Египетийн сан хамтран ажиллана

манай улс 1998 оноос эхлэн хамрагдаж, эдүгээ нийт 580 хүнийг мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамруулаад байна. Хөдөө аж ахуй, хууль зүй, байгаль орчны болон бизнесийн салбарынхныг одоогоор хамруулж буй энэ сургалтад оролцуулах салбар, хүний тоог цаашид нэмэгдүүлж, үр дүнг дээшлүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өнөөдөр Египетийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Али Галай Бассионийг хүлээн авч уулзахдаа ярилцлаа.
Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын зорилт, томоохон хөтөлбөр, төслүүдийн талаар танилцуулж, хоёр талын харилцааны түвшинг шинэ шатанд гаргах явдал гадаад бодлогын чухал хэсэг болохыг дурдав. Дээрх сургалтад соёл, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамруулах, бизнесийн салбарынхны хамтын ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах явдал чухал байгааг Ерөнхий сайд, Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон ярилцав. Юуны өмнө харилцан соёлын өдрүүдийг зохион байгуулж, жүжигчид, уран бүтээлчдийнхээ туршлагыг солилцуулах, үзэсгэлэн гаргах, кино өдрүүдийг зохион байгуулах зэрэг ажлыг явуулахад Египетийн сан хамтран ажиллахад бэлэн байгааг ноён Али Галай Бассиони илэрхийллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Сайраан, Арабын Бүгд Найрамдах Египет Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Али Хусам Элдин Эл-Хэбни болон албаны бусад хүмүүс байлцлаа.