арын цэцэрлэгт байрлуулах учраас төрийн хүндэтгэл үзүүлж ордны дэргэд нутаглуулсан талийгаачдынхаа цогцсыг зөөх болсныг зарим гишүүн таашаасангүй. Маршалын мавзолейг барих шийдвэр бүхий МАХН-ын Улс төрийн товчооны 1952 оны тавдугаар сарын 9-ний өдрийн тогтоолыг дахин сөхөж үзэхэд хүрэв. Харин их жанжны шарил хагас зуун жилийн дараа Алтан-Өлгийг дахин зорих нь. Төрийн ордны арын цэцэрлэгт Ж.Самбуу агсны шарилыг 1972 оны хавар нутаглуулжээ. Шарил шилжүүлэн байршуулахад зэхэж Засгийн газраас чамгүй ажил хийгээд байгаа ахж. Талийгаачдын шарилыг зөөж байршуулахад бэлтгэж Алтан-өлгий дэх оршуулгын газрыг тодорхой хэмжээний хөрөнгө гарган цэвэрлэж тохижуулан сэргээн засварласан. Мөн тус газрыг Үндэсний хүндэтгэлийн оршуулын газар болгож, улсын хамгаалалтад авахаар болжээ. Тэд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Ж.Самбуу нар үр хүүхэд, төрөл төрөгсөдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонссоноо ч илтгэв. Жанжны төрөл төрөгсөд Д.Сүхбаатарыг бурхан болсных нь дараа анх нутаглуулсан газар болох Алтан-өлгийд тавихыг зөвшөөрсөн. Харин нөгөө хоёрынх нь шарилыг төрийн ёслол хүндэтгэлтэйгээр шилжүүлэн байршуулахад татгалзах зүйлгүй болохоо төрөл төрөгсөд нь илэрхийлсэн гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Батболд Бид энэ тухай өвөлжин, хаваржин ярилаа. Бунханд нойрсч буй хүмүүсийн яс нэрийг нь хэлэх бүрт өндөлзөж байгаа. Одоо тэднийг тайван амраая. Бушуухан шиг энэ асуудлыг шийдчихье гэсэн бол гишүүд Түүхэн талаасаа их үүрэгтэй эзэн Чингисийн хөшөөг барих эсэхийг шийдэж чадалгүй 15 жил ярьж байна. Ер нь ямар нэг чухал асуудал бидэн дээр ирээд л гацчих юм. Шийдвэрлэж, нэг дүгнэлтэд хүрч чадахгүй бол байнгын хороо хуралдах хэрэггүй. Төрийн зүтгэлтнүүдийн шарилыг зөөж байршуулах нь бидний санаачилсан зүйл биш. Гэхдээ үүнийг их хянамгай авч үзэх ёстой. Эцсийн эцэст энэ бүхнийг бид биш, түүх шүүх болно. Манай төр засгийн зүтгэлтнүүд олноороо Алтан-Өлгийд нойрсч байгаа. Бид тэднийг дугаарлах эрхтэй хүмүүс мөн үү, үгүй юу гэдгийг хэлэхэд хэцүү гэж байлаа.
Гэтэл С.Баярцогт Ингэхэд энэ хүмүүсийн шарилыг Алтан-Өлгийрү зөөх бэлтгэл ажил нь аль хэдийнэ эхэлсэн шүү. Одоо ид явагдаж байна. АНУ-д гэхэд төр хэнийг хүндэтгэхийг Конгресс нь шийддэг. Монголын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн төр, нийгмийн зүтгэтнүүддээ зориулж хүндэтгэлийн хөшөө босгох нь зүйтэй гэлээ. Тэдний зарим нь Тэр Алтан-Өлгий гэж хачин аймаар газар байна лээ. Хашааных нь төмөр сараалжийг хулгайч авчихсан. Хулгайч тонуулчдын гарт өртчихсөн газар гэхэд хэн нэг нь Ж.Самбуу гуайн 110 жилийн ойг дорвитой тэмдэглэлгүй өнгөрөөчихлөө. Энэ засгийн газар юу ч хийсэнгүй гэх нь тод сонсогдов.
МУ-ын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн тэгш ойг орон даяар тэмдэглэн дэлхийн Мянганы хүнээр тодорсон суут хүн Их эзэн Богд Чингис хааныхаа дүрийг мөнхжүүлэх түүхэн боломжийг бид алдах ёсгүй бөгөөд энэхүү түүхэн боломж дахин 100 жилийн дараа л тохионо. Тиймээс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ж.Самбуу, Ж.Батмөнх нарын насны ойд зориулж, нутаг усанд нь хөшөө дурсгал босгоно гэсэн санал байнгын хорооноос дэмжлэг авч УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө анхны хэлэлцүүлгийг хийхээр боллоо.
Сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар өглөөгүүр хэлэлцэж амжаагүй тул тус байнгын хороо 17 цаг 30 минутаас дахин хуралдахаар цаг болзон. Ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэх асуудлын жагсаалтыг ч үдээс хойших хуралдаанаар хэлэлцье гэсэн санал гаргахад С.Ламбаа гишүүн Тэгье, анхны хэлэлцүүлгээр баталья- гэж бусдыгаа хөгжөөснөөр хурал завсарлав.
2005.07.7 Ардын эрх