Бизнесийн орчныг бий болгоё

улсад бүрэлдэн тогтоод байгаа бизнесийн орчин, түүнийг татвараар дамжуулан сайжруулах арга замын талаар өөрийн саналыг нэмэрлэе.

БАЙЦААГЧ ТҮШМЭД-ИЙН УЛС БАЙХ УУ?
Монгол Улсад өнөөдөр бизнесийн орчин үндсэндээ алга гэж бизнес эрхлэгчид бид үзэж байна. Бид 15 жилийн өмнө ардчилал, зах зээлийн төлөө тэмцэхдээ хэдхэн жилийн дараа ийм орчин, нөхцөл байдалд хүрнэ гэж бодоогүй. Өнөөдөр Монголын бизнес эрхлэгчдэд аль салбарт ажиллаж байгаагаас үл хамааран нийтдээ адилхан 60-70 хувийн татвар, төлбөрийн дарамт үүрч байна. Ийм нөхцөлд энэ бүх дарамт, татварыг төлөөд хэн ч бизнесээ амжилттай хөгжүүлж явж чадахгүй, ихэнх маань дампуурахын ирмэг дээр байна. Бизнесээ аварч, авч гарахын төлөө хүн бүр хяналт шалгалтын болон төрийн бусад байгууллагын түшмэдэд хамаг мөнгөө өгч тал засч байна. Гадаадын бизнес эрхлэгчид ч гэсэн Монголын хуулийн дагуу бүх татвар, төлөөсийг төлөөд дээр нь хүмүүст ая тал засч хахууль өгсөөр байгаад бизнесээ хөгжүүлж чадахгүй дампуурахын ирмэг дээр үлдсэн хөрөнгөө аваад буцаж байгаа жишээг бид олныг нэрлэж болох байна.
Монгол Улс зах зээлд орж байсан эхний жилүүдэд хүн бүр хувийн бизнес рүү хошуурч байлаа. Гэтэл өнөөдөр нийт хүмүүс төрийн алба, гадаадын төслийн байгууллага, тендер зохион байгуулдаг, лизенц зөвшөөрөл олгодог болон гааль, татварын байгууллага руу хошуурч байна. Энэ бол эрүүл бус үзэгдэл, улс орны эдийн засаг ноцтой байдалд хүрээд байгаагийн дохио юм.

ТӨР БАЙГАА ЦАГТ ТАТВАР БАЙХ БОЛОВЧ…
Монгол Улс социализмын үед дарга улс байсан гэдэг шиг өнөөдөр олон тооны яам, агентлаг, төрөл бүрийн хяналт шалгалтынхан, тендер, лизенцийн зөвшөөрөл олгогчоос бүрдсэн байцаагч түшмэдийн улс болж байна.
Төр байсан цагт татвар байна гэдэг. Неоконсеватизмын эцэг Ф.А.Хаяк Татвар гэдэг бол эрх чөлөөт нийгэмд халдсан хамгийн том хүчирхийллийн хэлбэр мөн гэж хэлсэн ч байдаг. Үүнээс үзэхэд татвар бол төр улсын тогтолцоо, нийгмийн хөгжил дэвшил, ардчиллын тулгар үзүүлэлтийн нийлбэр, цөм ойлголт болж, түүний тогтолцоог зөв бий болгосон эсэхээс бүх зүйл шалтгаалдаг байна. Өнөөдөр татвар манай улсад хэт өндөр, үүнээс болж далд эдийн засаг цэцэглэн хөгжиж байна. Бидний үзэж буйгаар татварын үзэл санаа, хэлбэр, хувь хэмжээ, хамрах хүрээ зэргийг зөв тогтоож чадсанаар бизнесийн орчныг бий болгож, авилга, хүнд суртал, төрийн дарамтыг үгүй болгох боломжгүй.

