Өглөө ходоодоо сэртэл хоол бүү ид

Эрдэмтэд нойрны үргэлжлэх үеийг хянадаг генийг ирүүлсэн байна. Энэхүү ген зарим хүнд ажиллаж, нөгөө хэсэгт унтаж байдаг, чухам үүнтэй холбоотойгоор хүмүүсийн зарим нь эрт сэрдэг, зарим нь орой сэрдэг байна. Нэгэнт ингэж байгалиас заяагдсанаас хойш түүнтэй тэмцээд нэмэргүй.
Хүмүүсийг унтаж сэрэх байдлаар нь шар шувуу ба болжмор гэж ангилдаг. Хэрэв та шар шувуу бол хэрхэн эрт сэрэх тухай зөвлөгөөг хүлээн авна уу
-Та юуны өмнө нойрсох цагаа 7,5 цаг болтол уртасга. Ингэж хэлэх амархан, харин хийх хэцүү. Шар шувууд сэтгэлийн их хөдөлгөөнтэй, ажил хэрэгч улс, тэдний амьдрал их бага стрессээр дүүрэн байдаг, иймэээс орой үдэш сайн амрах шаардлагатай.
Та ном уншиж зурагт үз, мөн гэрийн ажил нэг ёсны сэтгэл засал болдогийг бүү март, ер нь өдрийн асуудлаа мартаж тайвшир. Гэхдээ хэтрүүлж болохгүй, гэрийн ажлаа цагийг нь олж хойш тавин, унтахаар хэвтээрэй. Гэтэл шар шувуу инэж зохицуулж чаддаггүй. Тэгэхээр та өдрийн хатуу дэглэм баримталж тогтмтол цагт нойрсож бай. Өөрөөр хэлбэл цагаар унтаж сэрэх ёстой.
Өдрийн цагт мөн зуны цагт шилжих цагийг урагшлуулах ба ухраахад эртнээс бэлдэх хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол дотоод био хэмнэлийн цаг эрс мэдрэгддэг. Нойрмог болж, айх цочронгуй болж тэр байтугай ажлын чадвараа алддаг. Улмаар иймэрхүү байдал хэдэн долоо хоног үргэлжилж бухимдал үүсч магадгүй. Иймээс та эртнээс бэлдэж, ер нь хагас сарын өмнөөс л ердийнхөөс 15-20 минутын өмнө унтахаар хэвт. Тэгвэл өвлийн ба зуны цаг руу шилжих шилжилтийг эмзэг хүлээж авахгүй.
Бүгчим өрөөнд унтаж болохгүй. Энэ үед хүний мэдрэлийн систем хүчилтөрөгчийн өлсгөлөнд орно. Тархи өдрийн асуудал, үйл явдлаас амарч чадахгүй, ийм учраас сэрэхэд хэцүү байдаг. Та өвөл байраа дулаалахдаа салхивчаа бив битүү бөглөж болохгүй, нээлттэй байлгаж орой бүр өрөөндөө салхи оруулж бай.
Сэрүүлгийн дуу хэт чанга биш байх ёстой. Хэт чанга дуу унтаж байгаа бие организмд стресс өгдөг, сэрүүлгийн дуунаар адреналин огцом ялгарч зүрхний цохилт түргэх, даралт нэмэгдэх хөлс их гарах зэрэг үзэгдэл дагалддаг.
Түүнээс гадна та сэрүүлгээ босох ёстой хугацаанаас 5 минутын өмнө давтаарай. Та сэрүүлгийн дууг сонсоод орноосоо бүү босон харай, харин жаахан хэвтэж сайхан суниаж, хэлээд нэг тал руугаа дараа нь нөгөө тал руугаа харж хэвтээд хоёр удаа гүн амьсгаа аваарай. Унтаж байхад хөшсөн булчингуудад энэ жаахан халаалт болно, ингээд дараа нь босож нүүр гараа угаа. Шар шувууд өглөө эрт хүйтэн усаар нүүрээ угаах хэрэггүй, ус чинь бүлээн байвал зохино.
Аяга хүйтэн минерал ус уу, дараа нь тараг эсвэл аяга кофе уугаарай. Халуун хоол хачиртай талхыг өглөө босмогц идэх хэрэггүй, шар шувуудын хоол боловсруулах систем бага үдийн хэрд сэрж ажилладгийг анхааралдаа ав. Хөнгөн илчлэг багатай, юм идээд ажил, хичээлдээ яваарай, харин хэдэн цагийн дараа юм идвэл зохино. Энэ үед таны ходоод бүрэн сэрсэн байна.
2005.06.Хань