Сөнөөгч онгоцны үйлдвэр Монголд шинэ онгоц оруулж ирлээ

Өчигдөр уг онгоцтой Зам, тээвэр аялал, жуулчлалын яамныхан болон элчин сайдын яамдууд, авиа компанийн төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн сурвалжлагчид танилцлаа. АН-38-120 хэмээх уг онгоцыг Монголд хамгийн тохиромжтой унаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.
Уг онгоц зорчигч тээвэр болон ачаа тээврийг хослуулах чадвартай бөгөөд хойноо 2500 кг хүртэл ачааг даах 9 метр урт ачааны люктэй аж.
Зорчигч тээврийн хувьд 27 хүний суудалтай. Бүрэн ачаатайгаар 980 км хүртэлх замыг туулах чадвартай бол хагас ачаатайгаар 1300 км туулдаг гэнэ.
Түүнчлэн цас, шороо, мөс гээд буух, хөөрөх зурвас голдоггүй, АН-24 онгоцоос 30 хувиар бага зайнд хөөрөх чадвартай тул манай орны нөхцөлд орон нутгийн нислэг хийхэд тохиромжтой гэлцэж байна. Дунд оврын бусад онгоцуудыг бодвол арван
хувиар хурдан буюу цагт 390 км хурдтай. АН-24-өөс ашигтай нь 20-30 хувиар бага түлш хэрэглэдэг явдал гэнэ. Гэхдээ Хамгийн гол нь уг онгоцыг монголчууд ашиглахад зардал бага гарна. Учир нь ОХУ-тай ойрхон оршдог болохоор засварт ороход амар гэж НАПО-гийн Монгол дахь төлөөлөгч Ё.Батбаяр ярьж байлаа.
Одоогоор манайхаас Хангарьд хэмээх авиа компани энэ загварын нэг онгоцыг урт хугацааны лизингээр худалдан авах, нэгийг түрээслэхээр гэрээ байгуулаад байна. Иймд энэ сарын сүүлчээр гэхэд дээрх онгоцоор монголчууд үйлчлүүлж эхлэх нь бололтой.
Сонирхуулахад, НАПО нь 1938 онд анхны онгоцоо үйлдвэрлэсэн бөгөөд батлан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр юм. Тэгэхдээ ихэвчлэн сөнөөгч онгоц хийдэг бөгөөд дэлхийд алдартай СУ-34, СУ-24 зэрэг байлдааны зориулалттай онгоцууд эднийх юм. Харин 1997 оноос эхлэн иргэний тээврийн чиглэлээр онгоц угсарч эхэлжээ.

С.СОД
(өдрийн сонин 2005-07-08 165)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button