Ерөнхий сайд Ж.Койзуми захидал

Эрхэмсэг Ерөнхий сайд Ж.Койзуми захидалдаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх тухай тогтоолын төслийн хамтран зохиогчоор Монгол Улс нэгдэн орохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Ирэх 9 дүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаас НҮБ-ын шинэчлэлийн талаар дорвитой шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ц.Элбэгдорж илэрхийлээд, Бразил, ХБНГУ, БНЭУ, Япон улсын хамтран санаачилсан уг тогтоолыг Монгол Улс анхнаас нь дэмжсээр ирснийг дахин нотоллоо. Тогтоолын талаар Монгол Улсын Засгийн газар хуралдаанаараа хэлэлцээд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тэгш, шударгаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх, байнгын болон байнгын бус гишүүн орнуудын оролцоо, шударга оролцоог өргөтгөх, хориг тавих эрхийг хязгаарлах зарчмын байр сууриа бататгасныг тэрээр тэмдэглээд, НҮБ-ыг илүү ардчилах, нээлттэй, ил тод болгох Монгол Улсын байр суурь нь тус байгууллагыг шинэчлэх бодлоготой нийцэж буйг онцлон дурдав.
Монгол Улсын Засгийн газар дээрх тогтоолын талаарх байр сууриа Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлд оруулаад байгаа бөгөөд тогтоолын хамтран зохиогчоор манай улс нэгдэх эсэхийг тус Зөвлөл эцэслэн шийдвэрлэх юм. Энэ талаар Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ноён Элчин сайдад тодорхой тайлбарлаж, Ерөнхий сайд Ж.Койзумигийн захидлыг ҮАБЗ-ийн хуралдаанд танилцуулахаа илэрхийллээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн талаарх дээр дурдсан 4 орны санаачлан боловсруулсан тогтоолын төслийг өчигдөр 27 хамтран зохиогч улстайгаар өргөн барьсан байна. Тогтоолд хамтран зохиогчоор нэгдэн орох бололцоо уг тогтоолыг батлах эсэх асуудлаар санал хураах хүртэл нээлттэй ажээ.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