Хэзээ Эх Орондоо Гадаадынханд боолчлогдохгүй болох вэ?

Соёл боловсролыг нь өчнөөн өөд татсан бэлгийг тосч авсан монголчуудын ахуйн хүмүүжилд орос ах нарын нөлөө асар их бий нь үнэн. Чухамдаа Оросын 1970, 1980-аад оны уран сайхны кинонуудаас манай ахуй, хүмүүсийн сэтгэлгээг тэр чигээр нь олж үзэж болох бий вий.

Харин шинэ зууны босго давахын өмнөхнөөс эхлээд солонгос уба нар бидэнд маш хүчтэй нөлөөлж эхэлжээ. Уба, уба гэж эргүүлсээр охид авч суучих гээд байх… гэх залуучуудын хэлц ч үнэний ортой. Манай залуус гадаад төрх, үйлдэл, бараг бодол санаагаараа ч солонгосчуудтай адилхан болох гэж хичээсэн гэхэд хилсдэхгүй. Телевизийн бүх сувгаар солонгосын олон ангит кино чөлөө зайгүй гарсан нь тэдний хувьд жинхэнэ хичээнгүй суралцах хичээл болсон. Нөгөө Лениний Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэж хэлсэнчлэн залуучуудад нөлөөлөх үр дүн хамгийн хурдан байв. Охид, хөвгүүд үсээ Солонгос маягаар засуулж, нүүрээ ч тэдэнтэй төстэйгээр будахыг хичээж, эмэгтэйчүүдийн үгсийн санд уруул өнгөлөгч гэх нэртэй шинэ будаг хүртэл орж ирэв. Солонгос эмэгтэйчүүдийн нүүрний будагны символ нь уруул өнгөлөгч. Эдгээр нь Солонгосын гэх бүхэн манай ахуй руу түрж эхэлсэн хамгийн хүнлэг хэлбэр.

1990 он гарсаар Монголд амьдарч болох орон зай байгааг гадаадынхан соргог мэдэрч, худалдаа арилжаа эрхлэх мэтээр ашиг орлого олж мэдэх бүх нүх, сүвээр үй зайгүй шургалах болсон. Нийслэлийнхнийг хотын хүн гэдгийг нь мэдрүүлэхээр уралдах шинэ сонин интерьертэй, захиалга нь эрт дуусчихдаг, өндөр зэрэглэлийн гэгдэх орон сууцны нэгдүгээр давхарт байрлах үйлчилгээнүүдийг өнөө цагт манайд солонгос эзэн л эрхэлнэ. Тэнд байрласан хоолны газар, үсчин, гоо сайхан, гоо сайхны худалдаа, супермаркет гээд л бүгд тэдний хөрөнгө. Харин тэнд монгол үйлчлэгч ажиллана. Хотын төв гудамжуудын орон сууцны нэгдүгээр давхрыг ч цоолоод суурьшчихсан, ийм уба хэд буйг тоолж барахын аргагүй. Авто засвар, авто угаалга, гутал засвар гээд наад захын, гэхдээ бидэнд гарцаагүй хэрэгтэй үйлчилгээнээс эхлээд томоохон бизнес эрхэлж байгаа боссууд бүгд Вьетнам, Итали, Франц, Хятад, Солонгос, Энэтхэг гээд л гадаадынхан. Саяхан солонгосчууд дэлхийн брэнд Landous, Mount-аа ч оруулж ирж, сүртэйхэн ёсоллоо.

Тэрчлэн манай улсын их сургуулиудаас илүү чанартай сургалт явуулах хэмжээнд дэд бүтэц, арга барил, сургалтын хөтөлбөртэй болсон гадаадын хөрөнгө оруулалттай сургууль олширчээ. Энэ нь зөвхөн дээд боловсролын хэмжээнд яригдахгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай бага, дунд сургууль мөн л олон. Боловсролынхоо зах зээлийг хүртэл гадаадынханд алдах нь хэмээн сургуулийн захирлууд халаглах боллоо. Иймэрхүү сургуулиудын дийлэнх нь өнөөх л солонгосчуудынх. Тэд бүр зөвхөн Монголд байгуулсан сургуульдаа оюутан элсүүлэх гэсэн хязгаарлагдмал сонирхлоор бус солонгостоо ч элсэгч аваачих зорилгоор хэдхэн долоо хоногийн өмнө маш том хэмжээний боловсролын өдөрлөг зохион байгуулаадахлаа. Үүний үр дүнд Монголд байгаа дээд сургуулиуддаа бараг хахахаар олон оюутантай болжээ. Энэчлэн манайд хэн, хэнээс илүү бизнес эрхлэх одтой, бүр урд хойд хөршөөс илүү хүч түрэн орж ирсэн солонгосчуудад манайх хэрхэн, ямар их зах зээлээ өгчихөөд байгааг өгүүлэхийг зорилоо.

