Номын хүрдний ямар утгыг илэрхийлдэг вэ?

Бурхан багшийн сургаал, номлолын бэлгэ тэмдэг билээ. Хүрдний найман хигээс нь Бурханы шашинд ихэд дээдлэн сахидаг хутагтын найман мөрийг төлөөлдөг билээ. Yүнд зөв үзэл, зөв бодол, зөв хэл, зөв явдал, зөв ахуй, зөв хичээл зүтгэл, зөв самади, зөв бясалгал зэрэг юм. Урьд цагт Ялж төгс нөхцсөн Бурхан багш бурханы хутгийг олсоны дараа аглаг оронд морилон дияанд оршжээ. Тэр үед Эсрүн тэнгэр, мянган хигээст алтан хүрд, Хурмаст тэнгэр баруунаа эргэсэн цагаан лавай өргөн дээдийн номыг зарлиглахыг айлтгасан гэдэг домог бий.