FIFA World Youth Championship

Гэхдээ энэ бол ганц хоёрхон жилийн дараа Анри, Роналдиньо, Шевченко шиг нэр алдраа цуурайтуулах залуусын өрсөлдөөн буюу Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн юм.
Тив тивийн шилдэг 24 баг өрсөлдөж, хэсэг тус бүрээс шалгарсан нийт 16 баг плей-оффт шалгаран тоглож, бага шөвөгт дараах багууд ялалт байгуулсан байна.
Итали 31 АНУ
Марокко 10 Япон
Бразил 10 Сири
БНХАУ 23 Герман
Нигери 10 Украйн
Голланд 30 Чили
Колумб 12 Аргентин
Испани 30 Турк
Дээрх ялсан багууд дунд шөвөгт
Итали 22 /пен 24/ Марокко
Бразил 21 Герман
Нигери 11 /пен 109/ Голланд
Аргентин 31 Испани гэсэн тоглолт үзүүлж, хагас шигшээд эртний өст Бразил – Аргентин, хар тивийн найзууд болох Нигери – Мароккогийн багууд өрсөлдсөнөөс Аргентин – Нигерийн багууд аваргын төлөө тоглохоор шалгарч үлдсэн байна. Харин хагас шигшээд хожигдсон хоёр баг хүрэл медалийн төлөө тоглосноос Бразилын залуус 21 харьцаагаар ялалт байгуулан ямар ч гэсэн хоосонгүй гэртээ харьцгаалаа.
Аваргын төлөө өрсөлдсөн хоёр багийн тоглолт сонирхолтой болж, энэ удаа Аргентины залуус 21-ын харьцаагаар хожлоо. Ийнхүү Марадонагийн дүү нар Дэлхийн залуучуудын аварга болоо.
Энэ тэмцээнээс үеийн үед олон олон шилдэг тоглогч төрөн гарч байсан ба энэ удаа хамгийн хурц гэрэлтсэн тоглогч нь Аргентины багийн довтлогч, Испаний алдарт Барселона багийн өмч Лионелл Месси хэмээх намхан залуу байлаа. 1987 оны 6-р сарын 24-нд төрсөн тэрээр 7 тоглохдоо 6 гоол оруулсан ба ихэнх гоолууд нь тун шийдвэрлэх гоолууд байлаа. Шигшээ тоглолтонд л гэхэд багийнхаа 2 гоолыг 2ууланг нь Месси хийжээ. Мөн түүний хагас шигшээд Бразилын хаалганд хийсэн гайхамшигтай гоолыг дурдъя. Месси зөвхөн гоол хийснээрээ гайхагдсан бус, асар их авьяас, тоглолтыг мэдрэх болон зохион байгуулах чадвар, багийн лидерт байх хосгүй шинж гээд олон талаараа өөрийгөө алдаршууллаа. Эцэст нь Лио Месси энэ тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон ба Барселона багтайгаа шинэ гэрээ байгуулсан гэдгийг уламжилъя.
Мэргэн буучид
1. Лио Месси /Аргентин/ – 6 гоол
2. Олександр Алийев /Украйн/ – 5 гоол
3. Ллоренто /Испани/ – 5 гоол
4. Сильва /Испани/ – 4 гоол