Хурдынхан шилийн сайн эрс болно.

Зохиолч, сэтгүүлч Гүрбазарын үг, Хурд хамтлагийн ахлагч Отгонбаярын ая *Монголоороо гоёдог * гэсэн нэгэн сайхан дуундаа Hero intertaiment-аар клип хийлгэж байгаа бөгөөд улсын баяраас өмнө дуусгаж үзэгч, сонсогч фенүүддээ барина.
Монгол Манжийн дарлалд байхад ард түмний цогтой тэмцэгч шилийн сайн эр Торойбандийг Богдын шоронд хорьж байхад нь түүний анд нөхөд нь түүнд зугтах боломжийг бий болгож буй тухай өгүүлэх энэ клипэнд морины жүжигчин Цогоо мөн хурд хамтлагийнхан өөрсдөө хүртэл шилийн сайн эрс болцгооно.
Клипний санааг хурд хамтлагийн ахлагч Ганбаяр санаачласан бөгөөд гол баатартайгаа холбогдох түүхэн баримтыг материалыг сайн судласны дүнд клипний зохиолыг гаргаж Hero intertaiment-ийн Баатар найруулагч зураг авалтан дээр нь ажиллаж байгаа бөгөөд хурд хамтлагийн хувьд Hero intertaiment-тай хамтарч ажиллаж байгаа анхных нь уран бүтээл юм байна. Зураг авалтыг Төв аймгийн нутагт авч байгаа гэнэ. Хэдхэн хоногийн дараа гэхэд хурдын эх оронч сэдэвтэй шинэхэн клип улсын баяртай цуг танд хүрэх нь ээ.
Б.Сувд /Olloo.mn/