Зөвшөөрлийн бичигтэй машин хаагуур явж болох вэ?

Автомашины урд цонхон дээр наагдах уг эрхийн бичиг нь наадмын үеэр үзвэр үйлчилгээ, морь барианы газарт машинаа хаана хаана байрлуулж зогсоохыг илтгэх юм.
Зөвшөөрлийн бичигтэй машин хаагуур явж болохыг доорх жагсаалтаас харна уу. А зөвшөөрөл 12000 төгрөг
1 .Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайвны гүүрээр гараад, зүүн гар тийш эргэж А талбайд хүрч байрлана.
2.Хурдан морины барианы газарт очихдоо 22ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явдаг замаар явах бөгөөд, Эмээлт өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр давж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж, заагдсан А тэмдэгт талбайд байрлана.
З.Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр нэг цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
4.Барианы газарт автомашинаа зогсоолд байрлуулахдаа өөрөөс нь өөр хүн хөдөлгөх боломжгүй болгох бүхий л арга хэмжээг авч тээврийн хэрэгслээ орхин явахыг анхааруулъя. Бзөвшөөрөл 10000 төгрөг
1.Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайвны гүүрээр гараад, зүүн гар тийш эргэж Б талбайд хүрч байрлана.
2.Хурдан морины барианы газарт очихдоо 22ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явдаг замаар явах бөгөөд, Эмээлт өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр давж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж, заагдсан Б тэмдэгт талбайд байрлана.
3. Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
4. Барианы газарт автомашинаа зогсоолд байрлуулахдаа өөрөөс нь өөр хүн хөдөлгөх боломжгүй болгох бүхий л арга хэмжээг авч тээврийн хэрэгслээ орхин явахыг анхааруулъя.
Г зөвшөөрөл 3000 төгрөг
1 .Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Олимпийн гудамжаар явж төмөр замын гарам, дунд голын гүүр гараад баруун гар тийшээ эргэж Г талбайд хүрч байрлана.
2.Хурдан морины барианы газарт очихдоо 22ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явдаг замаар явах бөгөөд, Эмээлт
өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр давж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж, заагдсан Г тэмдэгт талбайд байрлана.
З.Морь барианд орохоос өмнө болон барианд орсноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газар, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
4.Барианы газарт автомашинаа зогеоолд байрлуулахдаа өөрөөс нь өөр хүн хөдөлгөх боломжгүй болгох бүхий л арга хэмжээг авч тээврийн хэрэгелээ орхин явахыг анхааруулъя.
Ү зөвшөөрөл 4000 төгрөг
1 .Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо олимпийн гудамжаар явж төмөр замын гарам, дунд голын гүүр гараад баруун гар тийшээ эргэж үйлчилгээнийхээ цэгт хүрч ачаагаа буулгаад буцаж гарна.
2.Хурдан морины барианы газарт очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явдаг замаар явах бөгөөд Эмээлт өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж заагдсан талбайд (Ү тэмдэгт талбайд) байрлана.
З.Морь барианд орохоос өмнө болон барианд орсоноос хойш тус бүр 1 цаг 30 минутын хугацаанд хотоос барианы газарт, барианы газраас хотын чигт нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
4.Барианы газарт автомашинаа зогсоолд байрлуулахдаа өөрөөс нь өөр хүн хөдөлгөх боломжгүй болгох бүхий л арга хэмжээг авч тээврийн хэрэгслээ орхин явахыг анхааруулья.
О зөвшөөрлийг элчин сайдын яам, консулын ажилтнуудад олгож байгаа аж.
Б.Одмаа (Өдрийн сонин 165)