БАГА ТАТВАР, БИЗНЕСИЙН САЙН ОРЧИН
Монгол Улсын Татварын хуульд Засгийн газраас өөрчлөлт оруулах санал боловсруулж байна.
Татварын шинээр боловсруулж буй багц хуулийн төслийн үзэл санаа нь үндсэндээ хуучнаараа, өөрөөр хэлбэл, улсын төсөвт аль болох их мөнгө оруулж төр засгийн жил ирэх тутам томорч байгаа нүсэр том аппаратыг санхүүжүүлэх, Засгийн газраас явуулж байгаа популист маягийн үрэлгэн том төслүүдийг хэрэгжүүлэх зэрэгт мөнгө хөрөнгийг дайчлан хураан авахад чиглэгдсэн байна. Гэтэл татварын бодлого бол улсын эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, хүнд суртал, авилгыг арилгахад чиглэгдсэн байх ёстой билээ. Дэлхийн олон орны түүхээс харахад Засгийн газар бол мөнгө зарцуулах талаар хамгийн муу, хамгийн үрэлгэн менежменттэй байгууллага гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Ийм учраас хамгийн бага татвар хураан авч, түүнийг хамгийн чухал шаардлагатай зүйлд ялангуяа бизнесийн орчныг сайжруулахад түлхүү зарцуулж байх шаардлагатай билээ. Иймд доорхи саналыг дэвшүүлж байна.
Нэгд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ыг нэг шатлалтай Flat Tax-ийг арван хувиас дээшгүйгээр аж ахуйн нэгжийг том, бага гэж ялгалгүйгээр тогтоох. Тэгэхдээ татвар төлөгчдийг бүгдийг хамруулж суурь хүрээг өргөжүүлэх. Энэ нөхцөлд улсад орох нийт татварын хэмжээ хасагдах биш, нэмэгддэгийг бусад орны туршлага харуулж байна.
Хоёрт, НӨАТ-ыг таван хувиас хэтрүүлэхгүй хэмжээнд тогтоох. Өнөөдөр манай улсын нэг хүнд ногдох нийгмийн нийт бүтээгдэхүүн 400 гаруйхан ам.доллар байгаа. Манай дийлэнх аж ахуйн нэгжүүд давжаа жижиг, хуримтлал үүсэх боломжгүй байдал, ард түмний амьжиргааны төвшин нэн доогуур байгаа зэрэг нь НӨАТ таван хувиас илүү байхыг дааж чадахгүй байна. Ийм ядуу орон байж НӨАТ-аараа Ази тивийн хамгийн өндөр татвартай 2-3 орны нэг болоод байгааг дурдахад илүүдэхгүй болов уу.

НӨАТ-БИЗНЕСИЙН ТОМ ДАРАМТ
Гуравт, үндэсний үйлдвэрлэлийг дэмжье гэдэг. Гэтэл үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийг хил дээр ирмэгц үйл ажиллагаагаа явуулаагүй байхад НӨАТ 15 хувиар авдаг. Энэ бол маш том дарамт болж байна. Ер нь НӨАТ бол ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ явагдаж нэмэлт өртөг бий болсны дараа авдаг татвар билээ. Иймд НӨАТ-ыг гаалийн татвар мэт хил дээр авдагийг нэн даруй зогсоох.
Дөрөвт, одоогийн тогтолцоогоор хөрөнгө оруулалтыг салбараар нь, мөн түүнчлэн гадаад дотоодын гэж ялгаварлан гадуурхаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид 3-5 жилийн турш улсад ямар ч татвар төлөхгүй, дахин цаашид сунгах боломж тусгагдсан байдаг. Ийм тааламжтай нөхцөл дотоодын хөрөнгө оруулагчдад байхгүй байсаар олон жилийн нүүр үзэж байна. Гэтэл татварын шинэ хуулийн төсөлд Монголын бизнес эрхлэгчид зөвхөн тэргүүлэх зэргийн ач холбогдолтой гэж тооцсон салбарт хөрөнгө оруулбал түүний таван хувьтай тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгагдсан байна. Зүй нь бид дотоодын хөрөнгөө Монголдоо бүрэн авч үлдэх, түүний дээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой билээ. Гэтэл энэхүү хуулийн төслөөр бол Монголын компаниуд хөрөнгөө гадаадад гаргах сонирхлыг багасгах буюу үгүй болгож чадахгүй ээ. Иймд дотоодын хөрөнгө оруулагчид болон гадаадын хөрөнгө оруулагчдыг ядаж эн тэнцүү авч үзэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл салбар гэж ялгахгүйгээр шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгохоор оруулсан хөрөнгийг татвараас чөлөөлөгдөх орлогын хэсэгт оруулж байх, түүнчлэн гадаад дотоодын гэж ялгахгүйгээр шинээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нөхцөлд эхний 3-5 жилд татвараас чөлөөлж байх.