Саяхныг хүртэл сүр бараатайхан бааруудын нэг нь Money Train байсныг залуус андахгүй. Яагаад гэвэл одоо Жулиана болон өөрчлөгдсөн ч хүмүүс бараг хуучин нэрээр нь ярьдаг. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны баарыг тийн Money Train нэрээр ажиллуулж байсан Сон Ян Жу гэх сайн эрийн нэр хүн бүхэнд цээжлэгдэхээр алдаршсан. Нутагтаа нэр хүнд муутай, бизнесийн салбарынхандаа хэн ч биш түүнийг 1990-ээд онд анх ирэхэд нь манайхан яг л хаан шиг тосч. Мань эр нутагтаа бараг 30-40 гаруй жил ажиллаад ашиглалтаас гарах дөхсөн хуучин, муу үйлдвэрийн техник хэрэгсэл бэлэглэснийхээ төлөө Монголын хувьд цоо шинэ түнш болох Солонгосын хамгийн том бизнесмэн мэт сэтгэгдэл төрүүлж чадсан гэдэг. Зах зээлд шилжиж хөлөө олохгүй үймж, дайвж яваа улсад Азийн бар гэгдэх Солонгосынхоо диско, цэнгээний газрыг үлгэрлэн хуулж оруулж ирэх нь түүнд алга хөрвүүлэх адил хялбар ч бидэнд гайхаад барамгүй соёл байлгүй яахав. Томоохон байгууллагуудын хүлээн авалт, их сургуулийн оюутнуудын хичээлийн шинэ жилийн танилцах үдэшлэг, шинэ жил гээд баяр бүрийг ангиараа очиж тэмдэглэх хөлд дарагдан завгүй ажиллах Money Train өнөөх Сон Ян Жу-г жинхэнэ хөлжүүлж эхэлж дээ. Үүндээ ч цадсангүй, НХХЯ-тай хамтран Солонгос руу гэрээт ажилчин гаргана гэсэн нь олон хүнийг хөлдөө чирсэн хуурамч жүжиглэл болж дууссан. Түүнийг Солонгосын том бизнесмэн, Монголын хөгжилд оролцож чадах нэр нөлөөтэй хүн хэмээн дэндүү их итгэсэндээ яам хүртэл хулхидуулж, амаараа шороо үмхэв. Гэвч энэ бол солонгосчуудад чадуулсан, тэдэнд хамаг зах зээлээ алдсан, өөрсдөө боол шиг нь зүтгэж эхлэх манайхны нэн шинэ түүхийн зөвхөн оршил байж. Сохор аз хайсан чадвар муутай Солонгос хүү Сон Ян Жу-д од хайрласан Монголыг түүний нутаг нэгтнүүд жинхэнэ олз, баярын бай болгож харлаа. Чадалтай нь нисч, чадалгүй нь мөлхөж ёстой л нэг солонгосчуудын десант манай руу чиглэсэн нь өнөөдрийн том, бага эзэд. Тэдний хөлсний ажилчид нь бүгд монгол хүн. Согоо шиг жаахан охид нь баарны зөөгч, цаашилбал солонгосчуудад зориулж дуулна, бүжиглэнэ. Бүр поп, рокийн од нь хүртэл солонгосчуудын амраг болсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд сонинг хачин биш болтол цацах. Талхныхаа мөнгийг залгуулж, хүүхдээсээ унааны мөнгө өрдөхгүй гэсэн хөгшид нь манаач, харуул, цэвэрлэгч хийнэ. Азтай нь л ингэж ажиллах эрхтэй. Учир нь биднийг боолчилж, ямбархаж дадсан тэдний ажилчин хөгшин байх эрхгүй. Ийнхүү манайхан эх орондоо хэр нь хүүхэд, хөгшидтэйгээ уйлан, дуулан солонгосчуудын, гадаадынхны боол болж амьдарч байна. Бидний эзэн болооч ээ хэмээн тэднийг урьж авчраад зарагдаж байна.

Сон Ян Жу-д хайрласан монголчуудын аз, хишиг Солонгосын гэмт бүлэглэлийг ч дууджээ. Тэд хамгийн ядуу хүн Монголд баяжиж чадах болохоор элдэв гэмт хэрэг, бусармаг үйлдэл ч хууль хяналтын байгууллагын нь хараанд өртөхөөс өнгөрсөн гэж бодсон бололтой. Улайгаа булаалдсан ноход шиг зодолдож, муудалцаж, сүүлдээ Сон Ян Жу-гаа шоронд хийгээд авав. Дараа нь оргуулж ч амжив. Одоо тэрээр их Хятадын Бээжингийн тэнгэрийн наран дор эрх дураараа амьдарч байгаа сурагтай. Энэчлэн солонгосчууд манайд санаснаараа амьдарсаар. Тэдний сүүлч үеийнхэн нь Улсын их сургуулийн маань хичээлийн байранд порно бичлэг хийхийг санаархсан. Киногоор нь жишээлбэл их л хүмүүнлэг, ёс суртахуунтай мэт ойлгогдох тэд монгол эмэгтэйчүүдийг худалдаалах садар самуун хэрэгт ч хутгалдаад амжсан.

Өнөөх л манайд сүүлийн жилүүдэд шинэ эрин нь эхэлсэн гээд байгаа барилгын салбарыг ч алдалгүй гохдож олон хүнд барилга барьж өгөхөөр амлан захиалгын мөнгөөр хүүдэгнэн алга болсон. Тэд ингэж дур зоргоороо туйлах эрхээ өөрсдөө орхиод арилахгүй. Бид л зогсоох ёстой.

Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2005-07-08 165)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button