Элэг эрхэмлэвэл зохих нандин эрхтэн

Элэгний үйл ажиллагаа үндсэн гурван шалтгааны улмаас хямардаг вирусууд, замбараагүй хооллолт, токсинууд буюу хорууд. Вирусээс 100 хувь хамгаална гэж байхгүй, хүн гэрээс гарч бусад хүмүүстэй харьцдаг, тээврийн хэрэгсллэлээр явдаг. Харин тал элгээ хамгаалахын тулд хоол ундаа зохицуулж бүрэн чадна.
Хооллолт
Та гэхдээ заавал хоолоо сойж холлны хатуу дэглэм баримтлах шаардлагагүй. Эрдэмтдийн олж тогтоосноор элэг хэвийн ажиллахад В/В1,В6, В12, Е, F витаминууд, магни, фосфор, кали, кальцийн давсууд онцгой шаардлагатай байдаг. Харин ханасан өөх тос, сахар, токсин агуулсан хүнс жишээлбэл алгоколь элэгний үйл ажиллагаа хямруулдаг.
Юуны өмнө тогтмол хоол идэж занш. Өдрийн бүх хүнсээ нэг дор идэх нь ялангуяа шөнө унтахын өмнө огт байж болохгүй зүйл. Та ядаж долоо хоногийн турш хоногт угрванудаа хооллохыг хичээ. Ер нь бол таван удаа хооллох нэн сайн. Энэ үед оройн хоол хамгийн хөнгөн байх ёстой. Мөн идэж байгаа хоолны халуун хүйтэн их үүрэгтэй. Та хоолоо хэт халуун биш, хэт хүйтэн биш бүлээнээридвэл зохино.
-Та хоолондоо өөх тосыг уусгагч нэгдэл болгон хувиргадаг хүнс хэрэглэхийг хичээ. Энэ бол аарц, сүү, өндөгний цагаан ,өөхгүй мах,өөхгүй загасны мах, овьёос, гурвалжин будаа, шар буурцаг, ногоон вандуй, ургамлын тос юм.
Лууван, чангаанз, нохойн хошууны жимс,улаан буудайн йхивэг, дрожж, исгэлэн цагаан идээ, жимсний шүүс зэрэг витаминаар баялаг хүнс их ашигтай. Гэхдээ хэт исгэлэн жимс хүнсний ногоо хэрэглэх хэрэггүй.
Өдөрт ядаж бага ч болов шөл уух хэрэгтэй. Мах багатай шөл бүр сайн.
Жимсний чанамал, зөгийн бал, сүүтэй цай, яншуй, гоньд зэрэг ногоо тун саййн.
Хоолны цэсээсээ зарим хүнсийг түр хасах хэрэгтэй спирт агуулсан хүнс хэрэглэж огт болохгүй. Элэгний өвчтэй хүмүст тэр бааййтугай спиртэн суурьтай эм ууж болохгүй гэж эмч нар анхааруулдаг. Мөн элэг, шош, уураг тархи, мөөг бууцай, өөхтэй мах, өөхтэй загас, багсаргатай талх, элдэв халуун ногоо амтлагч мөн хориотой. Лаазалсан хүнс, какао, мөхөөлдөс, гаазтай ундаа, шоколадыг хэтрүүлж хэрэглэж болохгүй.
Элэгт тустай ургамлууд
Эдгээр ургамал элэгний ажиллагаанд зохистой нөлөөлнө.
Өдөрт гурван удаа ийм унд уугаарай. Шинэ байцааны 1/2 стакан шүүсэн дээр 1/2 аяга улаан лоолийн шүүс нэм. Эсвэл хар редька ба улаан манжингийн шүүсийн дээрх харьцаагаар хольж ууна.
Алтан цэгцүүхэн /зверобой / ходоод гэдсэнд нэн сайн. Нэг хоолны халбага хатаасан алтан цэгцүүхэй авч нэг аяга халуун ус хийгээд 15 минут усны ууранд байлгана. Дараа нь шүүж, өдөрт гурван удаа 1/4 аягыг ууна.
Анис ба батраш /мята/-аас тус бүр 1/2 аягыг авч 300 мл буцалсан ус хийж таглан 30 минут байлгана. Шүүж өдөрт 2-3 удаа ууна.
Багваахай цэцгийн нунтагласан үндсээс нэг цайны халбагыг авч, нэг аяга хүйтэн ус нэмэн, зөөлөн гал дээр нэг цаг буцалгана. Дараа нь шүүж өдөрт гурван удаа нэг хоолны халбагыг ууна.
/2005.07.6 Хань/