ЗАР СУРТАЛЧИЛГАА-БОДИТ ЗАРДАЛ
Тавд, татвараас зайлшгүй чөлөөлөх зардал, түүний хэмжээ хязгаарын талаар. зарим өөрчлөлт хэрэгтэй байна. Тухайлбал, зар сурталчилгаа, сургалтын зардлыг хувь заахгүйгээр гарсан хэмжээгээр нь татвараас чөлөөлөх зардалд тооцож баймаар байна. Зах зээлийн нөхцөлд бизнесийн ямар ч үйл ажиллагаа рекламгүйгээр явахгүй. Энэ бол бодит зардал юм. Мөн ажиллагчдад олгох бүх төрлийн шагнал, урамшуулал, банкны зээлийн хүү болон эрүүл мэнд, боловсрол, урлаг, спортыг ивээн тэтгэх, түүнчлэн ядууст туслах зэргийг татвараас чөлөөлөх орлогын хэсэгт оруулж өгөхийг хүсч байна. Энэ нь улсын нуруунаас зохих хэмжээний ачааг хөнгөлж байгаа хэрэг шүү дээ.
Зургаад, Монголдоо хөрөнгө оруулж үйлдвэрлэл, үйлчилгээний материаллаг баазыг бий болгож байгаа бизнес эрхлэгчдэд үл хөдлөх хөрөнгийн татварын дарамт өндөр байна. Үүнийг гурав дахин багасгах шаардлагатай байна.
Долоод, нийгмийн даатгалын шимтгэлийн талаар нэг санал хэлье. Өнөөдөр ажил олгогчийн цалингийн фонд бол ажилтны цалингаас нийлээд 29 хувийн шимтгэл улсад төвлөрүүлж байна. Энэ бол асар их мөнгө. Хэнд, юунд зарцуулагдаж байдаг нь ч тодорхойгүй байна. Шинэ хуульд ажил олгогчоос авах шимтгэлийн хэмжээг даатгуулагчийн өөрийн төлж байгаа одоогийн хэмжээтэй адил арван хувь болгох. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, ажилчдын цалин, орлогыг нэмэгдүүлэх боломжтой болно.
Наймд, гаалийн татварын одоогийн таван хувийг хэвээр хадгалж болох боловч гаальд хэрэглэж байгаа жишиг үнэ-ийг бүрэн халж, бодит баримт бичигт нь үндэслэн татварыг тогтоодог болох. Энэ нөхцөлд гааль дээр хээл хахууль байхгүй болно. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийг улаан, ногоон гэрлийн комлани гэдэг ялгаврыг зогсоох хэрэгтэй байна.

ХӨНЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭР ХӨЛӨӨ ЖИЙЕ
Ест, миний тавьж байгаа саналаар татварын хэмжээг бууруулахад улсын төсөвт төвлөрөх хөрөнгийг хэмжээ багасах нь тодорхой. Гэвч төр засгаас дараах арга хэмжээг яаралтай авч, төсвийн зардлыг хямдруулах шаардлагатай байна. Үүнд
а)Одоогийн 18 яамыг найм болгож, олон арван том агентлагуудыг хэд дахин цөөрүүлэх, түүнчлэн орон нутгийн засаг захиргааны шинэчлэлийг баталж аймгийн тоог дөрөв болгож сумдын тоог дөрөв дахин цөөрүүлэх.
б) Төр, засгийн үргүй зардлыг багасгах, тансаг хэрэглээг болиулах.
в) Татварын эрүүл систем тогтоож зах зээлийн орчин сайжирвал хүн бүр ажилтай болж ядуурал, архидалт багасч, хулгай дээрэм, гэмт хэрэг, авилга хээл хахууль, хэрэг зөрчил эрс багасах учраас хүчний байгууллагын орон тоо, төсөвт зардлыг хэмнэх боломжтой болно.
г) Манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороод 15 жил болж байна. Гэтэл төрийн өмчийн том том компани (Говь, МИАТ, цахилгаан станцууд гэх зэрэг)-ууд олон тэрбумын алдагдалтай ажиллаж улсад татвар төлөхгүй алдагдсан боломжийг бий болгож байна. Төрийн өмчинд байсаар байгаа үйлдвэрлэл, аж ахуй эрхэлдэг бүх компаниудыг ээлж дараагаар яаралтай хувьчилъя.
Манай татварын бодлогын гол цөм нь нийт аж ахуйн нэгж, ард иргэдийн боломж чадавхид тохирсон хэмжээний татвар ногдуулан хурааж, тэр хэмжээнд төсвийн зардлаа тогтоож санхуүжүүлж байх явдал билээ. Өөрөөр хэлбэл, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрэх гэгч зарчмыг баримтлахыг бизнес эрхлэгчид Засгийн газраас шаардаж байгаа юм.
Дэлхийн олон орнууд, ялангуяа бидэнтэй адил социалист системд байсан улсууд ч эхний ээлжинд татварыг өндөр тогтоож байсан боловч тэр алдаагаа ойлгон засч татвараа багасгаснаас эдийн засгийн өсөлт нь хурдасч байна. Энэ туршлагыг ч бид харгалзан үзэх нь чухал билээ.

С.БОЛДХЭТ (УИХ-ын гишүүн асан)
(өдрийн сонин 2005-07-08 165)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button