Yйлчилгээ явуулахад зөвшөөрөл яаж авах вэ?

Хуушуур идээгүй бол наадам яаж үзсэн гэх вэ гэсэн үг ч байдаг. Ийм төрлийн үйлчилгээ явуулахын тулд зөвшөөрөл яаж авах талаар тодрууллаа.
Өөрийн харьяа дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэст өргөдөл гаргах аж. Аж ахуйн нэгж бол албан хүсэлтээ, иргэн бол өргөдлөө гаргах юм байна.
Наадмын үйлчилгээний зөвшөөрөл авахад 10000 төгрөг, харин машины Ү зөвшөөрөл авах тохиолдолд 4000 төгрөг. Үйлчилгээ явуулж буй хүмүүс зориулаптын малгай, футболка, хормогч өмсөх зэрэг шаардлагыг хангах ёстой.
Б.ОДМАА (Өдрийн сонин 165)