О.Энхсайхан Ийм байдалд хүргэсэн нь Засгийн газрын буруу

-Та дээрх хуулийн төслийг хамгийн ихээр шүүмжилж байгаа. Төсөлд юу гээд биччихсэн юм бэ?
-Ашигт малтмалын ордуудын анх хайгуул хийж нээхэд төсвөөс санхүүжилт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, өмнөх нийгмийн тогтолцооны үед хайгуул хийж нээсэн ордуудыг одоо эзэмшиж байгаа компаниуд хайгуулд зарцуулсан хөрөнгө болох 8,7 сая ам.долларыг эргүүлж төлөх учиртай. Хуульди йм заалт бий. Гэтэл хуулийн хугацаа 2002 онд дууссан байгаа юм. Өнөөдөр дээрх мөнгөнөөс зургаан сая гаруй ам.долларыг эргүүлэн олж чадаагүй байна. Дээрх зардлыг хэдэн оны ханшаар тооцсон нь тодорхой биш байгаагаас гадна МУ-ын эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Гэтэл хуулийг ингэж уландаа гишгэж байхад холбогдох төрийн байгууллага нь ямарч тайлбар байхгүйгээс гадна дахиад цөөн хэдэн хүнд зориулж хууль батлуулах гэж байгаа нь эмгэнэлтэй хэрэг.
-Таны бодлоор яах ёстой гэж?
-Хууль биелүүлдэггүй, тэднийг хаацайлж байгаа хүмүүсийн ал ьалинтай нь хариуцлага тооцож, хууль хяналтынханд шилжүүлэх ёстой.
-Орд эзэмшдэг хэчнээн компани байдаг вэ?
-Миний сонссоноор 118 компани байгаа гэсэн.Би уг нь энэ талаар Засгийн газарт асуулга тавьсан боловч таван сар өнгөрөхөд ямар ч хариу өгөөгүй. Тэгсэн хэрнээ гэнэт хэдэн компанид зориулаад хуулийн төсөл санаачлаад оруулаад ирж байгаа юм. Ер нь тодорхойгүй зүйл их бий.
-Ийм байдалд хүрсэнд хэн буруутай вэ?
-Засгийн газар холбогдох яамд буруутай. Хууль биелүүлдэггүй хэдэн компанийн толгой гилж,мөнгө төлөх хугацааг нь дахин таван жилээр сунгах тухай хууль саначилсныг дэндүү хариуцлагагүй алхам гэж нэрлэхээс өөр аргагүй.
Ашигт малтмалыг ашиглахдаа нэг талаас Засгийн газар, монголын ард түмэн , нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчдад харилцан ашигтай байх нөхцөлийг хуулиар бүрдүүлэх цаг болжээ.
Б.Түвшин
2005.07.7 Зууны мэдээ