Түүхий нефтийн өртөг нэмэгдэв

Лондоны зах дээр мөн нэг баррель нефть 60 долларт хүрчээ. Ажиглагчдын үзэж байгаагаар Мексикийн булан, Карибын тэнгист болсон далайн хар салхи тэндхийн далайн цооногуудын ажиллагааг зогсооход хүргэснээс нефтийн үнэ ийнхүү өсөхөд хүрсэн бололтой. Өнгөрсөн жил мөн ийм тохиолдлоор нефтийн өртөг өсч байсан юм. Энэ удаа түүхий нефтийн үнэ өнгөрсөн сарынхаас 5 доллараар өссөн байна